Бичлэгийн тоо 2,391
Манаи анги байгуулагдсаныхаа 50 жилийн ойг тэмдэглэхээр бөхийн барилдааны урилга тарааж явахад минь тэр нэг өөдгүй санаатай хүүхэн тааралдаж хэрэгт ороогүйсэн бол би энд ингэж суухгүй байсан юм даа. Чамдаа л зориулсан юм гээд түүний өгсөн архийг уучихаад насаараа гэмших 8 жилийн ял авна гэж даанч санаагүй дээ.

1986 оны долдугаар сарын 23-ны өдөр шүү дээ. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг ёстой худлаа юм байна. Би уйлах уйлахдаа бүр зүрх сэтгэлээрээ уйлсан юм. Тэр нэг өдөр бузартай архи уусан. Тэгээд ч БНМАУ-ынхаа аварга боллоо гэж хөөрөөд хот, хөдөөгүй 13 хоног архи ууж согтуурч хөөрч явлаа. Энэ нь нэг үгээр хэлбэл хөөрөөд буух газраа ололгүй засан хүмүүжүүлэх газрын 0415 дугаар ангийн хашаанд буусан хэрэг. Буух буухдаа чанга дэглэмтэй колонид 8 жилийн ял авчихаад хэдхэн хоногийн өмнө ард түмнийхээ өгсөн БНМАУ-ын аварга гэсэн хүндтэй цолоо ялтан хэмээх нэрээр сольчихоод сууж байгаагаа бодохоор амиа хорломоор, үхмээр санагдаж байлаа. Гэвч төрүүлсэн ээжий, энэ сайхан нийгмээ бодохлоор яаж ч бололгүй өдий хүртэл хий гэснийг нь үнэн сэтгэлээсээ хийж өөрийн нүглээ наманчилж ирлээ. Тэгээд ч энд байх хугацаандаа өөрийнхөө өнгөрсөн амьдралыг эргэцүүлэн бодсоор өдий хүрлээ. Өөрийн бодож, ухаарч буй зуйлээ илэн далангуй, эрээ цээргүй бичиж сууна. Хэрэв би хун шиг амьдраад явсансан бол энд суухгүй байж. Гэтэл яасан гэж бодно оо!

Урд өмнө шоронд ороход хөөрхий залуу юм, хүүхэд юм гэж хайрлаж өрөвдөөд шоронгоос гаргачихаар нь өөрөө өөртөө дүгнэлт хийж ухаарах юмгүй, биеэ тоож архи уух болсон. Үүн дээр миний найз нөхөд гэж хэн бэ гэдгийг...! Тэд маань архи уухаараа л найзууд! Ер нь үүрдийн найз нөхөд шиг л бодож тэднийхээ хэлсэн магтсанд нь урамшин танхайрч явсан байх юм.

Би анх 1972 онд Ардын дуу бужгийн чуулгын хөгжимчин нэг охинтой танилцаж улмаар хайр сэтгэлтэй болж, үр хүүхэд төрүүллээ. Хадбаатарынх гэдэг айл гэр бий болоод би өөрөө улсын начин цол хүртэж бөх гэгдэх болсон юм. Тэгэхэд миний найз нөхөд юу хэлсэн гэж бодно.

-Халхад хүүхэн мундсан биш очиж очиж Увсаас хүүхэн авахдаа яадаг юм бэ?  гэхээр нь би гэж нэг мал нээрээ л тийм юм шиг бодож гэр орон, үр хүүхдээсээ зугатаж архины мөр хөөсөн. Ингээд л олон тумнийхээ дотор амьдралын ямар ч чиг зорилгогүй, армийн ногоон погон зүүчихээд архины нөгөө олон найзынхаа үнэнч цэрэг нь болж өөрөө өөрийгөө хуураад явж байсан байх юм. Энэ үед анхны хүү Ууганбаяраа өнчрүүлж, дараа нь Нямжав, Даваажав, охиноо нийт таван хүүхдээ өнчрүүлж хаясан хүн яаж ч өөдтэй явахав дээ!!! Энэ бүхнийг эргэцуулэн бодохоор буруутай нь хэн бэ? Архи уу? Аль эсвэл архины найзууд уу! Үгүй ээ, хамаг буруу нь надад байсан байгаа юм. Би л буруутай. . . !!!??? Намайг өөдтэй өнгөтэй бөх явбал алс хэт нь хэнд ч дийлдэхгүй хучтэй бөх болох хүн гэдгийг мэдээд зарим нэг хүнээр архи өгүүлээд -Ээ дээ, цаадхаа өнөөдөр битгий барилдуул, энэ архийг аваачаад өгчих гээд над руу нэг эм сүвтэй юм явуулчихдаг, тэрэнд нь би бал үзсэн баавгай шиг хандаж байснаа бодохоор ёстой гол харлаж байна!!! Өөрт заяасан энэ сайхан бяр хүчээ зөв зарцуулан бэлтгэл сургуулиа хийгээд явж байсан бол өдийд дархан аварга цол авчихсан, тив, дэлхийн аварга болчихсон байх байснаа алдсан юм аа!!!

