
Брэнд Лидэрчүүд Бидний бяцхан аялалыг Та бүхэнд танилцуулж байна~
Уншсан 2200 vote 0 2009.12.05 14:24:27
| |
| |
TOUR 1. [ Дайны дурсалын ѳргѳѳ 전 쟁 기 념 관 ]
|
Юнсан ёгын ойр байрлах Дайны дурсгалын ѳргѳѳ нь Улс орныхоо тѳлѳѳ зүтгэсэн эх оронч эрэлхэг баатаруудын тухайболон дайны түүхийн баримтуудыг агуулсан Солонгост ирсэн жуулчдын заавал үзэж явдаг газар билээ.
Бид Дайны дурсгалын ѳргѳѳнѳѳс DMZ г тогтоох болсон учир шалтгаан
болох 6.25 буюу Солонгосын дайны тухайтайлбарыг сонслоо.
Эндээс мэргэжилтэн, судлаачын тайлбарыг сонсонгоо
дотор байдлыг нь ч үзэж сонирхлоо.
.
.
.
Брэнд Лидэрчүүд бидний аялал маань Дайны ѳргѳѳнѳѳс хѳдлѳхдѳѳ
Дурсгалын зургаа ч марталгүйдарлаа~ ^----^*
Дайны Дурсгалын ѳргѳѳ --> Ганхуа арал
TOUR 2. [ Ганхуа аралын зугаалгын замаар алхах ]
Солонгосын түүх соёл, байгаль орчинтой танилцах замын зааврын дагуу
алхан Ганхуа аралыг мэдэрч болох юм.
Бид энэ замаар алхаж байхдаа тариалангын талбайныхаа
шинэ ургасан манжингаа засаж байсан эмээтэйтааралдлаа
Ганхуа Догсон сумын Гуансон гэдэг тосгон (강화 덕성리 광성 마을)
ГуансонБу уруу ѳгсѳж байгаа замд..
Тээр тэнд харагдаж байгаа нь бол Гуансонбу юм.
Гуансонбу бол Ганхуа аралын далайн хоолойг буулт хийж байсан онц
чухал бэхлэлт бѳгѳѳд Ганхуа аралыг гадны хүчээс хамгаалах 12 бэхлэлтүүдийн
нэг нь юм.
Солонгосчууд Монголын цэрэгийн дайралтаас зугтан, Ганхуа арал уруу улс
тѳрийн албаа нүүлгэсэнийхээ дараа хамгаалалт хийхийн тулд чулуу ба
шавраар босгон далайн хоолойг дагуулан барьсан хэрэм юм.
Мѳн 1871онд Америкын 5 усан онгоц гэнэт нэвтрэн орсныхоо дараа үймээн
тарьж байсан явдал болсон газар нь энэ гэнэ.
TOUR 3.[Далайн эргийн тѳмѳр заагт
шугамыг дагаж дугуйгаар аялах ]
Далайн эргийн тѳмѳр заагтайшугамыг дагуулан унадаг дугуйны зам бийболсон юм.
Өдрийн хоолны дараахан салхилахдаа дугуйунаж зугаацлаа~
Далайн дулаахан салхинд цохиулан дугуйгаар аялах нь үгээр
илэрхийлэхийн аргагүй сайхан байлаа.
TOUR 4. [Ён Ми Жонь 연 미 정]
Ён Ми Жонь бол Солонгосын Хан мѳрѳн ба Имжин голыг холбогдон дахин тасран Баруун далайболон Ганхуа хоолойн завсраар ордог хэсэгийн холоос хараацайн
сүүл мэт хэлбэртэй адилхан харагддаг саравч гэнэ. Хэзээ баригдсан нь тодорхой
бус ч Японы дайралт, Хятадын дайралт болон Солонгосын дайныг үзсэн ч үлдэж
дахин сэргээгдэн Кимпо, Пажуг бүхэлд нь харж болох газар байр-ласан юм.
Зураг1: Ён Ми Жоньгоос харагдах Хойд Солонгоосын тал газар Зураг2: Ганхуа аралын онцгойбүтээгдхүүн болох Сүг ургамалын холцтой бичень,цай TOUR 5. [ Энхтайваны алсыг харах тавцан ]
PLZ, Ганхуа аралын аялалын маань сүүлийн ѳртѳѳ болох
Энхтайваны алсыг харах тавцан!!
Хойд Солонгосын Ёнбэг- т амьдардаг оршин суугчидыг дүр тѳрх,
Гэсоны Өмнѳд Хойд солонгосын хамтарсан үйлдвэрчдийн цамхаг,
Сунь-аг уул гэх зэргийг эндээс харах боломжтой.
Алсыг харах тавцангын нэг тасалгаанд далайн цэргийн хошууч цэрэг
байнга зогсож дууриамал газрын зургаар олон зүйлийн тухай,
сонирхсон асуултад ойлгомжтой тайлбарлаж байна.
.
.
.
[Солонгос баг] PLZ Ганхуа аралын аялалаа тѳгѳсгѳѳд..
.
.
.
1950 оноос хойш нэг үндэстэн хоорондоо тэрсэлдэж
хуваагдсанаас хойш
солонгосын хуваагдсан хилийн чанад,
Өмнѳд ба Хойд тал нь Дэлхийн олон улсуудын дунд
ганцаар хаалттайхэвээр ѳдгѳѳг хүргэсэн юм.
Харамсалтайтүүхтэй солонгос ч гэлээ энэ газарын
онцгой байдлын дунд хилийн чанадыг аялал жуулчлалтай
холбож чадсан нь сонирхол татсан юм.
Энэ нь бас нэг жуулчлалын олдворыг олсон гэсэн үг юм.
Миний солонгос найзуудын адил би ч бас,
монгол хүнийхувьд солонгос хурдхан нэгдэн
хямд замаар монгол уруугаа явах ѳдрийг хүлээн
тунгаан үзсэн цаг байлаа.
Энэхүү программаар дамжуулж бас дахин
Энх тайван гэдэг зүйлийн тухай бодон
монгол, солонгос... хаана ч байсан !!
эв найр, нэгдэл, нэг сэтгэл
ямар их чухал болохыг олж сурлаа.
Дуустал уншиж сонирхсонд баярлалаа♡
Удалгүй өнгөрөн одох 2009 оноо
Үр ашигтай өнгөрөөж үдэцгээе !!