Moderator: mgl_300
Số bài viết: 42,366
Монголчуудад хүний наймаа гэгч хол сонсогддог байсан цаг саяхан. Харин өнөөдөр энэ төрлийн бизнес монголд бодитоор бий болоод цэцэглэн хөгжиж байна. Тухайлбал, монгол охидыг Турк, Гонконг, Малайз, Сингапур, Япон, БНСУ, Хятад, Израйль, Серби, Макао зэрэг орон руу худалдаалдаг бүлэглэл бодитоор бий болсон талаар эх сурвалжууд мэдээлж байсан юм.

Энэ төрлийн гэмт хэрэг гарахад “Гадаадад ажил эрхлэхэд зуучилна, өндөр цалинтай ажилд оруулна, виз гаргаж өгнө, гадаадын иргэнтэй гэр бүл болгоно” гэсэн зар сурталчилгаа охид эмэгтэйчүүдийг худалдаалах, цаашлаад бэлгийн мөлжлөгөд ашиглахад нөлөөлж байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Дээрх байдлаас болж хохирсон хохирогчтой уулзах боломж олдсон ч тэрбээр бидэнд ярилцлага өгөхөөс татгалзсан юм. Харин хэн нэгэн эмэгтэй хүн өөртэй нь адилхан битгий болоосой гэсэндээ өөрт тохиолдсон явдлыг товчхон ярьж, түүнийг таних нэг үг, өгүүлбэр оруулахгүй байхыг биднээс хүсэв. Зөвшөөрсөн амлалт өгсний эцэст бүсгүй өөрийнхөө тухай ярилаа. Түүнийг Э гэдэг. Одоо 23 настай. Тэрбээр таван жилийн өмнө дунд сургуулиа төгсч, амьдралын босгоор алхан орсон ч ядуу тарчиг амьдрал, өнчин өрөөсөнгийн гайгаар их, дээд сургуульд элсэн орж чадаагүй аж. Ингээд тэрбээр мөрөөдлөө биелүүлж, багш болохын тулд ажил хийж эхэлсэн байна. Хагас жил гаруй хугацаанд кафед ажилласан ч олигтой мөнгө гэх юм хураасангүй. Өвчтэй ээжтэйгээ хоёулхнаа амьдрах тул хоол унд гээд хэцүү байсан гэнэ.

Залхсан Э удсан ч үгүй ажлаасаа гарч, өндөр цалинтай ажил хайж эхэлсэн байна. Ингээд “Царайлаг охидыг мэргэжил харгалзахгүй гадаад руу өндөр цалинтай ажилд зуучилна” гэсэн зарын дагуу хотын төвд байрлах нэгэн төв дээр очжээ. Тэнд Э-ийн үеийн 18-25 насны эмэгтэйчүүд цугласан байж. Гадаад, монгол нийлсэн хэдэн хүн тэднийг найрсгаар угтаж, “Гадаад паспорт бий юу, явах улсынхаа хэл соёлыг хэр түвшинд мэдэх вэ” гэх зэргээр асууж их л үнэмшилтэй байж. Өөрсдийгөө танилцуулсны дараа зуучлагчдын зүгээс охидод гэр бүлийнхэндээ гэнэтийн бэлэг болгож, явтлаа юу ч хэлэхгүй байх хэрэгтэй гэсэн шаардлагыг тавьсан байна. Эсэргүүцсэн охидыг сонгон шалгаруулалт гэгч зүйлээсээ хассан аж. Харин Э сонгон шалгаруулалтад тэнцэж, долоо хоногийн дараа явахаар болжээ. /явсан улсаа нууцлав/ Э очсон өдрөөсөө бэлгийн мөлжлөгөд өртөж, өдөр бүр зодуулж, нүдүүлэн зовсон байна. Хоёр ч удаа оргохыг оролдсон ч бүтэлгүйтэж, хэвтэрт ортлоо зодуулсан аж. Тэнд охидыг байнга харж, хянаж байдаг агаад охид хэзээ зодуулж, үйлээ эдлэх бол гэсэн мөнхийн айдастай амьдардаг байжээ.