Өнөөдрийн байдлаар би шоронд 3 жил гаруй болж байна. Энэ хугацаанд архи огт амсахгүй өдий хүрлээ. Болдог л юм байна. Намайг үргэлж хүн дагаад байх биш дээ. Таньдаг, таньдаггүй хүнтэй гадуур зөндөө л тааралдах юм, уулзах юм. Гэвч тэр архи гэдэг идээ чинь зөндөө л тааралдах. Тэр битгий хэл зоон дотор хүртэл май уучих гээд өгөхөд нь би уудаггүй билээ. Энэ маань зөвхөн түр зуурынх уу, аль зсвэл архинаас бүр гарчихаад байгаа хэрэг үү? Би уухгүй гарсан шүү гарсан. Намайг эндээс суллагдаад очиход нөгөө хуучин найзууд маань архи бариад угтана. Тэр үед нь уухгүй хэмээн яваад өгөхөд ёстой гайхна буй за! Энэ бол мөрөөдөл биш, би яг ингэж чадна. Би уухгүй, уух нь битгий хэл амсах ч үгүй!. . .

...Алдсан алдаагаа бодохгүй байя гэхээр болдоггүй юм байна. Бодоод байхад эрүү л саруул ухаантай, архи дарстай нөхөрлөж өөрийгөө хордуулаагүй явахдаа зорилготой байдаг. Өнөөдөр, маргааш, нөгөөдөр ийм юм, тийм юм хийнэ гэсэн өөрийн төлөвлөсөн юмтай байдаг билээ. Гэтэл архи уухлаараа ухаан мэдрэлээ алдталаа согтох, маргааш нь яаж ч хамаагүй худлаа хэлэх, авсан бай шагнал, өмсөж эдэлж явсан цаг зэрэг юмсаа зарах гээд ёстой бузартай юм л гэвэл тэр байж дээ. Харин би азаар хулгай хийж сурсангүй ээ. Хэрэв заяа дахиад архи ууж хогийн замд орох юм бол хулгай битгий хэл, хүн алахаас буцахгүй, чононы амьдралаас ч долоон дор зам руу явж байсан байж мэдэх юм. Үүнийгээ өнөөдөр ойлгож мэдсэндээ л би маш их баярлаж байна. Шоронгийн хашаан дотроос хүн чанар, ухаарал, амьдралын утга учрыг ойлгож олж мэдсэндээ л баярлаж сууна. Арай эрт ухаарсансан бол мөн ч их зүйл бутээх байсан юм даа, хөөрхий! Энэ бичиж буй зуйлээ өөрийнхөө амьдрал дээр нотлож өгөх нь миний гол зорилт ,үүрэг юм даа! 1989 оны гуравдугаар сар...

profile

 Дууртлаа  ширтэх  тэр  зүгийн  тэнгэрт   
Дууны  цагаан  үүл  ургаад  өгдөггүй ч  байгаа   даа  
Тэвчээрийн  шидээс ханзартал  эгшиг  аялгуу  зайдлан 
Тэрний  минь  бүлээхэн  амьсгаа  хүрээд  ирдэг ч үгүй  байгаа  даа   
Сул  асгарах  нулимсанд  зэрэглээтсэн  уулсын  цаанаас 
Шувуудын  өнцөгeт  цуваа  ганганаад  ирдэггүй  ч  байгаа  даа 
Сууж  жаргаагүй  ч  санаж явах  чиний  минь 
Сүүдрийн   нь  сэмэрхийг  зуугаад ч  ирдэг ч  үгүй  байгаа  даа.  


