Зовж шаналвал тэвчээрэй

 Зовлон үзвэл даваарай

Жаргал ирвэл баярлаарай

Жаахан зүйлд ч баясаарай

Бусдыг зовбол туслаарай

Буруутгаж гүтгэвэл тэмцээрэй

Хууртаж мэхлэгдвэл мартаарай

 Худал хэлсэнийг өршөөгөөрөй

Уужуу байж сураарай

Ухаантай нэгэнтэй нөхөрлөөрэй

Буруу бүхнээс зугтаарай

Бусдаас найзыгаа хамгаалаарай

Алдаж оновол босоорой

Аргаа барвал дуулаарай

Хайр ирвэл бүү алдаарай

Хань заяавал хамтдаан жаргаарай

profile

Aмьдрал үргэлжилсээр байдаг. Гэнэтийн явдлаар дүүрэн… Нэг хаалга нээгдэхэд, өөр нэгэн хаалга хаагдана, харин нэг нь хаагдахад таны санаанд ороогүй өөр нэгэн хаалга нээгдэнэ. Та нэг оргилд хүрээд хартал яг хажууханд чинь өөр нэгэн арай өндөр  оргил байгааг харна