
Солонгосын алдарт зураач И Жүн Собын найз нь эмнэлэгт хэвтжээ. Найз нь түүнийг эргэж ирнэ байх гэж ихэд хүлээсэн боловч ирсэнгүй. Хэдэн өдрийн дараа И Жүн Соб найзыгаа эргэхээр ирэхэд найз нь маш их баярлажээ. "Уучлаарай эрт ирэх гэсэн боловч хоосон ирж болохгүй байлаа " хэмээн гэмшингүй хэлээд найздаа боодолтой зүйл өгчээ. Найз нь түүнийг ядуу зураач гэдгийг нь мэдэх тул "Энэ юу вэ?" гэж асуув. "Миний чин сэтгэлийн бэлэг юмаа. Эрт ирж болохгүй л байлаа. Даанч үүнийг дуусгах гэсээр байгаад өнөөдөр л нэг юм дууслаа" гэжээ. Найз нь боодолтой зүйлийг задалж үзээд нүд нь орой дээрээ гартал гайхав. Учир нь тэр зүйл нь зураг байлаа. "Интоор зурсан юм лдаа. Интоор идвэл эрүүл энх, урт удаан насалдаг гэнэ лээ. Чи үүнийг хараад хурдан эдгэрч босох болов уу гээд л..." гэв. Ингэсэнд нь найзынх нь сэтгэл их хөдөлжээ.
хүний сэтгэл гэжжж