Moderator: mgl_300

Ямар нэгэн зүйлд сэтгэл, санаа зовох явдал байнга гарч байдаг. Энэ нь өнөөгийн нийгмийн түвэгтэй асуудлын нэг болж байна. Энэ нь хувийн болоод нийгмийг хамарсан байдлаар илэрдэг. Нэгэнд нь дарамт үүсгэж байгаа зүйл, нөгөөд нь тайвшрал үүсгэж байж ч болох юм. Сэтгэл санааны ихээхэн дарамттай байх нь даралт ихсэх, зүрх муудах, ходоодны шархлаа үүсэхэд хүргэдэг байна. Иймд арга хэмжээ авах нь эрүүл мэндээ хамгаалж, амьдрал ахуйгаа дээшлүүлэхэд тустай. Хямралыг даамжирахаас сэргийлэн, багасгахын тулд бие махбод түүнийг хэрхэн хулээж авдгийг анхаарах нь зүйтэй. Ямар ч юманд санаа зовохгүйгээр байх боломжгүй ч гэсэн түүнийг аль болохоор бааасгахад тус болохуйц зарим санаа оноог толилуулъя.

Биеийн хүчний ажил хийх:

Уурлаж, бачимдсан үедээ дасгал, хөдөлгөөн юмуу биеийн хүчний ажил хийж тайвшрахыг хичээж болох юм. Жишээ нь: гадагш эрүүл агаарт гарч, алхах, гүйх, теннис тоглох, цэцэрлэг талбайд ажиллах гэх мэт. Бие, сэтгэл хоёр харилцан уялдаатай хамтран ажилладаг болохоор эдгээр идэвхт ажиллагаа нь сэтгэл санааг тайвшруулна.

Бусадтай санаа, бодлоо хуваалцах:

Хэн нэгэн хүнтэй өөрийнхөө санаа, сэтгэлийг зовоож байгаа зүйлийн талаар ярилцах нь асуудлыг арай өөр талаас нь харахад тусална. Хэрэв өөрийнхөө асуудлыг нилээд түвэгтэй гэж үзэж байгаа бол сэтгэл судлаач болон бусад мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө, туслалцаа авах нь цаашдын хор уршгаас сэргийлж өгнө.

 Өөрийнхөө хэмжээг мэдэж байх:

Хэрэв асуудлыг тухайн үед нь засаж залруулах боломжгүй бол цөхөрч туйлдахын хэрэггүй, харин байдал өөрчлөгдөж болох тэр цагийг хүлээх нь зүйтэй. Өөрийнхөө хэр хэмжээнээс хэтэрсэн чадахааргүй зүйлд татгалзсан хариуг эвий нь олж хэлж сурах хэрэгтэй.

Өөрөө өөртөө анхаарал тавих:

Нойроо бүрэн авч, хоол ундаа зөв тохируулж байхгүй бол элдэв хямрал, ачааллыг тэсвэрлэх чадвар сулардаг байна. Хэрвээ нойргүйтээд байгаа шинж илэрвэл эмчийн зөвлөлгөөг авах хэрэгтэй.

Тайван байж сурах:

Сэтгэл санаа зовж буй зүйлийнхээ талаар ямар нэгэн алхам хийж ангижрахыг бодох хэрэгтэй. Хэрэв энэ талаар ямар нэгэн зүйл хийчих зав гарахгүй бол бодох ч цаг байх ёсгүй.

Цагийг хөгжилтэй өнгөрөөх:

Ажил, амралтын цагаа нарийн хуваарьтай зохицуулах нь чухал. Тоглох болон чөлөөт цаг гарган түүнийгээ идэвхтэй өнгөрүүлж байх нь эрүүл аж төрөхөд ихээхэн тустай.

Оролцогч байх:

Уйтгарлахаас зайлсхийх нэг арга бол орчин тойронд болж буй үйл явдалд оролцох юм. Жишээ нь: Сайн дурын байгууллагын ажилд оролцох, хүмүүст туслах, орон нутгийн болоод олон улсын хэмжээнд болж буй үйл явдлыг сонирхож байх нь өөртөө тохирох шинэ орчин, найз нөхөд, ажил үйлс бий болгоход ч туслах талтай.

Юмыг цагт нь хийж байх

 Нэг дор олон юм давхцуулан хийхийг оролдох нь аль ч үгүй болох нь олонтаа учир дэс дараалан төлөвлөж байгаад хамгийн чухлаас нь эхлэн хийж гараас гаргасны дараа дараагийнх руу орох нь зүйтэй.

