Moderator: mgl_300
Хүн бүхний хамгийн их хүсэн хүлээдэг баярын нэг бол яах аргагүй шинэ жилийн баяр юм. Хурдан шинэ жил болоосой гэж хоног тоолон хүлээж суугаа үзэгчиддээ зориулан шинэ жилээр өөрийн гэрээ үлгэрийн орлон болгон хувиргахын тулд юуг анхаарах ёстой, яаж гэр бүлээрээ сайхан баярлах талаар зөвлөгөө тусламжийг танд хүргэж байна. Танд бяцхан уран сэтгэмж, шинэ жилийн өмнөх уур амьсгал байхад л хангалттай. Энэ нь гэр орондоо сэтгэл хөдөлгөм баярын орчин бүрдүүлэх хамгийн энгийн арга юм. Үүнээс гадна лаа нь орчин тойрондоо халуун дулаан, ая тухтай уур амьсгал бий болгодог онцлогтой ажээ. Тэгэхээр танд айл бүрд байдаг хамгийн энгийн зүйлсийн нэг болох тосгуур /поднос/ лаа бас хэд хэдэн ёлканы чимэглэл хэрэг болно. Үүнээс арай өөр нэг хувилбараар хийхэд танд төрөл бүрийн хэмжээтэй сонгодог маягийн лаанууд тус болно. Ийм лааг тольны өмнө тавибал илүү гоёмсог харагддаг.
Дурын нэг энгийн тасалгааны дүүжин ургамлыг тууз болон хонхнуудын тусламжтайгаар гайхамшигтай чимэглэл болгож болно. Ургамал нь хиймэл ч байж болно.
Айл бүрд чимэглэл хийхэд ашиглаж болох урд урдны шинэ жилүүдийн олон тооны ил захидлууд байгаа гэдэгт итгэж байна. Гоёмсог туузан дээр хэд хэдэн ил захидлыг наах нь хэцүү ажил биш биз дээ.
Ил захидлаар хэлхсэн зүүлтийг хаалга болон ханан дээр сандлын ард өлгөж болно.
Дурын хэмжээтэй ямар ч хамаагүй зургийн хуучин жааз шинэ жилийн аксесуарт амархан хувирч болно.
Нэлээн хэдэн өнгө өнгийн өөр өөр хэмжээ хэлбэртэй гацуурын чимэглэл аваад том шилэн цом эсвэл жирийн нэг тунгалаг вааранд хий. Ийм чимэглэлийг шинэ жилийн байрын ширээн дээр тавьсан ч болно. Мөн ялангуяа та шинэ жилийн үдэш хамаатан садан найз нөхдөө хүлээн авах гэж байгаа бол өрөөгөө чимэглэх зайлшгүй шаардлагатай гэсэн үг юм.
Чимэглэлийн урт утсан сааг төмөр утсанд сүлжиж түүнийгээ янз бүрийн гоёмсог хэлбэрт оруулж холбоосон дээр нь хурц тод өнгийн бөмбөлөг хонхоор бэхэлж гэрлийн бүрхүүл толин дээрээ зүүгээд үзээрэй.
Мөн гэрээ цасан ширхгээр хучигдсан мөчрөөр чимбэл илүү тансаг үлгэрийн юм шиг сэтгэгдэл төрнө. Үүнийг хийхэд хэцүү биш байх болно. Цагаан хөөсөнцрийг үрүүлээр үрээд мөчир дээр цавуугаар хөнгөхөн тогтооход л болчихно тэр.
Хөвсгөр мөнгөлөг цэцгэн хэлхээ / саа/ болон бөмбөлгөөр гацуурын их биеийг бүхэлд нь нямбай, жигд ороо. Мөн ногоон эсвэл шар цэцгэн хэлхээ, бөмбөлөг ч гоёмсог харагдах болно. Жирийн цагаан хөвөнгөөр гацуурын их биеийг тулж байгаа 3 хөлт тулгуурыг бүтүү ороож дээр нь саа цацах мөн гацуурын иш болгон дээр нарийхан нимгэн цагаан хөвөн тавьж чимэглэх нь цасанд дарагдсан гацуур мэт гоё сүрлэг харагдана. Гэрлэн чимэглэлийг гацуураа тоглоом, алт мөнгөн саагаар бүрэхийн өмнө зүүх хэрэгтэй. Гэрлэн чимэглэлийн талп жижигхэн байх тусам гацуур чинь гоёмсог, өвөрмөц харагдана.
Та шинэ жилийн гацуураа сонгох гэж байна уу тэгвэл юуны өмнө таазны өндөр, сууцныхаа хэмжээг харгалзан үзэх хэрэгтэй. Гацуур өрөөний хамаг зайг эзлэж, хүний явахад саад болох ёсгүй. Гацуурыг өрөөний буланд засах нь тийм ч оновчтой зүйл биш.
Шинэ гацуурын /амьд/ мөчир зөөлөн уян налархай, харин удсан хуурай гацуурын мөчир амархан хугарах эрсдэлтэй байдаг. Тийм гацуур нь зассанаас хойш 1-2 хоногийн дараа нүцгэрдэг.
Тоглоомыг зүүхдээ утас эсвэл бичгийн хавчаар ашигла. Мөн гоёмсог чимэглэлд саатай, гялалзсан үсний лак ашиглаж болдог. Гацуураа ёроолоос нь орой хүртэл жигд чимэглэ. Гялгар чимэглэл, саагаар гацуурыг жигд бүрхэх буюу бүслүүр маягаар тойруулж болно. Амьд гацуур ч бай, хиймэл гацуур ч бай ялгаагүй бөгөөд харин зөвхөн лак цацсан бол хатсаны дараа чимэглэлээ зүүгээрэй. Гэрэл ойдог тоглоомыг үрлэн чимэглэлийн хажууд зүүсэн нь зохимжтой. Учир нь гэрлэн чимэглэлээс туссан үрэл тоглоомон дээр ойж гайхалтай харагдана. Харин том тоглоомыг гацуурын ёроол хэсгээр, жижгийг орой хэсгээр зүүх хэрэгтэй.
Мөн шинэ жилийн хамгийн чухал зүйл бол бэлэг юм. Хүүхдүүддээ чихэр жимс өгөхөөсөө илүү тэдний сонирхдог зүйл, тоглоомыг нь авч өгөх нь хамгийн сайхан бэлэг болдог. Тиймээс оймс юм уу эсвэл гоёмсог хайрцганд хийгээд өвлийн өвгөнөөр дамжуулан өгөхөд сайхан бэлэг, мартагдашгүй дурсамж болох төдийгүй тэдэнд өвлийн өвгөн аав байдаг гэдэг итгэл үнэмшлийг улам их төрүүлэх болно. Үнэхээр ч энэ ертөнцөд өвлийн өвгөн аав байдаг гэдэгт та итгээрэй. Тийм учраас л бид шинэ оныг аз жаргал, баяр баяслаар дүүрэн угтдаг юм шүү дээ. Ингээд та бүхэндээ шинэ жилийн мэндийг хүргээд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе
sormuus mash hymd hiij bna
buh torliin shilen humas 50% hymdaraltai hiij bna
utas 01097409855