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2509706/3ef/trackback

profile

BANK_BANK

2011.06.20 12:40:45
*.144.45.61

www.mglsky.com orood uz 

 02-2275-1698

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24477
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 27991
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115754
1536 Baabar*nuudel suudal* -1998 on-1 ji he 2009-12-27 2202
1535 120.000төгрөгийг цагаан сараас хойш тавьж эхлэнэ. ӨДРИЙН МЭНД 2009-12-26 1651
1534 Buh doloo honogiin ishlel [1] ji he 2009-12-26 3711
1533 Монголчууд даруухан байвал яасан юм бэ? [1] Monh-monh 2009-12-22 2364
1532 Төрийн далбааг өөрчлөx нь зөв үү (xэлэлций) [2] dantes 2009-12-22 3216
1531 МУ-ын засгийн газраас олгох 120.000төгрөгийг ам бүлийн бүх гишүүд авна. [1] ӨДРИЙН МЭНД 2009-12-22 1704
1530 HaPpY NeW YeAr! "C.I.M" [1] ddan 2009-12-22 1555
1529 999999999 999999999_ 2009-12-21 1299
1528 2010оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагийн хөлс 4,110вон болж нэмэгдлээ. [1] ӨДРИЙН МЭНД 2009-12-20 1818
1527 Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай *******Бясалгал, дадал***** [2] sergeg suns 2009-12-20 2594
1526 Ансан хотын Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөс эрхлэн гаргаж буй "Хармони" сонинг захиалан унших [1] ӨДРИЙН МЭНД 2009-12-20 1706
1525 Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн индекс Monh-monh 2009-12-19 3696
1524 Захидал: “Миний охин ээждээ заавал эргэж төрөөрэй. Ээж нь үнэн голоосоо хүсье”..нэрээ нуусан бүсгүй..apii [4] daruuhan01 2009-12-18 2344
1523 Усны ид шид [1] sergeg suns 2009-12-16 1903
1522 дарваан Магнай яг тэр [2] 999999999_ 2009-12-16 1690
1521 asuuy [4] enkh-amar 2009-12-14 1774
1520 Олон үндэстний урлагын наадам ABAP 2009-12-14 1462
1519 Бид Аръябалын номын цогцосоор бясалгах тусмаа улам илүү хүчтэй болно. sergeg suns 2009-12-13 1355
1518 ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭНИЙ ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ- ДЭЛГЭРЭНГҮЙ ӨДРИЙН МЭНД 2009-12-12 1865
1517 Монгол Улсын Улсын Баатар иргэд ээ гэх үү??? [2] Monh-monh 2009-12-11 2336
» Хадбаатар аваргын өдрийн тэмдэглэлээс!!! [1] daruuhan01 2009-12-09 1989
1515 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танаа [4] daruuhan01 2009-12-09 1774
1514 Бусдын паспортаар хил гарвал таван жил нэвтрvvлэхгvй [1] ***Энxзaяa*** 2009-12-08 1866
1513 Өмнөд Солонгост ажиллаж байгаад осолдвол vндсэн цалингийн 70 хувийг даатгалаас олгоно [1] ***Энxзaяa*** 2009-12-08 1921
1512 Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт монголчуудаа [2] ajilchin_zalyy 2009-12-08 2056
1511 Миний Монгол [1] ji he 2009-12-07 1842
1510 П.Батзориг: “Бадарчин –95” явган аялалын аян замын тэмдэглэл [2] uvgun 2009-12-06 4427
1509 Дэндүү давчуу Дэндүү давчуу Дэндүү албан ёсны хөндий хүйтэн хорвоо Дэндүү хатуу Дэндүү хатуу Хэт их хэтэрхий хэлбэрт баригдсан хүний хорвоо Дэндүү дутуу Дэндүү дутуу Хүнлэг сэтгэл бус хөрөнгө мөнгө чухал уу Дэндүү завгүй Дэндүү завгүй Хүний амьдрал [1] ...999999999 ... 2009-12-05 2084
1508 Mongolchuudaa eh orond chin yu bolj bna sanaa onoogoo uralduultsgaaya [2] ajilchin_zalyy 2009-12-04 1708
1507 ТАНЫ ЗУРХАЙГ ЦЭЦГЭЭР ТОЛЬДОХУЙ [3] Маралгоо 2009-12-04 5521
1506 Солонгост ажиллаж буй гадаадын ажилчдын 66 хувь нь хар ажил хийж байна. [1] ӨДРИЙН МЭНД 2009-12-04 2318
1505 Үхэх, төрөхөд ч арын хаалга, авлига хэрэгтэй болжээ [1] mgldevochka 2009-12-03 1787
1504 Монголчууд ямар шашин шүтэх ёстой вэ? [9] uvgun 2009-12-03 2830
1503 МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ. 6 [4] monh-monk 2009-12-02 9730
1502 UNEN UU??? [3] Monh-monh 2009-12-02 1874
1501 Mongol hun buriin toloo [1] uuls_uuls 2009-12-02 1596
1500 SHAHMAL HAWTANGIIN VILDWERT [1] pippen 2009-12-02 1509
1499 КИОБ (IBK) банк гадаадын ажилчдыг үнэ төлбөргүй гэнэтийн ослын даатгалд хамруулж эхэллээ. ӨДРИЙН МЭНД 2009-12-02 1436
1498 Ansan hotiin emnelegt ajilladag Tomorbaatar,Urantuya nariig haij bna [1] enhtogoldor 2009-12-01 1538
1497 12-р сарын 1 ний өдөр [1] nikes 2009-12-01 1751
1496 Гадаадын иргэний хүүхэд сургуульд элсэн суралцах ӨДРИЙН МЭНД 2009-11-30 1552
1495 УЛС ТУНХАГЛАСНЫ ТЭМДЭГЛЭЛТ БАЯРЫН ӨДРИЙН МЭНДИЙГ МОНГОЛ ХҮН БҮРТ ХҮРГьЕ [1] Monh-monh 2009-11-26 3241
1494 Үйлчилгээ... [4] ~ELLY~ 2009-11-24 3035
1493 asuuh zuil bna tuslaach [1] M__G 2009-11-23 1363
1492 Амжилтанд хүрсэн монгол бүсгүй [1] ӨДРИЙН МЭНД 2009-11-23 2003
배너신청
자생병원

배너신청