Бичлэгийн тоо 5,522
Маралгоо
2009.12.01 16:56:39 (*.254.52.71)
1985

Шидэт ээмэг

Энэрэлийн сэтгэл нэг л тогтворгүй байлаа. Тэрээр урьдын адил сэтгэлээ сэргээх санаатай тагтан дээрээ гарч элдвийг ажиглан, бодол болон зогсоно. Гадаа хэдийнэ бүрий болж хүн хөлийн чимээ тасарсан байх агаад намрын сэрүүн салхи хаяа нэг илбэн сэвэлзээр аниргүй амгалан ертөнц түүнийг эзэмдэн авлаа. Зэргэлдээх байрны айлуудын гэрэл жигдхэн ассаныг хараад нэг байрыг сонгон авч бүх гэрэлтэй цонхыг тоолох гэсэн тэнэг бодол Энэрэлийн толгойд төрж нэг давхраас нь эхлэн тоолж гарав ......нэлээд явж байгаад дуусахын алдад 9 давхарт тоогоо алдаж “За байз, хэд билээ... хэд дээр явж байлаа?” гэж бодон дээш тэнгэр өөд ширтэв.

Түүний харсан зүгт нэгэн од бусдаасаа ялгаран тодоос тод гялалзаж байв. Тэрхүү одыг харсан даруйдаа л Энэрэл хүүхэд насны тоомоогүй бодлоо эргэн дурсав.
Түүнийг бага байхад нь шөнийн цагаар тог их тасардаг байв. Харин яг энэ үед нь Энэрэл эгчтэйгээ хамт цонхоороо харж үүнтэй төстэй нэгэн одыг зааж тэрхүү одыг хүсэл биелүүлдэг тухай ярилцаж заримдаа бүр үнэн сэтгэлээсээ хүслээ шивнэн, биелүүлж өгөхийг гуйдаг байсан тухай эргэн саналаа. Одоо бодоод байхад үнэхээр тэр одонд шивнэсэн хүсэл бүхэн нь биелсэн байв. Тэр үед жоохон байсан болхоор хурдан том болхыг, урт сайхан үстэй болхыг бас үргэлж мөрөөддөг басан яст мэлхийтэй ээмэгтэй болхыг хүсдэг байв. “Үнэхээр ч би одоо том болсон бас үс минь ургасан хамгийн гайхмаар нь яг одоо миний чихэнд яст мэлхийтэй мөнгөн ээмэг зүүлттэй байж байдаг” гэж Энэрэл бодсоны дараа зүрхэнд нь бяцхан баяслын оч гэрэлтэж нүүрэнд нь бага зэргийн инээмсэглэл тодров. Түүний сэтгэл сэргэж, гэгэлзсэн бодол нь нэгэнт замхарсан тул тэрээр телевизор үзэхээр буйдандаа тухлан суулаа. Удирдлагаа аван эхнээс нь гүйлгэж гарлаа. Онцын зүйл алга нэг бол хэл нь ойлгогдохгүй гадаад сувагнууд нэг бол тв чат. Тэгж байтал ашгүй нэг суваг дээр шинэ кино эхлэж байв. Энэрэл ч олзуурхан бушуухан гал тогооноосоо тавгатай жигнэмэг бас түүрүүн ууж байгаад орхисон алимны ундаагаа шүүрэн авч телевизорынхоо өмнөх жижиг ширээн дээр тавин тухаллаа. Уг кинонд нэгэн “шидэт ээмэгний” тухай гарч байв. Хамгийн сонирхолтой нь хэрвээ тэрхүү ээмгийг хоёр өөр хүн нэг нэгээр нь салган зүүвэл тэр 2 хүний сүнс нь солигдож, өөр нэгнийхээ биеэнд ордог байв. Энэ кино хийсвэр ч гэсэн Энэрэлд маш ихээр таалагдав. Үнэхээр ийм юм байдаг бол мөн гоёоо... ер нь байхыг ч үгүйсгэхгүй шүү дээ хорвоо ертөнцөд бидний мэдэхгүй өчнөөн гайхамшигт зүйлс нуугдан байгаа гэж Энэрэл бодон киноноосоо харцаа ч салгасангүй үзэж дуусгалаа. Тэрээр киногоо үзэж дуусгасны дараа таатай гэгч нь сунайн босоод орлуугаа гэлдрэв. Их орой болсон болоод ч тэр үү нойр нь ихэд хүрч хормын төдийд л нойрслоо.