Э тэнд хоёр жилийн турш тамын амьдралаар амьдарч, эцэст нь аз таарч зугтсан байна. Өвлийн хүйтэнд хөл нүцгэн, нимгэн цамцтай гүйж яваад ухаан алдсан түүнийг нэгэн сүмийнхэн олж, амийг нь аварчээ. Удаан хугацааны турш зодуурт өртөж байсан түүний хувьд эрүүл мэндээрээ асар их хохирч, эмчлүүлж байгаад эх орондоо эргэн ирсэн байна. “Их мөнгө олж, сайхан амьдрах мөрөөдөл нь түүнийг аймшигт хувь тавилан руу хөтөлнө гэж хөөрхий охин яаж санах билээ. Амар, хялбар юм шиг, гоё сайхан сонсогдох бүхэн ямар нэг муу зүйл рүү хүнийг хөтөлдөг юм байна. Инээсэн бүхэн найз биш гэдгийг санаж, охид маань над шиг байдалд бүү ороосой” гэж хүсч байгаагаа хэлээд уйлав. Түүнд ирээдүйгээ сайхнаар харж, алдсан алдаанаасаа суралцан сайхан амьдрахыг ерөөгөөд саллаа.

Түүнтэй уулзсаны дараа бид холбогдох газраар орж, зар сурталчилгааны хуулийн талаар тайлбар авсан юм. Уг нь хуулиараа бол “Монгол Улсын нутаг дэвсгэрт зар сурталчилгаанд тавих хяналтыг Оюуны өмчийн улсын алба хэрэгжүүлнэ” гэж заажээ. Харин оюуны өмчийн газар болохоор манай хяналтын алба хяналт тавих боломж байхгүй. Бидний эрхлэх ажлын хүрээнд ч багтахгүй” гэсэн байна. Тус газрын хэлтсийн албаны даргаас энэ талаар асуухад “Манай байгууллага зард хяналт тавьдаггүй, зар нь хүний бусдад дамжуулж буй мэдээлэл учир Зар сурталчилгааны хуулийн 2.2-т зааснаар улс төр, шашин, сүм хийд, түүнчлэн худалдаа арилжаа, аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээлэл манайд хамаарахгүй, хяналт тавих ёсгүй. Манай байгууллага зөвхөн реклам, сурталчилгааны зохиогчийн эрх, патентын асуудлаар ажилладаг. Хуурамч зар сурталчилгааг шүүхийн байгууллага нь хянадаг байлгүй, бидэнд хамаагүй” гэсэн хариулт өгөв.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар гадаадын иргэнтэй гэр бүл болоход зуучлах, хувь хүн гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах зэргийг хуулиар хориглож, хөдөлмөр эрхлэхэд зуучлах эрхийг байгууллагад өгснөөр эдгээр хууль бус зарууд нийтэд түгэх боломжгүй болох аж. Мөн тодорхой хууль тогтоомжоор зарим төрлийн мэдээлэл, сурталчилгааг хориглосон байдаг гэнэ. Өнөөгийн дагаж мөрдөж буй зар сурталчилгааны тухай хууль нь системчлэл муутай, ямар зар сурталчилгааг хориглох вэ, Ямар ерөнхий шаардлага тавигдах вэ гэдгийг сайтар зохицуулах хэрэгтэй. Мөн уг хуулийн хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий байгууллагыг зөв тогтоох шаардлагатай байгааг албаны эх сурвалж хэлж байлаа.

