ТА ДОЛДУГААР САРЫН 1-НИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ УУ, ӨДӨӨН ТУРХИРАГЧ УУ?
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танаа Тийм ч учраас Таны амлалтыг анхааралтай ажиглан хүлээж байгаа. Тэгвэл Таны талаар Монголын ард түмний дунд түгээмэл яригддаг зарим зүйлд ард түмэндээ шударгаар үнэн зөв хариулт өгнө гэдэгт найдаж дөрвөн асуудлыг Танд илгээв. Таны эдгээр асуудалд хэрхэн хариулахаас чинь сонгогчид хэр шударга хүн бэ, амласан амлалтаа биелүүлэх чадвартай Ерөнхийлөгч сонгож чадав уу гэдэгтээ дүгнэлт хийх биз ээ. Үүнд: Гэтэл хэргийн газар ямар ч хамгаалалт гараагүй , хууль хяналтын байгууллагаас хэн ч ирээгүй байхад Та өөрийн Засгийн газрын Эрүүл мэндийн сайд Ш.Батбаяр тэргүүтэй 10 гаруй хүн дагуулан орж талийгаачийн цогцос дээгүүр санаатай, санамсаргүйн аль нь ч болох нь мэдэгдэхгүй харайлган гүйлдэж үйлдэгдсэн гэмт хэргийн ул мөрийг балласан байдаг. Үүнээс болоод амьд гэрчтэй энэ хэрэг өнөөг хүртэл илрэхгүй байгааг Та юу гэж тайлбарлах бол? Хоёр. Та Ерөнхий сайд байхдаа Дундговь аймгийн Адаацаг сумын Засаг дарга Дашзэвэгээр өөртөө хэрэглэхээр хуулиар агнахыг хориглосон хар сүүлт зээр хөөлгөж яваад түүний машин нь онхолдож нас барсан. Мөн Та Өвөрхангай аймгийн Хархорин суманд байдаг хувийнхаа эд хөрөнгө, эдлэн газрыг үзэж эргэх нэрээр явахдаа машинаа унагаж жолооч чинь нас барсан. Гэтэл тэр үед Таныг өөрөө машинаа барьж яваад онхолдуулж хүний амь бүрэлгэсэн гэж Хархорин сумын иргэн Мөнх- Эрдэнэ зэрэг арваад хүн гэрчилдэг. Мөн Та өөрөө хоёр ч удаа “Манай жолооч машинаас 10 гаруй метр хол нас барсан байсан” гэж ярьсан байдаг. Яахаараа жолоо барьж явсан хүн машинаасаа тэгж хол шидэгддэг билээ. Түүгээр ч барахгүй нас барсан жолоочийн гэр бүлд унах машин , суух орон сууц өгснөөр барахгүй одоо тэргийг чинь барьж байгаа жолоочоороо 95143765 номертой гар утас өгүүлж “Зөвхөн энэ утсаар надтай холбоо барьж байгаарай” гэж өгсөн байх юм. Та хүний алтан амийг эд материалаар орлуулан сольж болно гэж бодож явдаг юм биш биз дээ. Гурав. 1991 оны 9 дүгээр сарын 10-нд Та Монголын Ардын Аж Ахуйтны Холбоог / МАААХ / удирдаж байхдаа Өвөрмонголын “Хоолон гол” компанитай “ БИЖ 91-405 “ тоот гэрээг хоёр талын бараа солилцоо хийхээр байгуулж, Монголын талаас танай холбооны орлогч дарга Цэрэндоржийн Ганхуяг “ Хоолон гол” компаний менежер Зууннаст нар гарын үсэг зурж баталгаажуулснаар “Хоолон гол” компани өөрийн хүлээсэн үүрэг хоёр вагон лаа, хоёр вагон хүүхдийн өвлийн гутлыг менежер Зууннаст ачуулж , уг барааг танай холбоо 1992 оны нэгдүгээр сарын 7 -нд тоо ёсоор нь хүлээж авсан. Гэвч танай холбоо арьс нэхий, бордоогоо цаг хугацаанд нь нийлүүлэхгүй байснаас “ Хоолон гол “ компани 6 удаа бие хүн ирүүлж нэхэмжилж байсан боловч арга буюу 1993 оны 10 дугаар сарын 1-нд нэхэмжлэлээ Монгол Улсын шүүхэд гаргаснаар 1993 оны 10 дугаар сарын 7-нд уг асуудлыг авч хэлэлцэн МААА Холбоо төлбөрийн чадваргүй болсон учир нийт 106.967 /нэг зуун зургаан мянга есөн зуун жаран долоон/ ам. долларыг Ц.