Бичлэгийн тоо 2,391

Миний Монгол

Уншсан 1842 vote 0 2009.12.07 11:25:46
   Монгол орноо бахдан дуулам сайханаар бичмээр байна, харин байгаа байдлаас төрсөн сэтгэгдэлээ нуулгуй бичихээр шийдлээ. Одоо бид, миний хүүхэд ахуйдаа уншиж байсан шиг, өөр хоорондоо муулалдаж, уух усаа худалдан авч, амьсгалах агаар нь бохирдоод, ер нь таагүй мэдээ их сонсогдох болж, хэдэн залуучууд нь гадагшаа гарч,  охид бүсгүйчүүд нь хэдэн бор цааснаас хувцсаа тайлдаг болж. Үлдэж буй нь гадныханд  Монголын эдийн засаг цус ойртоод, төр нь авилгалд автсан гэж хэлүүлж байх юм. Эцэг өвгөдөөс үлдээсэн эх нутагт минь  Хятад, Солонгосоос эхлээд харийхан цуглаж, тунгалаг Туул голыг маань хордуулж, уудам сайхан хөндийг нь сэглэж, сүүлдээ бүхэл бүтэн сум нь хүн малтайгаа хордохын чинээ санасангүй. Нутаг нэгтэн нараа та бүхэн ...Миний нутгийн дөрвөн зүг найман зовхисоос бурхан гуйсан ч бүү өг,,, хэмээх эцэг өвгөдийн үгээ мартаа юу?

Баяраар баярлах биш, баахан архи ууж түүндээ хордон үхэж гашуудах болж, ард түмнийхээ өмнө төрийн түшээд нь өөр хоорондоо шөргөөцөлдөж, төрийн танхимд  танхай балмад үгээ биелүүгээ чулуудан суудаг болж, эцэс сүүлд нь улсынхаа эрх чөлөөний төлөө, харийн түрэмгийлэгчдийн эсрэг тэмцэж явсан домогт Сүхбаатарын  талбай дээрээ нэгнээ буудах чинээ бодсонгүй. Монгол хүн харийн түрэмгийлэгчдийн эсрэг буу шагайж явсан болохоос биш, биенээ буудаж яваагүй шүү дээ. Их жанжны талбай дээр буутай цэрэг юунд зогсоно вэ?  Бутархай Монголыг эцэг минь нэгтгэж, эв эеээ сахихийг эх маань зааж сургасан шүү дээ.  Ээжийн хэлсэн эв эеийн үгээ мартлаа гэж үү?   Зориг агсаны хүссэн шиг нэг ширээнд өөдөөсөө харан байж ярилцах ардчилалыг бүрмөсөн хаяжээ. 1990 он, С. Зориг нарын ардчилсан үзэлтэй гэх залуус Ж. Батмөнх гуай тэргүүтэй Төв Хорооны нөхөдтэй уулзан ярилцаж байснийг телевизээр харж суусан минь одоо ч тодхон. Тэр бол ардчилал байсан.

Дэлхий даяараа Хятад хүнс, тоглоом, бараанаас татгалзаад байхад бид тэндээс аваад хордоод байх ёстой юм уу? Хятад улсад 200 сая гаран ажилгүйчүүд байхад, Монголчууд тийшээ очиж ажилана гээд хууртагдаад байх уу? Арай л биш юм аа. Бид чинь цөөхүүлээ шүү дээ, 20 сая байсан бол бас яахав гэхсэн.

Гудамжаар явахад, уурлаж бухимдсан жолооч нар сигнал хангинуулж, элдэвээр хараан бухимдах, ууж согтуурсан нэг нь хаа дайралдсан газараа тэрийн хэвтэх юм, гуйлга гуйсан хүүхдүүд, гудамжинд юм зарах хөгшид ... үүнд эмзэглэсэн эрхэм эргэлзсэнээр хэлэх, ингээд бид эх нутагтаа эзэн хүний ёсоор амьдарч чадахаа байлаа гэж үү?  Уцаарлаж бухимдсан иргэдээ Амбий Бооёо хоёрынхон нэг орой ч болсон ингээлгэх нь сайхан юм даа.

