Хөдөлмөрийн гэрээтэй холбогдолтой хууль ингэж өөрчлөгдлөө!
Гадаадын ажилчдыг хөлслөн ажиллуулахтай холбогдолтой хуулийн нэг хэсэг заалт өөрчлөгдөн 2009оны 10сарын 9-ний өдөр олон нийтэд мэдэгдлээ. Хуулийн шинэчлэгдсэн заалт нь ирэх 2010оны 4сарын 10-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх бөгөөд( 18-р бүлэг 2-р зүйл, 25-р бүлгийн холбогдох заалт нь 2009оны 12сарын 10-ны өдрөөс эхлэн мөрдөгдөнө.) хуулийн шинэчлэгдсэн заалтууд нь дараахтай адил болно.
Сэдэв |
Мөрдөгдөж байсан хууль |
Шинэчлэгдсэн агуулга |
Мөрдөгдөж эхлэх хугацаа |
Үндэслэл |
Гадаадын ажилчны гэрээ сунган дахин ажиллах асуудлын дарааллыг хөнгөвчлөх |
Гадаадын ажилчин нь ажиллах хугацаа дуусгавар болох үед (3жил) гэрээ сунган дахин ажиллах тохиолдолд 1 сарын хугацаатай нутаг буцсаны дараа дахин тус улсад орж ирэн үргэлжлүүлэн ажиллана. (нийт 6жил) |
Гадаадын ажилчин нь гэрээ сунган дахин ажиллах зөвшөөрөл авсан тохиолдолд нутаг буцалгүйгээр тухайн ажиллаж байсан компанидаа 2жил хүртэлх хугацаагаар үргэлжлүүлэн ажиллана. (нийт 5жил) |
2009.12.10-ны өдрөөс мөр- дөгдөж эхлэнэ. ※ Гэрээ сунган дахин ажил лах зөвшөөрлийг гадаадын ажилчны оршин суух хугацаа дуусгавар болохоос 30 хоногийн өмнө хүсэлт гаргах ёстой тул 2010.1.9-ний өдөр оршин суух хугацаа дуусгавар болж байгаа гадаадын ажилчдад энэхүү хуулийн заалт үйлчлэнэ. |
Холбогдох хуулийн 18-р бүлгийн 2-р зүйл |
Гадаадын ажилчин ажлын байр солихтой холбогдуулан ажил хайх хугацааг нэмэгдүүлэх. |
Гадаадын ажилчин ажлын байр солин, ажил хайх хугацаа 2сар. |
Гадаадын ажилчин ажлын байр солин, ажил хайх хугацааг 3 сар болгон сунгасан. |
2009.12.10-ны өдрөөс мөрдөгдөж эхлэнэ. |
Холбогдох хуулийн 25-р бүлэг |