Бичлэгийн тоо 5,522
Тавилан
Хавирган сарны бүдэгхэн туяан дор
Хүсэл болгон хайраа шивнэн суугаад
Хэзээ ирэх тэр аз жаргалаа зөгнөн
Харь холд бодолоороо тэнүүчилнэ.
Зуу зуун жил амьдараад ч
Зөрж одсон миний тавилан
Зөн билэгтээ шүтэж хүлээгээд
Зам даган ирэхгүй заяа минь
Сар нарны хооронд үүргэлэн
Сархад нанчин насаа тавин
Сувдан хэлхээ наранд гялбан
Сүүдрээ даган хаашаа ч юм гэлдэрнэм
Хөх огторгуйд одод мишээвч
Хэзээ ч хоорондоо ойртож үл чадна
Хэрэв чи надад хайраа өгч чадвал
Хүн хорвоогийн тэр л орчилондоо
Хүслийн мандалаар жигүүрлэн
Хүрээд очиж би чадна
Батунка 2009.12.06 Кореа
