Бичлэгийн тоо 2,391
Mongolchuudaa eh orond chin yu bolj bna sanaa onoogoo uralduultsgaaya
Уншсан 1708 vote 0 2009.12.04 23:46:52САЙН БАЙЦГААНА УУ? Эрхэм хүндэт монголчуудаа би солонгост ажил хийдэг жирийн нэгэн ажилчин залуу байна.Та бүхнийхээ энэ үдшийн амар амгаланг айлтгая.Интэрнэт гэгч агуу хүчтэй мэдээллийн хэрэгслээр та бүхэнтэйгээ мэндчилж байгаадаа нэн их баяртай байна. Юуны өмнө интэрнэтээс монголынхоо тухай мэдээ мэдээлэл энэ тэрхэнийг сонирхож суухнаа өөрийн санаанд орж ирсэн сэтгэгдлээ та бүхэнтэйгээ хуваалцаяуу гэж бодогдсон юм. Монгол улсын нэг ч гэсэн иргэн эх орныхоо одоо болж буй болон ирээдүйд болох хувь заяаны төлөө зүрх нь цохилж сэтгэл нь өмөрдөг байгаасай гэж би туйлаас хүсэж байна.Монгол улсын хувь заяа зөвхөн монгол улсын иргэн бүрийн гарт байгаасай гэж би хүснэм.Төрийн төлөө оготоно боож үхэв гэгчээр би гэж нэг жижиг амьтан яахавдээ гэж бүү бод,бид энд солонгос улсад бас нөгөө хэсэг маань амэрикт англид японд хөгжилтэй орнуудаар хөлс хүчээ өгч мах мариагаа зулгааж ядарч явах хойгуур тэр төрийн ашигтай сэнтийд залрах гэж тэр бум,тэр бумаар нь цацаж эрх мэдэлтнүүд галзуурч байна.Тэр их мөнгө хаанаас орж ирдэгийг мэдэхүү та нар ард түмээн. Тэр их мөнгө монголдоо чадан ядан зүтгэж яваа хувийн хэвшлийнхэн,гадаадад хуруу хумсаа хуйхлах шахам зүтгэж яваа жирийн шударга ард иргэдийн татварын мөнгөшүүдээ.Монголчуудаа бид ухаарах цаг ирсэн юм бишүү,одоо л цаг алдалгүй ухаарахгүй бол,өнөөдрийн энэ төрийн томчуул чинь магадгүй 20-30жилийн дараа бид үе дамжин хөлжиж ирсэн язгууртнууд гээд дийлдэхээ болих юм бишүү. Энэ бол мөхөс миний үзэл бодолшүү.Хөгжил нь үсрэнгүй хөгжсөн орнуудыг харж байхад хамгийн түрүүнд ард иргэд албан тушаалтан хэнбгүайд ч бай эх орноо гэж үнэнч шударга халуун сэтгэлийг төлөвшүүлж хэт их аминч үзлийг дэвэргээгүйнх гэж би боддог.Манай эрхтэн дархтанууд биеээ засаад,гэрээ гэрээ засаад,төрөө зас гэж наана нь нэг л их сайхан алт шиг үгс амнаас нь унавч үнэн хэрэгтээ өөрөө ялзарсан сэтгэлгээтэй байж яаж төрөө засах гээд байгааг нь би л хувьдаа сайн ойлгодоггүй.Тэд өөрийнх нь сэтгэл дотор аминчхан үзэлд нь ялзарч харин гэр нь танигдахын аргагүй хөгжиж улс орон эгэл жирийн ард иргэд бас л түүний ялзарсан дотор шиг улам л уруудан доройтож байна.Энэ эрх мэдэлтэн эрхтэн дартангууд бүүр сүүлдээ даварч эцэг өвгөдөөс бидний үед өвлөгдөн ирсэн бидний хамгийн үнэт зүйл болох газар шорооруу шүлсээ савируулан нүдээ улайлгаж байна.Монгол улсын газар шороо хэн нэгэн эрх мэдэлтний хэтэвчинд байх мөнгө биш,хэн нэгний сугавчилдаг цүнхэнд байдаг лиценз гэх үнэт цаас бишээ.Энэ шударга бус явдлыг таслан зогсоох цаг ирээсэй.Ард түмний амьдралыг тэр эрх мэдэлтнүүд албан тушаалтнууд хэзээч дээшлүүлэхгүй,харин гагцхүү эх орноо гэсэн үнэнч сэтгэлтэй шударга хөвгүүд л авч гарах болно. Ялзарсан дотортой эрх мэдэлтнүүд хэзээч ард түмнээ сайн сайхан амьдраасай гэж хүсдэггүй. Яагаад гэвэл ард түмэн хэдий ядуу хоосон байна,тэдэнд бүүрч ашигтайгаар эргэнэ.Ард түмний ядуу туйлдсан амьдрал тэдний дараа дараачийн сонгуулийн нэр дэвших нэгэн гишгүүр болдог учираас тэр эрх мэдэлтэн эрхтэн дархчуул та биднийгээ эндээ л байж бай та нар,бид эхлээд хийдэгээ хийгээдхэе гэж нэг ёсондоо даапаалж байгааг жирийн олон түмэн бид мэдэхгүй байгаа юмуу эсвэл мэдсэнч мэдээгүй дүр эсгээд байгаа юмуу? Мэдээлэл үзэж суулаа тэнд архидаад нэгийгээ алжээ,хулгай хийжээ,хуйвалджээ,иджээ уужээ,ингэж тансаг амьдарч байна,ингэж боомилж үхжээ л гэж гарах юм.За эцэст нь гэж хэлэхэд монгол эх орныхоо иргэн хүний хувьд дуугүй сууж чадашгүйнээ.Энэ бол мөхөс миний санаа бодолшүү гэдгийг дахин хэлэе.Дараа дахин бичих болноо. САЙН САЙХАН БҮХНИЙГ ХҮСЬЕ
Sanaa bodloo tuushtaigaar ,tasraltguigeer bicheerei hu ! Demjij bna . Huchregdehee bolison hund surtal , avilga , tomchuudiin / mungulug hesgiin/ avaa uguu , ashig sonirhliig yag unendee hucheer darahaas uur arga bhgui yum shig munhaga nad sanagdaj bna / teheer iluu uhaalag sanaa bodoltoi bgaa hums ih bicheerei /
www.mglsky.com orood uz
02-2275-1698