Бичлэгийн тоо 91
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр Өмнөд Солонгосын “Финансиал таймс” сонины арванхоёрдугаар сарын 24-ний дугаарт ярилцлага өгчээ. Тэрбээр Монголын ашигт малтмал, банк санхүүгийн салбарт хөрөнгө оруулахыг уриалахын зэрэгцээ хоёр орны адил төстэй давуу сайн тал, хамтын ажиллагааг хөгжүүлэх тухайд байр сууриа илэрхийлсэн байна. Анхны дугаараа 2000 онд гаргасан “Финансиал таймс” эдийн засаг, банк санхүүгийн зах зээлийн талаарх мэдээллийг мэргэжлийн төвшинд задлан шинжилж олон нийтэд хүргэдэг, нэр хүндтэй, өдөр тутмын хэвлэл. Өдөрт 300 мянган ширхэг хэвлэгддэг, эдийн засгийн мэдээллийн өдөр тутмын хоёр дахь том сонин. “Финансиал таймс” жил бүр олон улсын санхүүгийн форум зохион байгуулж нэр хүндтэй хүмүүс, судлаачдыг урьж оролцуулдаг ажээ. Ирэх 2010 оны хоёрдугаар сард Сөүлд болох форумд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр уригдан оролцох юм. 

“Монголын эдийн засаг сэргэж байна... 
Алт, төмөр зэрэг эрдэс баялгийн төдийгүй орон сууц, дэд бүтцийн хөгжлийн хязгааргүй боломж... 

Банк санхүү, эмнэлгийн үйлчилгээний салбарын хөрөнгө оруулалтын “алтан үе”-Солонгосын том хөрөнгө оруулагчдыг хүлээж байна...” 
-Та Сөүлд 2007, 2008 оноос хойш гурав дахь удаа ирж байгаа юм байна. Ерөнхийлөгч Ли Мён Баг үүрэгт ажилдаа орсноос хойш манайд олон өөрчлөлт гарсан. Үүнд дэлхийн санхүүгийн хямрал хамгийн том өөрчлөлт байлаа.
 
-Өнгөрсөн онд эхэлсэн дэлхийн санхүүгийн хямралтай холбоотойгоор олон зүйл өөрчлөгдлөө. Гэхдээ БНХАУ, БНСУ зэрэг Азийн орнуудын эдийн засаг хурдан сэргэж байгаа нь бас сайшаалтай зүйл. БНСУ бол манай хамгийн олон иргэн ажилладаг орнуудын нэг. Чехэд ажилгүйдэл их хэмжээгээр нэмэгдсэнээс шалтгаалан тэнд монголчууд олноор ажилгүй болсон. Үүнтэй харьцуулахад Солонгосын ажилгүйдлийн түвшин тогтвортой байгаа тул бид бас тайван байгаа хэлж болно. 

-Санхүүгийн хямралаар олон орны эдийн засаг хүчтэй цохилтонд орлоо. Танай орны аж үйлдвэ-рийн салбар мөн хүнд байдалд орсон гэсэн. Одоо байдал ямар байна вэ? 
-Юуны өмнө валютын зах зээлд том цохилт болсон. Юань, америк доллартай харьцах төгрөгийн ханш унаж, ер нь дотоодын эдийн засаг хүнд байдалд орсон. Хоёрдугаарт, барилгын салбарт хямрал хүнд туссан. Хөрөнгө оруулалт багассан нь барилгын салбарт нөлөөлж олон хүн ажилгүй болсон. Гуравдугаарт, дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ унасан нь манай экспортын үйлдвэрлэлд муугаар нөлөөллөө. Гадаад өр нэмэгдэж, дотоодын хоёр ч банк дампуурлаа. Монголын эдийн засаг сэргэж байгаа боловч хүнд хэвээр байна. Гэвч ашигт малтмалын үнэ нэмэгдэж байгаа болохоор гадаадын бизнес эрхлэгчид уул уурхай, дэд бүтцэд хөрөнгө оруулах боломж гарч байна. Монгол Улсын эдийн засаг аажмаар сэргэж байна. Үүнийг хүмүүс ч мэдэрч байгаа биз ээ. 