Ганхуяг та хоёроор хувь тэнцүү төлүүлэх шийдвэр гарсан байдаг. Гэтэл 1998 оны арваннэгдүгээр сард та хоёрт тус болж бараагаа ачуулсан “Хоолон гол “ компанийн менежер Зууннаст Эрээн хотод учир битүүлгээр нас барсан гэсэн. Иймд төлөгдвөл зохих төлбөрөө төлсөн үү? Мөн Зууннастыг нас барсныг дуулсан уу? Дөрөв. Өнгөрсөн оны долдугаар сарын 1-ний өдөр болсон аймшигт үймээн , бузар яргаллыг Та юу гэж үздэг вэ? Энэхүү жигшүүрт үйлдэлд Та өөрийгөө ямар үүрэгтэй оролцсон гэж үздэг вэ? Д.Сосорбарам та хоёрын Сүхбаатарын талбай дээр жагсагчид дээр ирээд хэлж ярьж байсан үг, үйл явдал чинь тодорхой бичигдсэн бичлэгүүд олон хүнд хадгалагдаж байдаг юм билээ. Тийм учраас Та энэ үйл явдлыг зохион байгуулагч уу, өдөөн турхирагч уу ? Бидний Танаас чухалчлан асууж байгаа энэхүү дөрвөн асуулт бол Монголын ард түмний хоорондоо байнга ярилцдаг бараг амны уншлага болсон зүйлээр барахгүй, хуулийн байгууллагын сонорт ч эрт хүрсэн зүйл учир онцлон асууж байна. Монголын нэгдсэн хөдөлгөөнд олон түмнээс Таны тухай бичиж ирүүлсэн мздээлэл дотор “Хэрэв Ц. Элбэгдорж саяын Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан бол чухам ямар бузар булай үйлдэл хийхэзр бэлтгэж байсан” тухай өгүүлжээ. Мөн төрөөс төрсөн тэрбумтнуудтай хатуу хариуцлага тооцно гэж мэдэгдэж байсан. Гэтэл тэр-бумтнуудын жагсаалтын айргийн тавд Таны нэр эрэмблэгдэж мэдэхээр байгаа юм. Энэ мэт батлагдаж нотлогдоогүй материалуудыг түр орхисныг цухас дурдаж , хэрэв бидний бичсэн эдгээр зүйлсийг худал зүйлс бичиж , нэр төрд халдлаа гэж Та үзвэл хуулийн байгууллагад хандахыг бид баяртай хүлээн авах болно. Учир нь Таны тухай манай хөдөлгөөнд байгаа үнэн худал зүйлсийг нарийн шалгуулж нягтлуулахыг Монголын нэгдсэн хөдөлгөөн үнэнхүү хүсч байгаа билээ
Хүндэт Ерөнхийлөгч Таны амрыг эрж , Монгол орны хувь заяатай холбоотой нүсэр ажилд чинь ам-жилт хүсье. Та Монгол Улсын Ерөнхийлөгчид өрсөлдөхдөө “Шударга байх зарчмыг хатуу баримталж ажиллана” гэсэн чинь чухамхүү сонгогч түмний хүсэн хүлээж байсан эмзэг сэдвийг хөндөн, тэр нь таалаг-даж Танд бүрэн итгэсэн учраас ялалт байгуулсан билээ.
Нэг. 1998 оны аравдугаар сарын 2-нд Таны хамтран тэмцэгч Монгол Улсын төрийн сайд С.Зориг гэртээ бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан. Та тэр үед Ерөнхий сайд байсан.
www.mglsky.com orood uz
02-2275-1698