Үдэшлэг 2009 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 22:00 цагаас
Сөүлийн метроны Жунну Самга/종로3가/-гийн 15 дугаар гарцны хажууд
“DREAM PALACE” Төвийн 2 давхрын “РОМЕНС ПАПА” клубт болно.
Тасалбар: 30,000 вон/Урьдчилж авбал 20,000 вон/
Лавлах: 010-4043-2065 / 010-4444-2259 / 010-7264-6287
И-мейл: cmoxcmox@yahoo.com
Дансны дугаар: Woori Bank 1002-236-587117 Badamlyankhua
Тайлбар: Арга хэмжээнд БНСУ-ын дуучид, Монголын “4 зүг” хамтлаг болон урлагийн үзүүлбэрүүд хамрагдав.
Оргилуун дарс, Шинэ жимсний цуглуулга, Амтат бялуу зэргийг тасалбарт хамруулсан бөгөөд “Чингих хаан” цагаан архи 20,000 вон, сайн чанарын шилтэй пиво 3,000 вонд худалдаалагдах болно.
СМОХ-ны уламжлалын дагуу “Эрдэм”, “Эв нэгдэл”, “Эх орон” шагнал гардуулах ёслолоос гадна Шилдэг Жентлмен болон даашинзтай бүсгүй, бүжигчин, хөгжөөнт тусгай арга хэмжээгээр авьяас овсгойтой оюутан залуусыг шалгаруулж дурсгалын зүйлс, гарын бэлэг гардуулна.
СМОХ 2009
Сайн байцгаана уу,
Солонгос дахь Монгол Оюутны Холбоо/СМОХ/ “ЭРДЭМ”, “ЭХ ОРОН”, “ЭВ НЭГДЭЛ” гэсэн 3 дээд шагналтай билээ.
“ЭРДЭМ” өргөмжлөлөөр тухайн жилдээ сурлага хөдөлмөр, эрдэм шинжилгээний ажилдаа онцгой амжилт гаргасан оюутныг,
“ЭХ ОРОН” өргөмжлөлөөр Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөж яваа болон, 2 улсын найрамдал, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан оюутныг,
“ЭВ НЭГДЭЛ” өргөмжлөлөөр оюутан залуусынхаа үерхэл нөхөрлөл, эв нэгдэлд их хувь нэмэр оруулсан оюутныг шагнаж урамшуулдаг.
Шагналын нэр хүндийг хамгаалах болон, шагнал эзнээ олж очоосой гэсэн үүднээс Та бүхэндээ хандаж байгаа тул оюутнууд Та бүхнийгээ энэхүү санал асуулгад идэвхитэйгээр оролцохыг хүсч байна.
Бид та бүхнийхээ саналыг үндэслэж СМОХ-ын 2009 оны ээлжит шагналын эздийг тодруулж өргөмжлөх болно.
Та СМОХ-ын дээд шагнал болох “ЭРДЭМ”, “ЭВ НЭГДЭЛ”,“ЭХ ОРОН”-д нэр дэвшүүлж буй оюутнаа
Овог Нэр:
Сургууль:
Шагнал:
Нэр дэвшүүлж буй үндэслэл:
гэсэн дарааллаар бичин үлдээвэл маш их баярлах болно.
ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ: cmoxcmox@yahoo.com
Нэр дэвшүүлэх эцсийн хугацаа 2009 оны 12-р сарын 20.
Ингээд энэ удаагийн ээлжит шагналын эздийг тодруулах санал асуулгад та бүхнийг идэвхитэй оролцож бидний ажилд гүн туслалцаа үзүүлэхийг хичээнгүйлэн хүсье!!!
СМОХ-ын УЗ, ХЗ-ийн хамт олон
2009 оны 12 дугаар сарын 10-ны өдөр
ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ: cmoxcmox@yahoo.com