-Манай улсыг оролцуулаад АНУ, Япон, БНХАУ, ОХУ танай худалдааны түнш орнууд. Эдгээр улсын дотор БНСУ худалдааны хэмжээгээр хамгийн бага нь? 
-Хятадын эдийн засаг үргэлжлэн өсч байгааг бид анхааралтай харж байна. БНСУ-ын эдийн засаг ч хур-дацтай хөгжиж байгаа нь манай орны эдийн засагт чухал хувь нэмэр болж байна. Оросын эдийн засаг нэлээд хямралтай байгаа нь худалдаа, эдийн засгийн харилцаа хүндрэл учруулж байна. ОХУ бол манай улсад гол хөрөнгө оруулагчдын нэг. Дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байдаг. Ойрын жилүүдэд эдийн засаг нь сэргэнэ гэж найдаж байна. Эдгээр таван орон болон бусад улсуудад хандаж, ма-най улсад хөрөнгө оруулалт хийгээсэй гэж хүсч байна. Япон Улс хувийн хөрөнгө оруулалтаар бага бо-ловч Хөгжлийн албан ёсны тусламжийн хэмжээгээр манай тэргүүлэгч донор орон. Түүнчлэн Япон, Со-лонгос, АНУ зэрэг орнууд алт, төмөр, нүүрсний чиглэлээр хамтран ажиллахыг сонирхож байгаа. 

-Солонгосын компаниуд хорь гаруй жилийн өмнөөс БНХАУ-д хөрөнгө оруулж эхэлсэн. Амжилт олсон, бас бүтэлгүй болсон компани ч олон бий. Манайхан Монгол шиг сайн танигдаагүй зах зээлд хө-рөнгө оруулалт хийхээс болгоомжилж байна. Энэ талаар Таны бодлыг сонсмоор байна? 
-Монголын тухай сайн мэдэхгүй учраас буруу зөрүү ойлголт гардаг байх. Манай Засгийн газар улс орноо гадаад оронд сайн сурталчлан таниулах талаар хичээх ёстой. Тухайлбал, солонгосын ком-паниудыг Монголд урьж хөрөнгө оруулалтын орчинтой танилцуулж болох юм. Түүнчлэн манай ком-паниудыг Солонгост илгээж хоёр орны хооронд уулзалт ярианы сувгийг өргөжүүлэх нь зүйтэй юм. Энэ ялдамд манай банк санхүүгийн салбар гадныхны хөрөнгө оруулалтыг хүлээж байгааг хэлье. Манай хоёр оронд ижил төстэй олон зүйл бий. Солонгос жижиг улс биш боловч Япон, БНХАУ, ОХУ-аас харьцангуй бага оронд тооцогдоно. Энэ байдал нь ч бидний монголчууд Солонгост элэгсэг дотно ханддаг шалтгааны нэг. Эдийн засгийн хүч чадлын хувьд манай улсаас хавьгүй том боловч газар зүй, гарал үүслийн хувьд адилхан зүйл хоёр улсад байгаа нь хамтран ажиллах таатай нөхцөл болж байна. 

-Та энэ удаа манай оронд ирсэн зорилгоо танилцуулна уу? 
-Энэ удаагийн зорилго маань Солонгосын компаниудтай уулзаж, тэдгээрийн хөрөнгө оруулалтыг та-тахад чиглэгдэж байна. Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэхийг зорьж байна. Монголд бүртгэлтэй Солонгосын хөрөнгө оруулалттай 1800 гаруй компани бүгд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид байна. Самсунг, Хендэ гэх мэт том компаниудын хөрөнгө оруулалтыг татах нь чухал. Ерөнхийлөгч Но Мү Хен Монголд айлчлахад том компаниудыг оруулах талаар ярилцсан. Миний бие хоёр жилийн өмнө Ерөнхийлөгч Ли Мён Багийн тангараг өргөх ёслолд оролцохдоо мөн асуудлаар санал тавьж бай-сан. Өнгөрсөн 19 жилд Солонгосоос Монголд 220 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн нь манайд ажиллаж байгаа компанийн тоотой харьцуулбал маш бага үзүүлэлт. Эрдэс баялгийн болон дэд бүтцийн салбарын өргөн цар хүрээтэй төслүүдийг хэрэгжүүлэхэд том компаниудын дэвшилтэт технологи, туршлага, менежментийг нэвтрүүлэх нь зүйтэй юм. 

-Солонгос, Монголд байдаг тус тусын сайхан зүйлийг дурьдвал? 
-Монголын сайхан нь бол түүний нээлттэй байдал юм. Өргөн уудам тал нутаг шигээ монголчууд уу-жим ухаан бодолтой, нээлттэй ард түмэн. Солонгосчууд бол сэтгэлийн тэнхээтэй ард түмэн. 1960 оноос хойш хэдхэн арван жилийн дотор эдийн засгийн хөгжлийг бий болгох явцад тулгарсан олон саад бэрх-шээлийг сэтгэлийн тэнхээгээрээ даван туулсан. 1997 оны санхүүгийн хямралын үед бүх ард түмнээрээ нэгдэн алтан эдлэлээ цуглуулж эх орондоо хандивлаж байгааг хараад миний бие гайхан биширч байлаа. Зөвхөн гаднах байдал өөрөө сайхан зүйл биш юм. Сэтгэлийн тэнхээтэй байна гэдэг бас сайхан зүйл. 