Ард түмэн маань ядарчээ, аргагүй шүү дээ, аль 19 жилийн өмнөөс бүсээ чангал гээд хэлсэн одоо хүртэл чангалаад бай л гэх юм. Тэгж хэлсэн улс нь өөрсдөө бүсэндээ багтахаа байтлаа цүдийсэн сууна. Харлаж үрчлээндээ дарагдсан хэдэн хөгшид минь, бидний төлөө долоо хоногийн 6 өдөрт нь ажиллаж байсан даа, түүний шанд өнөөх цүдийсэн нөхөд нь өөрсдийн нэг оройн хоолний мөнгөөр бүтэн сар амьдар гээд тулгачих юм. Үнэндээ үр хүүхэд нь гадаадаас хэдэн төгрөг илүүчилдэгүй бол, тэд маань яаж шуухан амьдарж, цагаан сараа элбэг дэлбэгээр өнгөрүүлж чадахсан билээ.

Уул нь 19 жил бол их хугацаа, ийм хугацаанд бусад улс их юм амжуулсан байх юм. Тэр хүсээд байгаа ардчилал, үйлдвэрлэл, хөгжил сайхан амьдрал гээд. Бид харин чадсангүй, үнэндээ юу ч хийж чадсангүй, олж авсан ардчилалаа ч алдаж байна. Магадгүй зарим нэгэн ингэж хэлэхэд гайхаж магад, эсвэл бид хөгжиж байгаа шүү дээ, манай улсын валютын нөөц жилээс жилд өслөө гэх байх. Тиймээ дэлгүүр лангуу нь бараа таваар элбэг дэлбэг, сайхан шинэ утас барьсан хүмүүс, шинэ ганган машинууд гудамжаар хөлхөлдөөд, шинэ шилэн байшингууд энэ хөгжил гэж үү? Хэдэн наймаачин бизнесмэн нар л ажлаа хийж байна.  Тэдний хаа нэгтэйгээс авчирсан бараа, хотын төвд бариулсан хэдэн эрээвэр байшингууд, гадаадад ажиллаж байгаа хэдийн мөнгөөр нь хятадуудын барьж байгаа хэдэн орон сууцыг хөгжил гэхгүй. Хөдөө бол хэдэн хөшөө нэмэгдэж баригдсан, хүмүүсийн амьдрал яг л хэвэндээ. Тэр валютын нөөц нь зэс алтнаасаа олж байгаа мөнгө шүү дээ. Улсын маань ерөнхийлөгч нэгэнтээ улсын хөгжил гэдгийг тодорхойлохдоо дэлхийд гарч байгаа шинэ техник технологийг улсдаа хэрхэн нэвтрүүлж байгаагаар дүгнэн хэлсэн байсан. Манай ганц төмөр зам маань 30-аад жилийн настай зүтгүүр вагонтой, 4 цаг явах газар, хоёр дахин их хугацаа зарцуулж, гудамж замаар 10-20 жил болсон автобусууд нь 20 жилийн өмнөх билет таслагчтайгаа явах юм, энэ хөгжил гэж үү?  Саяхан телевизээр өдөрт 8 буудал газрын замыг 30 жил шүүрдсэн гэх хөгшин гарч байх юм. Өөрсдөө саяхан үйлдвэрлэгдсэн шинэ Land Cruiser аваад унадаг хэрнээ замаа шүүрдчихдэг, цасаа хусдаг, давсаа цацдаг машинаа авахгүй л юм. Уул нь адилхан татвар төлөгчдийн мөнгө. Ингээд дүгнэхээр улсын хөгжлийн гол тулгуур болсон дэд бүтэц, тээвэр нь аль 20 жилийн өмнөх хэмжээндээ байна, улсын ерөнхийлөгчийн хэлсэнээр, мөн бидний харж байгаагаар эдгээр салбарт техник технологийн шинэчлэлт хийгдээгүй, арваад жилийн өмнө автобусны буудал дээрээс 4 зам, Бөмбөгөр 100-р явлаа гэж зарлах, яг тэнд тамхи чихэр зардаг байсан хөгшид одоо ч байгаа болохоор улс хөгжөөгүй байна гэж байгаа юм шүү.  Улс орны хөгжлийг лангуун дахь бараа таваар, гоё сайхан машинаар тодорхойлохгүй гэдэгт хүн бүр санал нэгдэх биз ээ. Жил бүр хэдэн мянгаараа залуус гадагшаа гарах юм.  Харьд одсон бүсгүйчүүд нь харийн хүнтэй сууж, харчуул нь хар ажилд нугчуулах. Хэзээ буцах вэ? гэхэд, буцах болоогүй, улс хөгжсөний дараа гэх, ингээд байвал улс гүрэнд маань хэн үлдэх вэ?

