Аавын охин
Аавдаа хайртай юу? ээждээ хайртай юу? гэж асуухад нь
Аавдаа гэж торойтол хариулсан тэнэг толгой би
Аавдаа ямар хайртайгаа хэлэх гэсэн жаахан сэтгэл минь
Ээжийгээ гомдоочих шахсан аавын охион би
Аавынхаа өвөрт унтахуу? Ээжийнхээ өвөрт унтахуу? гэхээр нь
Амттай мөөмөө бараадаж ижийгээ дагадаг өөдгүй толгой би
Үүр цайтал унтчихсандаа харамссан сэтгэл өдөн дэрээ чирэн
Аавынхаа өвөрлүү сэмхэн шургадаг аавын охион би
Аавыгаа загнаад аашлаж явсан инээдтэй амьтаан би
Ах нартаа омогдож ааваараа сүрдүүлж явсан мундаг амьтаан би
Аальхан жаахан ухаандаа өөрийгөө том хүн гэж боддог
Аав минь харин өөгшүүлж өхөөрдсөн аавын охион би
Хатуу үг дууллаа гэж охидууд аавдаа гоморхох юм
Хааяа нэг гар хүрлээ ч гэж охидууд аавдаа гомдох юм
Хажууд нь үргэлж үглэлээ гэж охидууд аавыгаа тээршаах юм
Хазаарлаж боолоо ч гэж охидууд ааваасаа зугтах юм
Хатуу үг дуулах ямар байдаг юм бэ ааваа дуулгахгүй яасан юм надад
Хааяа нэг гар хүрнэ гэж яадаг юм бэ ааваа хүрэхгүй яасан юм надад
Хажууд суугаад үглэж яншихгүй яасан юм бэ ааваа сонсох юмсан
Хазааргүй омголон өсгөсөн намайгаа оосорлож дарахгүй юмуу одоо
Айлын охидууд аавыгаа ярьхад аргагүй би атаархах юмаа
Алган дэрээ бөмбөрүүлсэнийг нь ярьдаггүй тэнэг хүмүүс юмаа
Аашилж загнасаныг нь харин ам уралдан ярьхад нь
Ааваа дурсаж нэг ярих гэхээр ам нийлэхгүй юм ааваа
Ард олондоо нэр нь дуурссан ааваараа гайхуулж явнаа би
Алдар хүнд нь надад буусан ааваараа бахархаж явнаа би
Аль нь ч гарт баригдахгүй юмаар сэтгэлээ зогоож явнаа би
Ам мин цангаж хоолой мин сөөхөд шүлсээ залгиж явнаа би
Хариугүй жаахан охиноо хархаар гол мин тасрахгүй юм гэж
Харах бүрдээ хажуудахдаа нулимас дуслуулан ярьсан аав мин
Хожмоо нэг өдөр номын хуудаснаа зурайхад сая би үзлээ
Хоёр нүдний нулимас дөнгөж ойлгосон ухаандаа сад тавин асгарлаа
Тука 2009/04/07


Эх орон гэдэг төрж өссөн нутаг ус
Эх орон гэдэг төрүүлж өсгөсөн эцэг эх
Эх орон гэдэг мөр зэрэгцсэн анд нөхөд
Эх орон гэдэг мөнгөөр үнэлшгүй хувь заяа