Moderator: mgl_300

Хүмүүс, бусдаас дутахгүй амьдрах тухай ярих дуртай. Энэ нь бусдад атаархаад, атаа жөтөө, хор шар нь буцлаад байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэх нь бий. Энэ нь хүний дайтай амьдрана гэсэн санаа. Тэгвэл сайн сайхан амьдарна гэдэг бусдад атаархаж бус харин тухайн хүний үзэл бодол, идэвх чармайлт, чиг хандлагаас ихээхэн шалтгаалж байдаг. Үүнд ямар нэгэн онцгой жор байхгүй. Хэдий тийм ч та доорх зөвлөмжийг дагавал амьдарлаа сайжруулахад тань тустай.
Сонгодог зохиолуудыг заавал уншаарай
Сонгодог зохиолоос та амьдралын нарийн ширийн зүйл, бас хорвоогийн эрээн бараан явдал, хүмүүний хувь заяаг олж харах болно. Хорвоо ертөнцийг харах үзэл бодол тань шинэчлэгдэнэ. Ер нь сонгодог зохиол танд их юм ойлгуулах болно.
Гадаад хэл сурахыг хичээгээрэй
Гадаад хэл сурах нь хүний амьдралд чухал нөлөөтэй. Хүн гадаад хэлийг гаргуун биш юмаа гэхэд тодорхой хэмжээгээр эзэмшсэнээр ертөнцийг үзэх үзэл чинь улам тэлэх болно. Та гадаад хэлийг сурснаар харьцуулах чадвартай болж, оюун ухаан чинь нээгдэнэ.
Мэргэдийн үгийг унш, судал
Хүн төрөлхтний агуу түүхийг мэргэд л бичиж үлдээсэн байдаг. Тэд олон зүйлийг ажиглаж, оновчтой үгээр бичиж, бас үнэлж дүгнэсэн байдаг. Тиймээс ардынхаа уламжлал, ахуй ёс, сургаал, цэцэн мэргэн үгийг мэдэхийн сацуу баримталж байвал зохистой. Учир нь мэргэдийн үг бодитой, түүхийн явцад шалгарсан байдаг.
Тэмдэглэл хөтлөх нь хүний ой санамжийг дээшлүүлдэг
Хүний ой санамж хязгаартай байдаг нь үнэн. Иймд амьдралдаа хэрэгжүүлэх боломжтой, санууштай, ачтай тустай, бас дурсамжтай зүйлийг бичиж тэмдэглэл хөтөлж байх хэрэгтэй. Тэмдэглэл хэзээ ч хэрэг болно. (Илүү зардал, төвөг чирэгдэл гаргахгүй.) Үүний сацуу бичих процесс нь өөрөө хүний ой санамжийг дээшлүүлдэг давуу талтай.
Болж өгвөл завгүй байхыг хичээ
Та дэмий сэлгүүцдэг, залхуу, бас цагийг үр ашиггүй өнгөрөөдөг бол хэчнээн хүсээд ч амьдрал чинь сайжрахгүй. Учир нь хийх ёстой юмаа цагт нь хийж сураагүй, хойшлуулаад сурчихсан муу зангаасаа болоод л амьдралд чинь сайжрахгүй байгаа хэрэг. Нэг мэдэхэд л олон шийдэгдээгүй асуудал овоорч хэл ам таталж, бөөн стресс үүсгэх нь бий. Хэрэв та амьдралаа үнэхээр дээшлүүлэх гэж хүсч байгаа бол эдгээр энгийн зарчмыг баримтлах хэрэгтэй. Ингэвэл бусадтай барьцахгүйгээр бодитоор биелүүлэх боломж бий.
SAIHAN ZUVULGUU BAINA
TULUVLUGUU MASH CHUHAL
HEREV MARGAASH TANID TULUVLII GESEN CH YU HIIHEE MEDEHGUI BOL TANI AMIDRAL SUIRELRUUGEE YVJ BN GESEN UG TEGHEER TULUVLUGUU GARGAHIIN TULD ZORILGOTOI BAIH HEREGTEI BOLJ BN ZA TEGEED ZORILGO GEHEER ........ GEEL YRIKH YUM BOL DUUSAHGUI URGELJILUULEED BHAAR BN L DAA
Намайг уучлаарай гэж хэлж амьдардаг хорвоо дээр
Насан туршдаа өөрийгөөн болоод бусдыг уучилж амьдар
Гомдол хорсол, үзэн ядалт бүхнээс зайлсхийж
Гутрал гуниг шаналал бүхнээс өөрийгөөн цэвэрлэж яваарай
Хэн нэгнийг хайрлаж ханийн энгэр түшлээ ч
Хэзээ ч бүү мартаарай бидэн хоёрыг наагаагүй ээ гэдгийг
Хэтэрхий ихийг хайртаасаа нэхэж, өмч мэт үзэлгүй
Хэмжээ хязгаартай амьдарч яваарай бүсгүй чи
Жаргал мөнгө л юм шиг санагдаж
Жаргал гэдэг хангалуун амьдрал л юм шиг бодогдож
Харах нүд чинь сохорсон мэт болохын цагт
Хаалгаан нээж зүрхээн чагнаж, өөрийгөөн өөрөөсөө олж аваарай
Харамсах халаглах юмгүй амьдар бүсгүй чи
Хачин сайхан сэтгэлээсээн инээмсэглэж яв
Өдөр бүр өөрийгөөн тольдож
Өнгийж сайн харж бай доторх болоод гадна төрхөө
Энэ сайхан хорвоо дээр өчнөөн сайхан зүйл бийд итгэ
Өөрийг тань хайрлах олон хүмүүс
Өнгө өнгийн цэцэг шиг дэлгэрэн буйд итгээрэй
Хэн нэгний халамжинд найдан
Хэн нэгний төлөө залуу насаа үрлээ гэж балайралгүй
Хүний эхнэр л болчихсон юм чинь яадагийн гэж биеэн хаялгүй
Хонгор жаахан охин үеийнх шигээ
Гангалж бас тольдож, үргэлж гоё яв бүсгүй чи
Өрөөл бусдыг зүхэн доромжлохоосоо өмнө
Өөрийг минь бас хэн нэгэн өргөс харганаар ороолгоод байвал
Өвдөх болов уу яах бол гэж
Өгөөмөр сэтгэлээр бодож яв бүсгүй минь
Өөрөөн чи ингэж чадвал
Өнгөлөг агаад бардамнал дүүрэн
Өчнөөн эрс өлмийд чинь сөгдөн
Өнгө үзэсгэлэн ухаанд чинь татагднаа
Гоё сайхан яв бүсгүй минь чи
Гологдож биш шилэгдэж амьдар
Орчлон хорвоо ийм сайхан болохоор
Одноос ч илүү тод гэрэлтэж яв бүсгүй чи