Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366


МУИС-ийн утга зохиолын ажилтны нэгдүгээр дамжааны оюутан Э.Уянгатай ярилцлаа. Тэрбээр телевизийн олон ангит “Хэцүү анги” киноны Сувдын дүрийг бүтээсэн юм.

-”Хэцүү анги” гарч дууслаа. Сэтгэгдэл ямар байна?

-Сэтгэл амарч байна.

-Яагаад?

-Кино гарч байхад түгшүүртэй байсан. Хүн болгон киноны үйл явдал яриулах гэнэ. Гадаадад байгаа найзууд интернэт болсонгүй, үргэлжлэлийг нь үзсэнгүй гэж уурлана. Автобусанд суух гэтэл нэг ах зогсоогоод “Сувдаа кино яаж төгсөх вэ, ярихгүй бол явуулахгүй” гэсэн. Иймэрхүү байдал олон тохиолддог байлаа. Энэ бүхэнд “Та киногоо өөрөө үзвэл сонирхолтой” гэж хариулдаг байсан.

-Олон ангит кинонд тоглох мэдээж хэцүү. Шалгаруулалтад оролцож, тоглосон түүхээс сонирхуулаач?

-”Цагийн хүрд” хөтөлбөрөөр олон ангит кинонд тоглох залуусыг шалгаруулж авна гэсэн зар явсан. Гэр бүлийнхэнтэйгээ зөвлөөд шалгаруулалтад орсон. Эхний шалгаруулалтад тэнцэж, тэгээд л тоглох болсон.

-Яаж шалгаруулж авсан бэ?

-”Хэцүү анги” киноны хэсгээс уншуулж ур чадварын шалгалт авсан. Кинонд тоглож дүрээ үлдээхсэн гэж мөрөөддөг байв. Мөрөөдлөө биелүүллээ.

-Аав, ээж тань ямар мэргэжилтэй хүмүүс байдаг вэ?

-Аавыг Г.Энхтөр, ээжийг Н.Байгаль гэдэг. Хоёулаа найруулагч мэргэжилтэй. Аав “Ядуугийн зовлон”, ээж “Сарны нулимс” киног найруулсан. Багаасаа л кино урлагтай ойр өссөн. Миний бага нас аав, ээжийн ажилладаг телевизэд өнгөрсөн. “Toг, тог хийдэг гутлаа өмсөөд явна” гээд л байнга дагаж зовоодог хүүхэд байв. Мөн хүүхдийн танин мэдэхүйн “Цоглог” хөтөлбөрийн хөтлөгч байсан.

-Зураг авалтын үед шантрах тохиолдол байв уу?

-Надад олдсон боломж гэдгийг сайн ухамсарласан учраас шантрах эрх байгаагүй. Зураг авалтын үед магтуулахаас илүү загнуулсан. Кино дууссаны дараа энэ бүхнийг нь бодоход тэд намайг хурцалсан юм билээ. Хэрэв загнуулаагүй бол сайн тоглож чадахгүй.

-Аав, ээж нь юу гэж байна?

-Аав, ээжээс эмээсэн. Хажууд нь суугаад кино үзэх гэхээр ичдэг байлаа. Үнсэлцэж, хөтлөлцөөд эвгүй зүйл багагүй бий. Ээж намайг магтаад байдаггүй л дээ. Гэтэл киног үзээд “Миний охин сайн тогложээ. Мэргэжлийн сургууль гэхээс илүү хобби маягаар хөгжүүлбэл дээр” гэж хэлсэн. Ээжийнхээ үгэнд урамшсан.

-Сувдын дүр Уянгаагийн зан төрхтэй хэр ойр бол?

-Сонирхолтой ном уншихаар өөрийн эрхгүй үйл явдалд нь ордог. Үүнтэй адил киноныхоо дүрд итгээд дэндүү орсон байсан. Киногоо үзэж байхдаа энэ үгийг ингээд хэлчихгүй, тэгж инээхгүй яасан юм бол гэсэн алдаа, оноо багагүй харагдсан. Уянгаагаас тэс ондоо охины дүрийг гаргасан. Хайргүй гэхэд нь хайртай гээд байгаа Сувдын дүр хүмүүст ихийг бодогдуулсан. Єөрөөр хэлбэл Сувдын дүр Уянгаагийн зан аашаас өөр. Ямар ч байсан дурласан залуу нь хайргүй гэвэл ухаан алдатлаа араас нь гүйхгүй ээ, би. Сувдын дүрийг зарим хүмүүс сайн охин гэдэг. Зарим нь найзынхаа залууг булаалаа гээд үзэхгүй. Хүнийг маргалдуулж чадаж байвал чиний бүтээл амилжээ гэж бод хэмээн манай багш нар хэлдэг. Үзэгчид Сувдыг янз бүрээр ярьж байна гэдэг дүр сайн гарчээ гэсэн үг.

-Киноныхоо үйл явдалд орсон гэсэн. Арай Тэмүүнд үнэн сэтгэлээсээ дурласан юм биш биз дээ?