Харамсалтай нь 1990-ээд оны дунд үеэс манайд гараад байгаа хүний наймааны хэргүүдээс өнөөдөр гарын таван хуруунд багтах цөөн тооны хэргийг шүүхээр шийдвэрлэсэн байх юм.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Liên kết Web :
http://www.mglclub.com/2501122/cce/trackback
List of Articles
STT Tiêu đề Người gửi Ngày gửi Đã xem
Chú ý За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 16-03-2012 211397
Chú ý ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 19-10-2011 239302
Chú ý ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 07-03-2009 366764
Chú ý ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 03-03-2009 365277
Chú ý Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 27-06-2008 524313
8976 olgoi ,olgoi [3] ngn81 07-12-2009 3061
8975 Mongol tsetserleg neegdex gej bn shuu eejuudee [5] tengis999 07-12-2009 2158
8974 Vнэт чулуу [2] Sarah3 07-12-2009 1350
8973 보건소-d h1n1 vactsimiig hiij bgaa yu? [3] ngn81 07-12-2009 1297
» БҮГД Л АНХААРАЛДАА АВАХ ХЭРЭГТЭЙ Ц.ЭЛГЭМСҮҮ 07-12-2009 1192
8971 ЧИ ҮҮНИЙГ ХАРАХААР Л [4] Ц.ЭЛГЭМСҮҮ 07-12-2009 1663
8970 gertee ym nehdeg bvsgvichvvd baival asuult bnaa [4] Цагаан уул 07-12-2009 6056
8969 asuuh uym bna [6] tamir_ls 07-12-2009 1519
8968 HI EEJVVDEESEE ASUUH ZVIL BNA. [2] turka0921 07-12-2009 1512
8967 busguichuudee helj uguuch [2] tamir_ls 07-12-2009 1316
8966 ТА БҮХЭНД МАШ ХЭРЭГТЭЙ ЗАР БАЙНА ШҮҮ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 07-12-2009 1244
8965 240000iig yaj huutsulduj awah we hvmvvsee. [3] 영원 06-12-2009 1327
8964 HI ALL ASUUH YUM BNA AA [3] bovka 06-12-2009 1544
8963 C-3 visatai huniig surguulid zuuchluulna. 010-5782-2583 marujin 06-12-2009 1225
8962 AVTOMAT TOGLOOM [1] tuslana 06-12-2009 2333
8961 Eejvvdee xariulj ogooch [6] smile_84 06-12-2009 1448
8960 ТА БҮГДЭД НУУЦАА ДЭЛГЭЕ ...АНХААРНА УУ!!!!!! [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 06-12-2009 1951
8959 asuuh yum bna chihmel togloom [4] 하늘 06-12-2009 3559
8958 БИДЭНД ИХ ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЭЛ БАЙНА ШҮҮ [6] Ц.ЭЛГЭМСҮҮ 06-12-2009 1788
8957 manuka ter tosiig chin haanaas awah we yu gedgiin [4] dalainus 06-12-2009 1320
8956 gereenii hvmvvst onoodor 100myngiig ogno gesen surag baisanuu [2] dalainus 06-12-2009 1245
8955 Эмэгтэй хүн үнэхээр тоглоомд муу юу? эсвэл чадвараа нуудаг уу? [1] gd2 06-12-2009 1145
8954 Эмэгтэй хүн сайхан харагдаж чаддаггүй 12 алдаа [3] Uruuliin budag 06-12-2009 1956
8953 Буруу залуутай болзож байгаагийн 4 шинж тэмдэг [1] Uruuliin budag 06-12-2009 1143
8952 eejuudee helj ogooch [5] converse☆★☆ 06-12-2009 1475
8951 orchuulaad ogooch [6] ,mgl 06-12-2009 1443
8950 shagai99-s um asyya [1] sambuuganaa 06-12-2009 1202
8949 eejvvdees asuuhn [1] Hi... 06-12-2009 989
8948 d-2 visatai hun eejiigee urih gej bgamaa [4] jeonju-s 05-12-2009 1455
8947 tengis999 ees dahaid asuuya [5] jeonju-s 05-12-2009 1058
8946 egch naraa asuuya [3] ev 05-12-2009 1241
8945 Unegui toroh sain emneleg haij baigaa bol.... [2] 19790522 05-12-2009 1224
8944 Gereer hiih arbayat haij baigaa ehchuuded... [2] 19790522 05-12-2009 1546
8943 asuuy. [7] 0033 05-12-2009 1403
8942 hi eejuudees asuuya [11] b7***u 05-12-2009 1346
8941 ЧИ ГООЛИГ БОЛОХЫГ ХҮСЭХГҮЙ БАЙНА ГЭЖ ҮҮ ДЭЭ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 05-12-2009 1169
8940 БИ СОЛОНГОСТ АМЬДАРДАГ ГЭТЭЛ.... [4] Ц.ЭЛГЭМСҮҮ 05-12-2009 1363
8939 БИ ҮҮНИЙГ ХҮСЭЭД БАЙНА ЯАХ БЭ ТУСЛААРАЙ Ц.ЭЛГЭМСҮҮ 05-12-2009 1059
8938 Women99 -d Asuux zvil bainaa [2] Mongolbvsgvi 05-12-2009 1281
8937 asuuh ni.....? [3] joy_mgl 05-12-2009 1036
8936 hi 3saraar ajil olj ogoh hvn bnuu [1] dior_875 05-12-2009 1038
8935 asuuya aa [3] Мишээл 05-12-2009 1364
8934 yah ve ugaalgiin mashin [5] soro 05-12-2009 1718
8933 Hi all. $ xedtei baigaa bol ali kargogoor shiljvvlvel zvgeer bol.Endexiin KEB bankaar MGL-ruu mongo shiljvvlbel yamarxuu bol,shilvvlj bsn xvn baina uu asuux zvil bainaa [4] Mongolbvsgvi 05-12-2009 1399
8932 neemonoo [3] lg123 05-12-2009 1275
배너신청
자생병원

배너신청