
Бяцхан хүү байшингийн довжоон дээр сууж байв. Үл таних эрэгтэй хүрч ирээд :
- Аав чинь гэртээ байгаа юу?
- Байгаа. Нөгөө эр хаалганы хонхыг хэд дарснаа :
- Онгойлгохгүй байна. Чи аавыгаа гэртээ байгаа гэж худлаа хэлсэн юмуу?
- Энэ чинь ямар манайх гэсэн юмуу..
*** *** *** ***
Нэг лаа нөгөөдөө юу гэж хэлдэг вэ?
Энэ төрсөн өдрүүд намайг шатааж дууслаа.
Хагарсныхаа дараа ч гэсэн хэрэглэж болдог юу байдаг вэ?
Өндөг
Хэрвээ цагаан чулууг хар тэнгист шидвэл ямар болох вэ?
Нойтон болно.
Торойнууд яагаад их иддэг вэ?
Гахай болохын тулд.
Жим : Манай ах 12 метр өндөр модноос уначихсан.
Ким : Яанаа, тэгээд гайгүй юу?
Жим : Гэхдээ тэр ердөө л 2 метр нь л авирч байсан юм.
Жак : Хэрвээ чи цагаа газар унагаачихвал зогсчихдог уу?
Мак : Тэгэлгүй яах юм бэ? Чи тэгээд цаашаа явна гэж бодоо юу?
Үйлчлүүлэгч : Энэ миний шөлөнд юу байгааг хэлээтэх дээ.
Үйлчлэгч : Мэдэхгүй юмаа, ноёнтоон. Би нэг хорхойг нөгөөгөөс нь ер ялгадаггүй юм.
Онгоцны зорчигч : Хөөх, тэр доор байгаа хүмүүс яг л шоргоолж шиг харагдаж байх чинь.
Хажуудах зорчигч : Тэд нар чинь шоргоолж байхгүй юу. Бид нар одоо болтол хөөрөөгүй байна.
Хурд хэтрүүлсэн жолооч : Офицер оо, би хэтэрхий хурдан явж байна уу?
Цагдаа : Үгүй ээ, чи хэтэрхий удаан нисч байна.
Роуз : Миний нохой тоо бодож чадахаа больчихлоо.
Багш : Яагаад?
Роуз : Би түүнээс 2-оос 2-г хасахаар хэд вэ гэхээр ганц ч хуцахгүй юм.
Харри : Би том болоод 2 км урт, хагас инчийн өргөнтэй тариалангийн газар худалдаж авна.
Ларри : Чи тэгээд юу тарих гэж байгаа юм бэ?
Харри : Шпагетти.
Холливудын 2 ямаа нэгэн киноны хуучин хальс олоод идэж эхэлжээ.
-За ямархуу байна даа?
-Би бол номыг нь дээр байсан байх гэж бодож байна.
Нэгэн эмэгтэй Нью-Йорк дахь нислэгийн лавлах руу утасдаад ингэж асуужээ.
-Сан-Франциско руу хэр удаан нисдэг вэ?
Лавлахын хүн жаахан хүлээж байгаарай гэж хэлэх гээд "ганц минут.." гэж хэлтэл эмэгтэй "баярлалаа" гэж хэлээд утсаа тавьчихжээ.