-Сувд гэдэг охин Тэмүүн хэмээх залууд дурласан. Сэтгэлд нь хоосон орон зай үүсгэсэн тэр залууд Сувд үнэн сэтгэлээсээ дурласан. Киноны явцад. Түүнээс биш Уянга түүнд дурлаагүй. Гэхдээ би Сувдын дүрийг хүчилж бүтээгүй. Амьдралд нь жинхэнэ утгаараа орсон.

-Ингэхэд Уянга жинхэнэ амьдралд хэр шохоорхож, дурладаг вэ?

-Залуу хүн болгон дурлаж, шохоорхдог. Үүний адил л шохоорхож, дурладаг. Одоохондоо найз залуугүй.

-Кинонд нүсэр баг ажилласан. Хамтрагчдаасаа ямар дүрд илүү хайртай байв?

-Зулаагийн дүрд хайртай. Билгүүн тэр хоёрын хайр сэтгэл ээдрээтэй ч аз жаргалтай төгсдөг. Миний бодлоор энэ киног тэдний дүр чимсэн. Нөгөөтэйгүүр Дөлгөөний дүр байна. Тэрбээр уг дүрээрээ олон хүний хайрыг татсан. УГЖ Сүххуяг ахыг үнэхээр биширсэн. Анх хараад сайн уу гэж мэндэлж чадахгүй эмээж байлаа. Найруулагч жүжиглээд гэнгүүт л, тэрбээр дүрдээ хачин сайн ордог нь миний гайхшралыг төрүүлсэн.

-Сургуулийнхан чинь яаж хүлээж авсан бэ?

-Хүмүүсийн анхаарлын төвд орсон гэдгээ ойрын өдрүүдэд ойлгож байна. Сургуулийнхаа цайны газар ороод хуушуур идээд, автобусаар явахад зарим нь гайхдаг. Кинонд тоглохоор баян болдог гэдэг ойлголт манайд байх шиг байна. Нэг удаа “Бөмбөгөр” худалдааны төвд ээжтэйгээ хамт бээлий худалдаж авахад худалдагч нь “Хэцүү ангийн охин” захаар явж хувцас авдаг юм байна гээд л байсан. Энэ нь үзэгчид киноны үйл явдалд гүнзгий орсны шинж байх. Кино гарч байхад Орхон, Дархан- Уулд замын хөдөлгөөн зогсдог байсан гэж сонссон. Манай сургуулийн зарим оюутан “Сувд кинон дээр намхан, тарган харагддаг, амьдрал дээр өндөр туранхай юм байна” гээд л ярьдаг. Хааяа Сувдаа гэнэ. Тэгэнгүүт охид нь Уянга гэвэл чам руу харна гээд л инээлдээд байдаг юм.

-Кинонд тоглоод цалин авсан уу?

-Шагнал авсан. Том жүжигчин биш учраас шагналаа голоогүй ээ.

-Кино, клипэнд тоглох санал ирж байна уу?

-Билгүүний дүрд тоглодог Нармөнхтэй төслийн сурталчилгаанд зураг авахуулж дууссан. “Гайз 666″ хамтлагийн гишүүн Мягаа ах биднийг сонгосон. Мөн “Акапелла” хамтлагийн Төрөө, дуучин Маралжингоо нарын дуулсан дууны клипэнд тоглох урилга ирсэн.

-”Хэцүү анги” киног үргэлжлүүлэх санал МҮОНРТ-д олонтаа ирж байгаа гэсэн. Дахин тоглооч гэвэл тоглох уу?

-Тоглоно.

-Киноны зураг авалтын үед хичээлээ хэрхэн зохицуулж байв?

-Ихэнх зураг авалт зун үргэлжилсэн. Хичээл орсны дараа зураг авалт нэг cap үргэлжилсэн. Гэхдээ хичээлээ таслаагүй.

-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ?

-Найзуудтайгаа уулзаж, интернэтээр аялах дуртай.

-Утга зохиолын ангийг шүлэг бичдэг болоод сонгосон уу?

-Тийм ээ. Огторгуй ертөнцийн тухай биш өөртөө болон өрөөл бусдад зориулж шүлэг тэрлэдэг. Бичсэн шүлгээ багш нартаа үзүүлж амжаагүй. Нэгдүгээр дамжааны оюутан болохоор зарим багштайгаа танилцаж амжаагүй. Шүлгээ сайн бичээд номтой болно. Хэтийн зорилго маань сургуулиа амжилттай төгсч сайн сэтгүүлч болох хүсэлтэй. Гадаадад суралцаад сурсан зүйлээ эх орондоо зориулъя гэсэн мөрөөдөл бий.

-”Хэцүү анги”-ийнхан сайн найзууд болсон байлгүй?

-Бид 2010 оны нэгдүгээр сарын 1-нд уулзаж шинэ жилээ тэмдэглэнэ. Байнга холбоотой байдаг.

-Үеийнхнээ хараад ямар сэтгэгдэл төрдөг вэ?