Үргэлж өөрийгөө зөвтгөх ёстой юу?

Хүмүүс санаа оноог чинь дэмжихгүй гонсойлгоод байвал тэдэнтэй сөргөлдөж байхын оронд хамтран ажиллах, нэгдэх тал руугаа хандах нь аль аль талд аятай уур амьсгал бүрдүүлж, ажил урагшлахад тустай болно.

 Уйлах ч бас муугүй:

 Нэг сайн уйлчих нь сэтгэл онгойлгоод зогсохгүй, толгой өвдөх, болон бусад хямралыг арилгахад чухал нөлөөтэй байдаг байна. Мөн гүнзгий урт амьсгаа авахад сайхан тайвширна.

Инээх:

Инээд нь эрүүл мэндэд тустай, сэтгэл санааг уужруулагч чухал хэрэгсэл учир амьдралыг аль болох хөгжилтэй талаас нь харахыг бодох хэрэгтэй. Тайвшруулах зүйл хийх:

Үргэлж л юм хийгээд юм бодох ч завгүй гүйгээд байх боломжгүй нь мэдээж. Иймд заримдаа сайхан зүүд зүүдэлсэн мэт мөрөөдөж, байгалийн сайхныг сэтгэлдээ зураглах юмуу эсвэл бодитоор зурах, будах, ном уншиж, хөгжим тоглох зэргээр урам сэргээх зүйл хийж сонирхож байх хэрэгтэй.

Эмнээс болгоомжил.

Сэтгэл санаа хямарч, ядарсан үед дааврын эм уух гэсний хэрэггүй. Эм нь түр зуурын үйлчилгээ өгөхөөс биш, хямралыг үүсгэж буй асуудлыг арилгаж чадахгүй нь ойлгомжтой. Харин ч хямралыг түр зуур дарснаас илүүгээр нэмэгдүүлж ч магадгүй тул ямагт эмчийн зөвлөлгөөний дагуу хэрэглэх нь чухал. Тайвшрах урлаг:

Элдэв хямралд өртөлгүй бие сэтгэлээ тайван амгалан байлгах урлагт суралцах хэрэгтэй. Зөвхөн амралтаа авч байж л нэг тайвширч, амарна гэж хүлээлгүй ажлынхаа дундуур, завсар чөлөөгөөр ер нь ямар ч үед бие сэтгэлээ уужуу тайван байлгах арга барилыг амьдралын хэвшил болгох нь зүйтэй. Ингэснээр ямар нэгэн зүтгэл чармайлт шаардалгүйгээр сэтгэл хангалуун байх болно. Өөрийнхөө дуртай урлаг спортын төрлөөр хичээллэх, тоглох болон бусад идэвхтэй ажил үйлст оролцох нь сэтгэл санаа болоод бие бялдарт сайнаар нөлөөлнө. Харин үргэлж давамгайлагч байна гэдгийг мартах хэрэгтэй. Хамгийн гол нь өөрийгөө хөгжөөн тайвшруулж, эрүүл мэндээ сэргээх, өөрөө өөртөө л зөв байх юм.