-Танай ард түмэн Чингис хааныг шүтэн биширсээр байна? 
-2012 онд Чингис хаан мэндэлсний 850 жилийн ой болно. Чингис хааныг хүндэтгэсэн монголчуудын сэтгэл хоёр талтай. Сайн талтай зүйл байгаа боловч нөгөө талаар өнгөрсөн бүхнийг санагалзсан сөрөг тал ч бас бий. Монгол хүн 800 жилийн өмнөх Монголыг санагалзах бус өнөөдөр өөрсдийгөө Чингис хаан шиг хүчтэй чадалтай болгох ёстой. Түүнчлэн бусад улс орныг дайрч довтлох биш өөрсдийнхөө дутагдлыг байлдан дагуулж өнөөдрийн бэрхшээлтэй асуудлуудыг давж гарах нь чухал. Монгол, Солонгосын хоёр сайхан буюу нээлттэй байдал, сэтгэлийн тэнхээ хоёр нийлбэл сайхан үр дүнд хүрнэ. 

СОЛОНГОСЫН “ФИНАНСИАЛ ТАЙМС” СОНИНЫ ТУХАЙ 
Тус сонины компани 1995 онд байгуулагдаж 2000 онд анхны дугаараа гаргасан. Эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн тухай мэдээллийг мэргэжлийн түвшинд задлан шинжилж өргөн олонд хүргэдэг өдөр тутмын сонин. Дотооддоо 300 000 ширхэг хэвлэгддэг, эдийн засгийн чиглэлийн өдөр тутмын хэвлэлүүдээс хоёрдугаарт ордог сонин. 

Лос-Анжелес, Нью-Йорк, Токио, Парис, Бээжинд тусгай сурвалжлагч томилогдон ажилладаг. Жил бүр санхүүгийн олон улсын Форум зохион байгуулж нэр хүндтэй хүмүүс, судлаачдыг урьж оролцуулдаг. Ирэх оны хоёрдугаар сард Сөүлд болох Форумд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр уригдан оролцох юм. 

http://www.factnews.mn/

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2598382/8e6/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Гадаадад суугаа Монголчуудад эх орны хишгийг хүртээх тухай [17] monh-monk 2010-04-16 63549
Зарлал Гэрэл зураг, хэвлэл, сурталчилгааны “Фотолинк” агентлаг file [5] Levi`s 2010-01-21 49505

Нэр дэвшигч Ц.Элбэгдорж ялалт байгууллаа file [2]

  • Levi`s
  • 2013-06-27
  • Уншсан 4122

Эх үрсийн баярын мэнд хүргэе! file [1]

  • Levi`s
  • 2013-06-01
  • Уншсан 8930

Орчин цагийн хошуу ноёд ба шинэ цагийн Жа Ламууд [1]

  • Levi`s
  • 2013-04-15
  • Уншсан 2918

Иргэд хүнсний тухай хуулийн талаар мэдлэггүй байна [2]

  • Levi`s
  • 2013-03-04
  • Уншсан 2998

“Тамхи татахыг хориглоно” [2]

  • Levi`s
  • 2013-03-04
  • Уншсан 3201

МАН-ын гишүүд Х.Баттулгад “сануулга” өгөв

  • Levi`s
  • 2013-01-29
  • Уншсан 2834

Хятадууд монгол руу, өнөөдрөөс монголчууд Солонгос руу [5]

  • Levi`s
  • 2012-06-11
  • Уншсан 8726

한국이주여성인권센터에서 [4]

Хакухо хуримлалаа [9]

  • Levi`s
  • 2010-02-23
  • Уншсан 17963

Бүртгэлтэй интернэт хэрэглэгчийн тоо 450,000-д хүрчээ

  • Levi`s
  • 2010-01-22
  • Уншсан 10224

Ховд аймагт 80 мянга гаруй толгой мал хорогджээ

  • Levi`s
  • 2010-01-07
  • Уншсан 8328

Сайн байна уу 2010 он, сааталгүй морил Монгол эх нутагт минь file

  • Levi`s
  • 2010-01-01
  • Уншсан 9804

МОНГОЛ УЛСЫН ГУРАВ ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.ЭНХБАЯР ӨМНӨД СОЛОНГОСЫН “ФИНАНСИАЛ ТАЙМС” СОНИНД ӨГСӨН ЯРИЛЦЛАГА /2009.12.24-ний дугаар/