-Єөрсдийгөө боловсруулах талаар анхаардаг болсон нь сайшаалтай. Гэхдээ аав, ээжийнхээ үгэнд орохгүй байгаа залуусыг хараад гайхдаг. Ахмад үеэ хайрлаж, хүндэлдэг байгаасай гэж боддог.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2602434/cd5/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211395
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239302
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366750
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365277
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524306
9786 gereer hiideg ajil [5] ind 2010-01-02 2674
9785 hi ajil olj ugj tuslaach yuning jijig gwanju havitaa em ajil haij bna... brave me 2010-01-02 928
9784 uildveriin tonog toxooromj asuuy duck duck 2010-01-02 1964
9783 Монголын хамгийн [1] tuul_0724 2010-01-02 1596
9782 Гиннесийн номд Монголыг ингэж бvртгэжээ [1] tuul_0724 2010-01-02 1377
9781 Монголчуудын дунд хамгийн тvмээмэл байдаг хvний нэрс tuul_0724 2010-01-02 1665
9780 136.......... Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-02 958
9779 janibek ees asuuya [3] cdkeycrack 2010-01-02 1150
9778 hi ugajnii huuhediin talaar asuya [2] cdkeycrack 2010-01-02 1094
9777 bytshan ohind tusaltsgaay lkasa 2010-01-02 1019
9776 solongos helnii surgalt teach 2010-01-02 1136
9775 yaraltai asyylt bna [1] kis 2010-01-02 1222
9774 MARAL cargo utas hed be? [1] G00noo 2010-01-02 1098
9773 Hariulj ogooch [3] tuslana 2010-01-02 1227
9772 НЭГЭН НУУЦ ШИВНЭХЭД... Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-02 1239
9771 viza [2] where 2010-01-02 1229
9770 asuult bnaa? [4] 김아연 2010-01-02 1232
9769 netees yum awahad tuslaach [2] eenii-28 2010-01-02 1222
9768 torson eejvvdee hariulj tuslaachee [2] dalainus 2010-01-01 1259
9767 манайхаар үйлчилүүлээрэй 이슬.Исир(Салон) 2010-01-01 904
9766 Ухаалаг мэдлэг боловсролтой, зан харьцаа сайтай эмэгтэйг хүмүүс илүү үнэлдэг xeentser 2010-01-01 1234
9765 Халамж хайр дутагдсан гэр бүлд хэрүүл маргаан тасардаггүй xeentser 2010-01-01 1351
9764 Бүсгүйчүүд гэр бүл болохдоо юуг анхаарах вэ? xeentser 2010-01-01 1025
9763 Юунд ч юм, хий хоосон уурлаж бухимдаад байвая танд амралт хэрэгтэй болсны дохио xeentser 2010-01-01 1008
9762 haan bank [1] lg123 2010-01-01 2620
9761 HI ALL ASUUH YUM BNA AA [3] BOVKA 2010-01-01 1299
9760 БҮСГҮЙЧҮҮДЭЭ БҮГДЭЭРЭЭ НЭГЭН ШИВНЭЭ БАЙНА Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-01 1018
9759 СОЛОНГОСЫН . ТА БҮХЭН .АНХААРЛАА ХАНДУУЛНА УУ?У?????????? Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-01 1318
9758 ХҮНИЙ ХАНЬ ОХИН ҮРИЙГ МИНЬ ХАЙРЛААРАЙ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-01 1250
9757 hi busguichuudee [2] altanshagai09 2010-01-01 1021
9756 solongos helnii surgalt teach 2010-01-01 886
9755 S.K.Y j and s 2010-01-01 784
9754 18k asuuya busguichuudee [3] j and s 2010-01-01 1395
9753 asuuh ni??? 피임약? [2] NATSIST 2010-01-01 1491
9752 solongos helnii sait bnuu? [2] buleen salhi 2010-01-01 1240
9751 Цагаач иргэдтэй холбоотой оны 10чухал үйл явдал [2] ӨДРИЙН МЭНД 2009-12-31 1644
9750 3 NASTAI BUJIGCHIN HUU ...AVYASTAI EGDUUTEI YUMAA ^^ [3] Маралгоо 2009-12-31 1752
9749 meddeg hvn baiwal heleed ogooch [1] where 2009-12-31 1636
9748 Шинэ оны мэнд хүргэе [5] kwon 2009-12-31 1470
9747 Гадаад ажилчин, жилийн эцсийн татварын тайлан тэнцэтгэл хийвэл хөнгөлөлт эдлэнэ. ӨДРИЙН МЭНД 2009-12-31 1469
» ҮҮНИЙГ ҮЗЭХЭД НЭГ Л ЮМ БОДОГДОНО Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-12-31 1778
9745 bayriin mend [4] 20000810 2009-12-31 1309
9744 Hello-s asuuy [5] pujina 2009-12-31 1528
9743 BYLTSGAR XUURXUN [3] turion 2009-12-31 1470
9742 2010 оны өрнийн зурхай - Шинэ ондоо аз жаргал, олз омгоор дүүрэн, эрүүл энх явцгаагаарай. [5] ӨДРИЙН МЭНД 2009-12-31 1889
배너신청
자생병원

배너신청