mgldevochka

2009.12.14 15:43:19
*.225.58.90

List of Articles
No. Subject Author Date Views
Notice За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s Mar 16, 2012 211397
Notice ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement Oct 19, 2011 239302
Notice ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** Mar 07, 2009 366764
Notice ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** Mar 03, 2009 365277
Notice Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin Jun 27, 2008 524313
9156 eejuudee tsetserleg [2] jargaa 82 Dec 14, 2009 1521
9155 hi . kr.d tursun huuhed ............... [3] hrtaihrtai Dec 14, 2009 3023
9154 hool [1] munhtumur Dec 14, 2009 4151
9153 elgemsuu-gees asuuyaaa [3] jeonju-s Dec 14, 2009 1835
9152 hi eniig orchuulaad uguuch [1] tuul_0724 Dec 14, 2009 1579
9151 EGCH NARAASAA ASUUH NI... [2] 미경 Dec 14, 2009 1329
9150 hi huuhediin tereg avna [5] cdkeycrack Dec 13, 2009 1323
9149 Дөрөвхөн сартай охиноо зоджээ [11] ***Энxзaяa*** Dec 13, 2009 2799
9148 Бид Аръябалын номын цогцосоор бясалгах тусмаа улам илүү хүчтэй болно. sergeg suns Dec 13, 2009 1047
9147 Диваажин там 2 алга урвуулахын зайтай. [2] sergeg suns Dec 13, 2009 1333
9146 zuvluguu uguuch [1] orangefanta Dec 13, 2009 1363
» Cтрессээс хамгаалах аргууд [1] TOOMC Dec 13, 2009 1597
9144 38.5 [3] marujin Dec 13, 2009 1595
9143 viztei bolmoor bn tus bolooch. [1] aagiinaa2005 Dec 13, 2009 1378
9142 Huuhdiin yadargaa yaj gargadag ve?eejuudee [8] Маралгоо Dec 13, 2009 2717
9141 ??? [3] britz_ Dec 13, 2009 1810
9140 CHANEL-N ALLURE US AVAH HUN BNU? [4] OBM Dec 13, 2009 2335
9139 MGL-oos so-sa Dec 13, 2009 1356
9138 taniltsmaar bn bvsgvitei [11] goochi Dec 13, 2009 2161
9137 hii hanialgah? [1] goochi Dec 13, 2009 3890
9136 asuult? [6] 김아연 Dec 13, 2009 2349
9135 гэнэт хөлрөх юуных вэ? [2] jiji Dec 13, 2009 2452
9134 nikeli gedgiig so.r heleed ogooch [1] lg123 Dec 13, 2009 1262
9133 ӨНӨӨДӨР ИЙМ Л БАЙНА ХАРИН МАРГААШ ... [1] Ц.ЭЛГЭМСҮҮ Dec 13, 2009 1592
9132 heleed uguuch [7] ๑۩۞۩๑ЭЭнЭЭ๑۩۞۩๑ Dec 13, 2009 1596
9131 ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭНИЙ ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ- ДЭЛГЭРЭНГҮЙ [2] ӨДРИЙН МЭНД Dec 13, 2009 1646
9130 eejvvdees asuuh ym bnaa [5] odki Dec 12, 2009 1574
9129 sait [3] lg123 Dec 12, 2009 3487
9128 Hi hee bolon antolkoo-d. Vchegvgeer 60 kg achaa xurdanaar yvuulaxad xichneen togrog bolox bol xelj ogooch.Xvnees asuusan chin 242.000 togrog bolno geed baix yum tiim ix togrog gardag yumuu. [6] 몬골_한국 Dec 12, 2009 1878
9127 ks-d. [4] svnstei baishin Dec 12, 2009 1899
9126 hero-M kartnii tolgoig heleed uguuch [2] tuul_0724 Dec 12, 2009 1596
9125 GAHITuv [1] tamir_ls Dec 12, 2009 1985
9124 yahabee huuhnuudee [3] enkh-amar Dec 12, 2009 1790
9123 xaniad [2] booby Dec 12, 2009 2422
9122 Hi all. xelj ogch tuslaach. BAYARLALAA [1] 157359 Dec 12, 2009 1599
9121 ???????????? BNA AA [5] mymik Dec 12, 2009 1799
9120 orchuulj ogch tus bolno uu [1] duck duck Dec 12, 2009 1670
9119 ohin maani huruugaa huhuud bh yumaa yaanaa? [2] OBM Dec 12, 2009 1871
9118 GAHITuviin sait uym uu utasiig helj uguuch [3] tamir_ls Dec 12, 2009 2191
9117 МОНГОЛЧУУДАА ЯАРАЛТАЙ ХЭЛЖ ТУСЛААЧ [3] Ц.ЭЛГЭМСҮҮ Dec 12, 2009 2703
9116 ЭНЭ ҮНЭН БОЛОВ УУ БҮСГҮЙЧҮҮДЭЭ [2] Ц.ЭЛГЭМСҮҮ Dec 12, 2009 1892
9115 СОЛОНГОСT ДАВЧДААД БАЙНА МОНГОЛ ЯВЛАА . БИ ЯМАР.. [1] Ц.ЭЛГЭМСҮҮ Dec 12, 2009 2085
9114 help [1] mgl_86 Dec 12, 2009 1648
9113 eniig orchuulaad ogooch [2] mgl_86 Dec 12, 2009 2037
9112 huuhdiin huld oruulagch haanaas avbal zugeer ve? [4] marujin Dec 12, 2009 2644
배너신청
자생병원

배너신청