Moderator: mgl_300
Сайн байна уу? Уншиж байгаа болон сайтын хамт олонд энэ өдрийн мэнд хүргэе. Хүний амьдрал гэж нээрээ үнэхээр хэцүү бх юм. Би өчигдөрхөн хадамуудтайгаа хэрэлдчихээд яах ёстой вэ гэж шаналж сууна. Би 25 настай хүү охин 2той. Бид суугаад 2 жил л болж байгаа. Би нэг хувийн үйлдвэрт ня-бо хийдэг. Нөхөр маань ажилгүй. Байдаг л нэг гэр бүл. Миний том хүү маань нөхрийн маань хүү биш л дээ. Бид 4 өөрсдөө бол хэрэлдэж муудаад сайндаад л амьдараад болоод л бдаг гэж боддог.Бид хадамынхаа хашаанд. Би бол өөрөө хүнд нэмэр болохгүй ч гэсэн гай болохгүй явах юмсан л бодож явдагын. Гэтэл нөгөө л хадамууд, чи ааштай авиртай л гэнэ, чи ажилгүй л гэнэ, бузар л гэнэ чиний хүүхэд золбин л гэнэ хэлэх хэлэхгүйгээр хэлж хараал идсэн аав ээж нь 2улаа орж ирээд загнана. Ах дүү нартайгаа нийлж хов жив ярина. Тэсэж тэвчихийн л нэг болж байна сүүлдээ тэвчээр алдаад адилхан хэрэлдэж эхэлсэн. Одоо чи сал гээд л шууд надад хэлдэг болж энэ бүхэн дээр нөхөр маань юу ч дуугарахгүй юу ч болж бсан өөрт нь хамаагүй юм шиг хандана. Танай хүү ажилгүй ажил, ажил хийж чадахгүй амьдралаа авч явах чадваргүй гэхээр эмэгтэй хүн л бүхнийг хийх ёстой эмэгтэй хүн л зүтгэх ёстой гэж сургамжлана.
Бодоод бодол минь тасарч бна даа. Яг одоогоор би бүх юманд ганцаараа зүтгэж чадал хүрэхгүй үедээ ганцаараа шаналж айлын эхнэрүүдэд атаархаж сэтгэл гундуу алхаж явна даа. Нөхөр маань бүх юманд таг дуугүй халамж анхаарал ч бхгүй яриж зөвлөх ч юм бхгүй таг дуугүй. Эхэндээ ч дуугараач яриач гэж уйлж дуулж гуйж хэрүүл уруул хийж бахарддаг л блаа одоо бол тэртээ тэргүй би ганцаараа гэж бодох болсон. Сүүлдээ бид 2 сард 1 л удаа ойртдог болж амьдрал минь дуус ч бх шиг. Тэр эхэндээ хайрлаж халамжилж сайхан л байсан одоо бол бүх юм түүнд хамаагүй. Би яг одоо яах ёстой бэ? Хүүгийнхээ охиныхоо өмнө хүлээсэн үүргээ бодоод салж чадахгүй юм. Надад ах дүү хамаатан садан гэх хүн байхгүй хөгшин эхээс минь өөр намайг гэх хүн байхгүй болохоор 2 хүүхдээ аваад явах гэдэг аймшигтай санагдахын. Элдэв гоё үг хэрэглэж чадахгүй байгаагаа л бичлээ чин сэтгээсээ зөвлөж туслаач би яавал дээр вэ? Адилхан хорвоод хүн болчихоод яагаад нэгнийгээ дээрэлхэж ад үзэж муугий нь үзэх ёстой гэж хадамууд яагаад ийм байдаг юм вэ?