Бичлэгийн тоо 91

АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН 20 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА



Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг тохиолдуулан Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт бодитой хувь нэмэр оруулан, эрхэлсэн ажилдаа онцгой амжилт гаргасан дараахи нэр бүхий хүмүүст шагнал гардууллаа. 

Монгол Улсын Гавъяат жүжигчин цолоор “Мюзик холл” театр урлагийн дээд сургуулийн багш Цэгмэдийн Төмөрбаатар, ”Хурд” хамтлагын дуучин Дамбын Төмөрцог нарыг, Гавъяат барилгачин цолоор Чөлөөт архитекторч Лхамсүрэнгийн Нямсүрэнг, Соёлын гавъяат зүтгэлтэн цолоор УИХ-ын гишүүн Зоригийн Алтай, “Өдрийн сонин”-ы Ерөнхий эрхлэгч Жамбалын Мягмарсүрэн нарыг, Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор чөлөөт уран бүтээлч Доржжадамбаагийн Эрдэмбилэгийг, Гавъяат эдийн засагч цолооор МАХН-ын ахмад зүтгэлтэн Чойжилжавын Гомбосүрэн, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р багийн иргэн Дашзэвэгийн Тангад нарыг, Гавъяат багш цолоор Иргэний нийгмийн салбарт бие даасан шинжээч Дондовын Ламжав, БХИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Гэрэлийн Мягмаржав, Удирдлагын академийн эрдэм шинжилгээний ажилтан Пүрэвийн Увш нарыг тус тус шагналаа. 

Мөн УИХ-ын гишүүн Ринчиннямын Амаржаргал, БТДС-ийн багш, дасгалжуулагч Бахааваагийн Буядаа, УИХ-ын нишүүн Раднаасүмбэрэлийн Гончигдорж, Үндсэн хуулийн цэцийн орлогч Наваанпэрэнлэйн Жанцан, МАХН-ын ахмад зүтгэлтэн, Гадаад харилцааны сайд асан Цэрэнпилийн Гомбосүрэн, Ахмад зохиолч Шагжийн Ванчаарай, УИХ-ын гишүүн Санжаасүрэнгий Оюун, МАХН-ын ахмад зүтгэлтэн Цэвээнжавын Өөлд, КУДС-ийн багш Пүрэвийн Цогзол, МАХН-ын Нарийн бичгийн дарга Цэрэнсономын Сүхбаатар нарыг Сүхбаатарын одонгоор тус тус шагнав.

Шагнал гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, “Өнөөдөр Монгол Улсад ардчилсан хувьсгал ялсны түүхт Хорин жилийн ой тохиож байна. Энэ түүхэн өдөр бол Монгол хүн бүрийн бахархал, үнэт зүйл бөгөөд хойч үедээ газар шороо, тусгаар тогтнолтойгоо хамт өвлүүлэн өгөх хамгийн нандин баялаг билээ” гээд шагнал гардаж авсан хүмүүст болон Ардчилсан хувьсгалын төлөөх үйлсэд зүтгэсэн хүн бүрт Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн баярын мэндилгээ дэвшүүллээ. 

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2515821/40a/trackback

profile

kolon

2009.12.10 18:33:45
*.194.119.206

бас монгол улсиин баатар цолоор Э .Бат үүл шагнагдав ардчилал мандан бадрах болтугай !!

anut

2009.12.11 16:38:14
*.161.163.201

teneg

anut

2009.12.11 16:42:30
*.161.163.201

ardchilal gej yum bgaagui bol odooniih shig iim yduu humuus bh bsan uu  ? hulgai deerem,gemt herguud iim ih bh bsan uu ? te ardchilal gesen neriindoor yduural ,heel hahuuli,ediin zasgiin suirliig avchirsan humuuusiig shiitgeh estoi biz dsee

oorsdiigoo shagnaad bhaar saihan bdag bh daa

 

Cs-Cowboy+_-S*

2010.08.26 11:29:50
*.244.51.42

shagnaad bai bidnees garah bish

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Гадаадад суугаа Монголчуудад эх орны хишгийг хүртээх тухай [17] monh-monk 2010-04-16 63531
Зарлал Гэрэл зураг, хэвлэл, сурталчилгааны “Фотолинк” агентлаг file [5] Levi`s 2010-01-21 49500
배너신청
자생병원

배너신청