Залуусаа эх ороноосоо бүү дайжаач, тэр төрд үгүйлэгдээд байгаа тогтвортой бодлого, төрийн менежмент, тэр техник технологийн шинэчлэлт та бид л хийх, авч очих ёстой. Тэр бидний хүсээд байгаа сайн сайхан амьдрал, хөгжил зүгээр ирэхгүй, бид бүхний идэвх оролцоо, дэмжлэг туслалцаа эх оронд минь хэрэгтэй.  Эх болсон Монгол орон луугаа буцаж эзэн хүний ёсоор амьдрах болсон шүү. Монголчууд бид хамтдаа байвал улс орон минь хөгжих л болно.

Сүх жанжны үгийг хүүхэд байхдаа цээжилж байснаа би мартаагүй. Бидний улс эв санаа нэгдэн нийт нэгэн хүчээр зориглон хөдөлвөөс  мэдэхгүй чадахгүй хэмээх зүйл огт үгүй болж,  цэнгэлийн манлайд хүрэхийг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2500668/919/trackback

profile

BANK_BANK

2011.06.20 12:43:32
*.144.45.61

www.mglsky.com orood uz 

 02-2275-1698

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24466
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 27984
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115743
1536 Baabar*nuudel suudal* -1998 on-1 ji he 2009-12-27 2202
1535 120.000төгрөгийг цагаан сараас хойш тавьж эхлэнэ. ӨДРИЙН МЭНД 2009-12-26 1651
1534 Buh doloo honogiin ishlel [1] ji he 2009-12-26 3711
1533 Монголчууд даруухан байвал яасан юм бэ? [1] Monh-monh 2009-12-22 2364
1532 Төрийн далбааг өөрчлөx нь зөв үү (xэлэлций) [2] dantes 2009-12-22 3216
1531 МУ-ын засгийн газраас олгох 120.000төгрөгийг ам бүлийн бүх гишүүд авна. [1] ӨДРИЙН МЭНД 2009-12-22 1704
1530 HaPpY NeW YeAr! "C.I.M" [1] ddan 2009-12-22 1555
1529 999999999 999999999_ 2009-12-21 1299
1528 2010оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагийн хөлс 4,110вон болж нэмэгдлээ. [1] ӨДРИЙН МЭНД 2009-12-20 1818
1527 Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай *******Бясалгал, дадал***** [2] sergeg suns 2009-12-20 2594
1526 Ансан хотын Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөс эрхлэн гаргаж буй "Хармони" сонинг захиалан унших [1] ӨДРИЙН МЭНД 2009-12-20 1706
1525 Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн индекс Monh-monh 2009-12-19 3696
1524 Захидал: “Миний охин ээждээ заавал эргэж төрөөрэй. Ээж нь үнэн голоосоо хүсье”..нэрээ нуусан бүсгүй..apii [4] daruuhan01 2009-12-18 2344
1523 Усны ид шид [1] sergeg suns 2009-12-16 1903
1522 дарваан Магнай яг тэр [2] 999999999_ 2009-12-16 1690
1521 asuuy [4] enkh-amar 2009-12-14 1774
1520 Олон үндэстний урлагын наадам ABAP 2009-12-14 1462
1519 Бид Аръябалын номын цогцосоор бясалгах тусмаа улам илүү хүчтэй болно. sergeg suns 2009-12-13 1355