Өглөө нь Энэрэл тун ч сэргэлэн цовоо босож сургуульдаа явхаар хувцсаа өмсөн гэрээсээ гарлаа. Дадал болсон замаараа л газар ширтэн явж байтал нэгэн ээмэг газар хэвтэн байхыг олж харлаа. Тэр ээмэг “намайг аваач, намайг аваач” гэх шиг... Энэрэл өөрийн мэдэлгүй түүнийг авч орхив. Онцын гойд зүйлгүй атлаа нэг л анхаарал татсан ээмэг байв. Түүнийг зүүж үзмээр санагдаж бушуухан нэг буланд зогсон зүүж үзлээ. Өрөөсөн боловч өөлхийн аргагүй сайхан харагдаж байсан болхоор Энэрэл тайлхыг урьтал болгосонгүй тэр чигтээ явж орхив. Түүнийг зүүсэн мөчөөс л юм бүхэн өөрчлөгдөж байгаа нь Энэрэлд тун жигтэй санагдаж эхлэв. Гудамжинд зөрсөн хүн бүхэн түүнийг хараа салгахгүй ширтэх бөгөөд түүний хичнээн гоо үзэсгэлэнтэй болохыг, зарим нь бүр түүнийг урлагын бүтээл хэмээн шагшин магтан шивэр авир ярилцах нь сонсогдоно. Түүгээр ч үл барам бяцхан гөлөг, том гэрийн тэжээвэр ноход хүртэл эзнээсээ алдуурч зөвхөн Энэрэлрүү очиж сүүлээ гозогнуулан шарвалзана. Зам хөндлөн гарах гээд зогстол улаан байсан гэрэл хормын төдийд ногоон болж байв. Энэ мэт саадгүй зугаатай явсаар сургуульдаа ирвэл түүний хамгийн дургүй хичээлнийх нь оронд хамгийн дуртай хичээл нь хувиар солигдсон шалтгаанаар орж эхлэв. Хичээлийн үеэр багшийн асуусан асуултанд зөв хариулснаар хичээлээс чөлөөлөгдөх болов. Тун удсан ч үгүй сургуулийн захиргаанаас түүнийг дуудаж Швецарт тэтгэлгээр суралцуулах болсон тухай мэдэгдлээ. Энэ бүх гайхамшигт үйл явдлын дунд Энэрэл гайхан толгой нь эргэж бүхнийг л тэр өрөөсөн ээмэгтэй холбон тайлбарлан бодож байлаа. Хичээл тарж сургуулиас гартал сургуулийнх нь үүдэнд цав цагаан “Лексус” зогсож байв. Дотроос нь өөрийнх нь хамгийн хайртай солонгос жүжигчин час улаан өнгийн сарнай цэцэг атгасаар надтай үеэрхээч гэж байх юм. Энэрэл бүр гайхаж балмагдаж орхилоо..... юу вэ? Би чинь одоо зүүдлээд байна уу үгүй юү? Ямар сонин юм бэ? Энэ ээмэг үнэхээр ид шидтэй юм байхдаа гэж бодон залуугийн унаанд суун хаашаа ч юм тоос татуулан хурдална. Залуу машиныхаа хөгжмийг асаавал.... “Энэрэлийн сэрүүлэгний дуу” чангарсаар чангарсаар чангарсаар...... Энэрэл сэрлээ. Тэр зүүдэлж байсан байх нь. Ямар гоё зүүд вэ? Өчигдөр кино үзээд байсан тэгээд балайрч байхгүй юу гэж бодон орноосоо ухасхийн өндийн босвол шүгээнийх нь дэргэд урьд өмнө нь үзээгүй бяцхан хайрцаг байв. Гайхан онгойлговол “Хайрт охиндоо төрсөн өдрийн мэнд ! гэж бичсэн байх ба “хос ээмэг” байв.


profile
 Image

 

 

Эх орон гэдэг төрж өссөн нутаг ус
Эх орон гэдэг төрүүлж өсгөсөн эцэг эх
Эх орон гэдэг мөр зэрэгцсэн анд нөхөд
Эх орон гэдэг мөнгөөр үнэлшгүй хувь заяа

 
 
 

        


    

