
Япон: Далбаан төвд орших улаан дугуй нь нарыг бэлгэддэг. Далбааг нь анх 1274-1281 онд монголчуудын түрэмгийллийн үед далайн хөлөг онгоцуудад байрлуулан хэрэглэжээ.
Ирак: Араб үндэстний хар, цагаан, улаан, ногоон өнгүүдийг багтаасан. Түүнд орших гурван ногоон одыг олон янзаар тайлбарладаг. Египет болон Сиритэй нэгдэх хүслийг харуулдаг гэх утга байхад Иракт орших гурван том шашны бүлгийг бэлгэддэг ч гэж ярьдаг байна.
Бутан: Буддын шашинт тус орны далбаа лууны эх нутаг гэсэн утга илэрхийлнэ. Эртнээс тэнгэр дуугарахыг лууны дуу гэж үздэг байж. Лууны өнгө цагаан байгаа нь цэвэр ариуны бэлгэдэл. Архирч буй ам нь эр хүний хүч чадал, эм хүний эх оронч үзлийг бэлгэддэг. Улбар шар өнгөөр буддын шашинтнууд, шараар хаант төрийн эрх мэдэл, лууны сарвуун дахь эрдэнэс нь баялгийг илэрхийлдэг.
БНХАУ: Улаан нь үндэсний өнгө. Тод од нь коммунист намын үзэл, жижиг од нь ажилчин ангийг бэлгэднэ.
Хан гүрний үед тод од хан үндэстэнг, жижиг одоор манж, монгол, төвд, мусульманчуудыг төлөөлүүлдэг байжээ.
Сингапур: Улаан өнгө нь дэлхий дээрх эрчүүдийн тэгш байдал, цагаан нь цэвэр ариун байдал, хавирган сараар залуу улс үндэстнийг бэлгэддэг.
Таван од нь ардчилал, энхтайван, хөгжил дэвшил, шударга байдал, эрх тэгш байдлыг төлөвлөнө.
Швейцарь: Эртний Ромын эзэнт гүрний далбаатай төстэй. Далбааны утга нь эрх чөлөө, хүндэтгэл, үнэнч шударгыг бэлгэддэг. Тус улсын шинэ Үндсэн хуулиар Швейцарь улсын далбаа нь төвийг сахигч, энхтайванч, ардчилсан улс болохыг бэлгэднэ гэжээ.
Орос: Цагаан өнгөөр язгууртан, тэнгэрийн хөх өнгөөр үнэнч шударга хичээнгүй, улаан нь эр зориг, амиа золиослоход бэлэн, өгөөмөр хайрыг илэрхийлнэ.
БНСУ: Далбааны голд байрласан дугуй дүрсийн цэнхэр нь Yin буюу харанхуй, хүйтэн, улаан хэсэг нь Yang буюу гэрэлтэй, халуун гэсэн утгатай, арга билгийг төлөөлдөг ажээ.
Тасархай зураас Yin, бүтэн зураас нь Yang гэсэн утгыг илэрхийлнэ.
Канад: 1860 онд Уэйлсийн хунтайж Канадад айлчилжээ. Хунтайжийг тэнд оршин суудаг англичууд сарнай цэцэг, шотландчууд хонгор зул цэцэг барин угтжээ. Канадын иргэдэд өөрийн гэсэн үндэсний бэлгэдэл тэр үед байдаггүй байсан байна. Тиймээс агч модны навчийг үндэсний бэлгэдэл болгожээ. Далбааны улаан өнгө нь Дэлхийн 1-р дайнд урссан хүмүүсийн цус, цагаан нь Канадын газар нутгийг бэлгэддэг.