1518 ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭНИЙ ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ- ДЭЛГЭРЭНГҮЙ ӨДРИЙН МЭНД 2009-12-12 1865
1517 Монгол Улсын Улсын Баатар иргэд ээ гэх үү??? [2] Monh-monh 2009-12-11 2336
1516 Хадбаатар аваргын өдрийн тэмдэглэлээс!!! [1] daruuhan01 2009-12-09 1989
1515 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танаа [4] daruuhan01 2009-12-09 1774
1514 Бусдын паспортаар хил гарвал таван жил нэвтрvvлэхгvй [1] ***Энxзaяa*** 2009-12-08 1866
1513 Өмнөд Солонгост ажиллаж байгаад осолдвол vндсэн цалингийн 70 хувийг даатгалаас олгоно [1] ***Энxзaяa*** 2009-12-08 1921
1512 Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт монголчуудаа [2] ajilchin_zalyy 2009-12-08 2056
» Миний Монгол [1] ji he 2009-12-07 1842
1510 П.Батзориг: “Бадарчин –95” явган аялалын аян замын тэмдэглэл [2] uvgun 2009-12-06 4427
1509 Дэндүү давчуу Дэндүү давчуу Дэндүү албан ёсны хөндий хүйтэн хорвоо Дэндүү хатуу Дэндүү хатуу Хэт их хэтэрхий хэлбэрт баригдсан хүний хорвоо Дэндүү дутуу Дэндүү дутуу Хүнлэг сэтгэл бус хөрөнгө мөнгө чухал уу Дэндүү завгүй Дэндүү завгүй Хүний амьдрал [1] ...999999999 ... 2009-12-05 2084
1508 Mongolchuudaa eh orond chin yu bolj bna sanaa onoogoo uralduultsgaaya [2] ajilchin_zalyy 2009-12-04 1708
1507 ТАНЫ ЗУРХАЙГ ЦЭЦГЭЭР ТОЛЬДОХУЙ [3] Маралгоо 2009-12-04 5521
1506 Солонгост ажиллаж буй гадаадын ажилчдын 66 хувь нь хар ажил хийж байна. [1] ӨДРИЙН МЭНД 2009-12-04 2318
1505 Үхэх, төрөхөд ч арын хаалга, авлига хэрэгтэй болжээ [1] mgldevochka 2009-12-03 1787
1504 Монголчууд ямар шашин шүтэх ёстой вэ? [9] uvgun 2009-12-03 2829
1503 МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ. 6 [4] monh-monk 2009-12-02 9729
1502 UNEN UU??? [3] Monh-monh 2009-12-02 1874
1501 Mongol hun buriin toloo [1] uuls_uuls 2009-12-02 1596
1500 SHAHMAL HAWTANGIIN VILDWERT [1] pippen 2009-12-02 1509
1499 КИОБ (IBK) банк гадаадын ажилчдыг үнэ төлбөргүй гэнэтийн ослын даатгалд хамруулж эхэллээ. ӨДРИЙН МЭНД 2009-12-02 1436
1498 Ansan hotiin emnelegt ajilladag Tomorbaatar,Urantuya nariig haij bna [1] enhtogoldor 2009-12-01 1538
1497 12-р сарын 1 ний өдөр [1] nikes 2009-12-01 1751
1496 Гадаадын иргэний хүүхэд сургуульд элсэн суралцах ӨДРИЙН МЭНД 2009-11-30 1552
1495 УЛС ТУНХАГЛАСНЫ ТЭМДЭГЛЭЛТ БАЯРЫН ӨДРИЙН МЭНДИЙГ МОНГОЛ ХҮН БҮРТ ХҮРГьЕ [1] Monh-monh 2009-11-26 3241
1494 Үйлчилгээ... [4] ~ELLY~ 2009-11-24 3035
1493 asuuh zuil bna tuslaach [1] M__G 2009-11-23 1363
1492 Амжилтанд хүрсэн монгол бүсгүй [1] ӨДРИЙН МЭНД 2009-11-23 2003
배너신청
자생병원

배너신청