Утсаа усанд унагаавал яах вэ? Бушуухан шиг утсаа унтрааж, зай болон сим картыг салгаад доош нь харуулж тавьдаг. Ингээд олон хоног тавихгүй бол мөд хатдаггүй байна.
Гэтэл маш сонирхолтой нэг арга байна. Норсон утасныхаа зайг, бас сим карт байдаг бол картыг ч гэсэн салгаж аваад утсаа цагаан будаанд булна. Гэхдээ агшааж, чанаагүй будаа шүү. Том аяганд дүүргээд, тэр дотроо утсаа сайтар булаарай. Учир нь цагаан будаа утасны ус, чийгийг өөртөө сайн шингээж авдаг гэнээ.
Бас нэг арга байна. Норсон утсаа үсний хатаагч сэнс ашиглан хатааж болно. Хэрвээ ингэвэл сэнсээ аль болох бага дээр нь тавьж үлээлгэх хэрэгтэй. Мэдээж бас л зай, сим картыг нь салгаж байгаад үлээлгэнэ.
Ер нь утсаа усанд унагаад авахдаа юуны түрүүнд зөөлөн даавуу, хөвөнгөөр эхний ээлжинд арчих хэрэгтэй. Зай, сим картыг нь салгачихаад янз бүрийн ширүүн зүйлээр арччихвал гэмтэл үүсгэчих ч юм билүү, юмыг яаж мэдэхэв.
Ингээд хатсан гэж үзээд угсраад утсаа асаатал ажиллахгүй байвал яах вэ. Тэгвэл хамгийн түрүүнд зайгаа шалгаж үзээрэй. Зай нь ажиллагаагүй болсон байж мэднэ. Тэгэхээр эхний арга хэмжээ бол зайг нь сольж үзэх, тэгээд болохгүй бол утас өөрөө гэмтжээ гэж л үзэхээр өөр аргагүй.