Хариу
2009.12.01 21:51:43 (*.203.201.3)
mgldevochka
Хариу
2009.12.15 16:28:39 (*.176.121.228)
★♣♥ MUZZ ♥♣★
profile
1s.gif
Дугаар
Гарчиг
Нэр
4217 Тавилан 4
batunka
2009-12-06 2049
4216 ********* 3
Cnonsaa
2009-12-06 3287
4215 Бяцхан хошигнол... хэхэхэ 6
ajilchin_zalyy
2009-12-05 2433
4214 хамтдаан жаргаарай 5
zarko
2009-12-05 2012
4213 ЧАМАЙГ БИ ОЛСОНГҮЙ 2
MMongol
2009-12-05 2009
4212 Аавын охин *** * Тука 2009/04/07 **** 4
Маралгоо
2009-12-05 2375
4211 С.Есенин Монголоор “дуулж байна” 3 file
Boog_3399
2009-12-05 2425
4210 Хvн vхсэний дараа 49 хоногт яадаг вэ? 2
morinhuur
2009-12-04 2603
4209 minii uureg 2
bib
2009-12-04 2184
4208 Дурлал гэж. 4
beschka_hair
2009-12-04 2309
4207 ^_^........... 4 file
baby girl
2009-12-03 1437
4206 bi chamaas nisen odno...^^ 4 file
baby girl
2009-12-03 2105
4205 tend baigaa 3
bib
2009-12-03 2079
4204 ★♥Huleelt♥★ 2 file
Cnonsaa
2009-12-03 1878
4203 Хайрын цацал 3 file
Happy_3
2009-12-02 1968
4202 HANGUGIIN SHARGAL NAMARAAAA 4
amurise
2009-12-01 1817
4201 Ч.Энхжаргал- Ухаарал 4 file
Happy_3
2009-12-01 2044
Шидэт ээмэг 2
Маралгоо
2009-12-01 1985
4199 О.Дашбалбар : Үхэж буй хүнд баяр хүргэсэн шүлэг 5
Маралгоо
2009-12-01 2294
4198 Монгол хүмүүний зүрхний бичээс /Т.Галсан/ 2
Маралгоо
2009-12-01 9212
4197 herbee bi hyn baisan bol 1
bib
2009-11-30 1580
4196 solongo.........nar 2
bib
2009-11-30 2962
4195 Бэхэрэ- Дууслаа ш дээ 4 file
Happy_3
2009-11-29 1446
4194 Нулимсанд минь гуниг бүү тунаг 6 file
Happy_3
2009-11-29 3000
4193 C.Болдсайхан- Сэтгэл 4 file
Happy_3
2009-11-29 1611
4192 or 2
bib
2009-11-28 1447
4191 busgui tanid 5
bib
2009-11-28 2757
4190 er hun tanid 4
bib
2009-11-28 2365
4189 Une tolborgui solongos hel zaana 3
joyful
2009-11-28 1394
4188 tusalnuu
nvvdelchin_M
2009-11-27 947
4187 MINII HVREN AT 2
amurise
2009-11-26 3402
4186 helj uguuch
goofy
2009-11-26 996
4185 Тэд намайг мэдэхгүй 2
mgldevochka
2009-11-26 1448
4184 МОНГОЛ ОЮУТНУУДЫН ТАНИЛЦАХ ҮДЭШЛЭГТ ТА БҮХНИЙГЭЭ УРЬЖ БАЙНА. 1
19860306
2009-11-26 1444
4183 ЭХИЙН СЭТГЭЛ 2
bayarmaa_korea
2009-11-25 2407
4182 ӨГЛӨӨ ЭРТИЙН БОЛЖМОРУУД 2
bayarmaa_korea
2009-11-25 1380
4181 Ээждээ нэг очиод ирээрэй 2
anuaaaaa
2009-11-24 1666
4180 mglradio.com iin msgr 1
delhii_00
2009-11-24 1628
4179 Битгий баярла хорвоо чи 2
anuaaaaa
2009-11-24 1465
4178 Bi Mongol hun /mgldevochka/ 3 file
Cnonsaa
2009-11-24 3038
4177 Өглөөний Санамж 1 file
Азжаргал789
2009-11-23 1187
4176 Цаснаар,,, 4
batunka
2009-11-22 1933
4175 даарч явна 9
batunka
2009-11-22 2298
4174 ГАНДСАН ЕРТӨНЦИЙН НУУЦ 3
MMongol
2009-11-21 1481
4173 ******************************Бясалгал******************************
erchim
2009-11-20 1221
배너신청
자생병원

배너신청