  • Levi`s
  • 2009-12-30
  • Уншсан 12854

Эх орны хишиг ба Цагаан сарын төсөв

  • Levi`s
  • 2009-12-29
  • Уншсан 8531

Ц.Элбэгдорж: Үзэг сэлэмнээс хүчтэй болсон цагт, сайн цаг оршино гэж би итгэдэг [6]

  • Levi`s
  • 2009-12-28
  • Уншсан 8643

Мөнгөний томуу Монголыг нөмөрлөө [2]

  • Levi`s
  • 2009-12-21
  • Уншсан 9240

2010 он намуудын их задралын жил болно

  • Levi`s
  • 2009-12-18
  • Уншсан 8844

РДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН 20 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА file [4]

  • Levi`s
  • 2009-12-10
  • Уншсан 13798

Хотын агаарын бохидлыг бууруулах цогц бодлого боловсруулна [1]

  • Levi`s
  • 2009-12-09
  • Уншсан 8958

Хотынхон шинэ жилийн баяр тэмдэглэхгүй file [2]

  • Levi`s
  • 2009-12-08
  • Уншсан 13385

Гарцаар гараагүй явган зорчигчийг 30-50 мянган төгрөгөөр торгоно file [4]

  • Levi`s
  • 2009-12-04
  • Уншсан 9930

Эдийн засгийн хямрал бидэнд сургамж боллоо

  • Levi`s
  • 2009-12-04
  • Уншсан 10693

МОНГОЛ ОЮУТНУУДЫН ТАНИЛЦАХ _ДЭШЛЭГ file [4]

Ерөнхий сайд С.Баяр ажлаа өгөх болсноо мэдэгдлээ file [1]

  • Levi`s
  • 2009-10-27
  • Уншсан 14345

Дэлхийн яруу найргийн “Алтан титэм”-ийг Монгол хүн хүртлээ file [4]

  • Levi`s
  • 2009-10-06
  • Уншсан 16720

Монголчууд дэлхийн урлагийн олимпоос дөрвөн алт хvртлээ [2]

  • Levi`s
  • 2009-09-15
  • Уншсан 16636

Өнгийн цэцгээр чимж, хонхон дуугаар хөг нэмсэн есөн сарын нэгэн

  • Levi`s
  • 2009-09-01
  • Уншсан 15828

ОХУ-ын ерөнхийлөгч Д.А.Медведев: Бид түүхээ мартаж, бас өөрчилж болохгүй file

  • Levi`s
  • 2009-08-27
  • Уншсан 15742

Д.Медведев: Их өрийн 98 хувийг тэглэсэн [1]

  • Levi`s
  • 2009-08-26
  • Уншсан 16603

ҮЕРИЙН АЮУЛ ДАХИН ЗАНАЛХИЙЛЛЭЭ

  • Levi`s
  • 2009-07-22
  • Уншсан 18624

Үер бууж, олон хүний амь эрсдлээ /фото сурвалжлага/

  • Levi`s
  • 2009-07-18
  • Уншсан 20793

Питер Морроу: Зээл олгохоо эрчимжүүлж, банкны зээл сэргэв

  • Levi`s
  • 2009-07-06
  • Уншсан 18598

Өнөөдөр-Долоон сарын нэгэн file

  • Levi`s
  • 2009-07-01
  • Уншсан 18098

Б.Дамчаа агсан дуулсан дуугаараа үдүүлэн тэнгэрийн орноо заларлаа file

  • Levi`s
  • 2009-06-29
  • Уншсан 22579

Тэр сэтгэл амар тэнгэрийн оронд заларлаа [1]

  • Levi`s
  • 2009-06-26
  • Уншсан 18387

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Монгол улсын нийт иргэдэд хандан хэлсэн үг / видео/ file [4]

  • Levi`s
  • 2009-06-18
  • Уншсан 21907

Хуртай зэрэгцсэн их дүйчин өдөр file [1]

Цахим Өртөөний нэрэмжит Оюутны тэтгэлгийн ялагчид тодорлоо

  • admin
  • 2009-06-01
  • Уншсан 19919

АРДЧИЛСАН ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ ТОДОРЛОО file [2]

  • Levi`s
  • 2009-05-25
  • Уншсан 30999

ХАНА БАНК МОНГОЛЧУУДАД ВОНЫ ДАНС НЭЭЖ, CHECK КАРТ ОЛГОНО file [1]

  • Levi`s
  • 2009-05-15
  • Уншсан 21672

Гадаад харилцааны Сайд С. Батболд иргэдтэй уулзалт хийнэ. file

  • Levi`s
  • 2009-04-13
  • Уншсан 20598

Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тодорхой боллоо [9]

  • admin
  • 2009-04-06
  • Уншсан 21100

Зээл төлөх график

  • Levi`s
  • 2009-03-20
  • Уншсан 22776
배너신청
자생병원

배너신청