Бичлэгийн тоо 91

hot_utaa1.jpgУлаанбаатар хот хамгийн их тулгамдсан асуудал болох агаарын бохирдлыг бууруулах талаар гадаадын тусламжийн байгууллагатай хамтран ажиллаж, цогц бодлого боловсруулахаар боллоо. Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболд Японы олон улсын Жайка байгууллагатай Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр  хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна. Хүн амын талаас илүү хувь нь амьдарч байгаа Улаанбаатар хот агаарын бохирдлын хэмжээгээрээ дэлхийд дээгүүрт бичигддэг. 
Дотоод нөөц боломжоо ашиглан багагүй ажил зохиож байгаа ч гадаадын улс орон, тусламжийн байгуулагуудын туслалцааг ч авах шаардлагатай байгаа юм.  Нийслэлийн агаарын бохирдлын 90 гаруй хувийг гэр хорооллын  утаа эзэлдэг гэсэн судалгаа байдаг бөгөөд гэр хорооллын айл өрхүүдийн нүүрсний галлагаа, зохицуулалтгүй шилжилт хөдөлгөөн, оршин суугчдын ядуурал нь гол шалтгаан болдог байна. Иймд Нийслэлээс иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх, түлшний бүтцийг өөрчлөх, нам даралтын уурын зуухнуудад технологийн шинэчлэл хийх, стардартаас өндөр хэмжээнд утаа ялгаруулж байгаа тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх зэрэг арга хэмжээ авч байгаа. Гадаадын улс орнуудын туршлагаас харахад агаарын бохирдлоос салахад доод тал нь 5-10 жил шаардагддаг агаад Жайкатай хамтран ажиллаж, иж бүрэн судалгаа хийснээр Улаанбаатар хот ч гэсэн мөн ийм хугацааны дараа утааны асуудлаа шийдвэрлэсэн байх боломжтой гэж талууд үзэж байна

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2508574/d50/trackback

okoo1234

2010.07.02 18:44:56
*.131.62.178

oron suuz olshirbol agaar boxirdol bagsax yum bish baigaa mashin gej daisan bas bnaaa

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Гадаадад суугаа Монголчуудад эх орны хишгийг хүртээх тухай [17] monh-monk 2010-04-16 63531
Зарлал Гэрэл зураг, хэвлэл, сурталчилгааны “Фотолинк” агентлаг file [5] Levi`s 2010-01-21 49501
배너신청
자생병원

배너신청