自動登入
hi goy ugtei shuleg bna shuu amjilt
Аз жаргалыг дараа ир гэж битгий буцаа Анхны яргуй цасан дороос ургадаг шиг Аадар бороо дээд тэнгэрээс асгардаг шиг Аз жаргалын элч цаг цагтаа ирдэг юм Хойтон жилийн наадамдaa хадгалсан Хоргой эмжээртэй дээл бишээ аз жаргал Бороо шар нарны гэрэл солонго болон нумладаг шиг Бодол ариуссан насны жаргал хайр болон ивлэдэг юм Зузаан янаг сэтгэл бодлоо ч Зуурдын энэхэн хорвоогийн зураг хатуу Арзыг хорз болтол нь нэрж болохоос бус Аз жаргалыг дараа эдэлнэ гэж битгий хадгал.. Аз жаргалыг дараа эдэлнэ гэж битгий хуур Ачит ээжийгээ дараа жаргаана гэж хоногийг битгий хуур Аугаа эх орноо дараа мандуулна гэж дайсандаа битгий хуурт Амьдралын амраг ханиа битгий хуур Аз жаргал гуйлгачин шиг хаалгыг чинь тогшвол Агшин хором эргэж эс ирдэгийг битгий умарт Ариухан сэтгэлийн бодлоо битгий хадгал Аяндаа минийх л юм чинь гэж намайгаа битгий шаналга Шагласан торгон дээл шиг Шаналалд идэгдсэн гундуу заяа хоцордог юм Шатаж эс амжих унтарсан гал шиг Санасаар яваад улирах дутуу амьдрал хоцордог юм Алтан зуузай уяан дээр хангинахад Аянчин хорвоогийн морийг тосож ав Аяар аяар хаалгыг чинь тогших Аз жаргалыг битгий буцаа...
hunii orchlongin deed haluun hairandaa unench yvaarai gej chamd huseh bna jargal gereltsen tseejin dotor chini duuren jargaltai uurd badamlah bolnoo