Намрын хоногууд хэдэнтээ улирсныг ч эс анзааравч Намуухан гунигт хааяахан автаад чиний хойноос энэлж Тэр л дурлалын дарсандаа согтсон хэвээр Чамайг гэх сэтгэлд минь мянган жил ч багадах.. Чамд дурлаж чамайг хайрлахад хэдэн мянган жил мэт Чамдаа асгаруулсан нулимс минь далай адил Чамайг санаж тарчилсан минь мянган жилээс ч ихээ Хаврын зэвэргэн салхи энгэр нэвт жиндээж Хахирган бодол цээжинд хадан гомдол нэхэж Харуусал гуниг сэтгэлд харвах тэр агшинд Хамаг сэтгэл минь чамайг л хайрласан хэвээр

                        
                        




                      profile


                      profile 

                       

                      Хамаг бүгдээр чамайг
                      Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
                      Хамгийн сайн хүмүүс гэж
                      Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
                      Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
                      Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
                      Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
                      Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
                      Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
                      Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
                      Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
                      Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
                      Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
                      Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
                      Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
                      Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
                      Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
                      Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
                      Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
                      Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
                      Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
                      Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
                      Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
                      Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
                      Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
                      Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
                      Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
                      Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...