Бичлэгийн тоо 5,522
  О.Дашбалбар : Үхэж буй хүнд баяр хүргэсэн шүлэг

 

Танд баяр хүргэе, таалал төгсч байгаад чинь
Тамын хорвоогоос хагацаж, амсхийх цаг чинь ирлээ.
Үхлийн ялгуусан инээмсэглэлийг тосон угтагтун
Үнэндээ уруул нь цэв хүйтэн ч таныг амраана.
Танд баяр хүргэе, нүгэл буянаа шүүлгэж буйд чинь
Тачаал, шуналаас хагацаж, хоосон чанарт алгуурхан
Тааваараа уусан шингэж, огторгуйн биет болон
Таалал төгсөх гэж буйд чинь баяр хүргэе.
Үзэгдэхгүй харагдахгүй болж байгаад чинь баяр хүргэе
Үхэл-мөнхийн анд чинь тосон авч буйд баяр хүргэе.
Олон арван жилийн ял-амьдралыг эдэлж дуусаад
Орон гяндангаас гарах шиг биеэ орхисонд баяр хүргэе.
Одоо таныг хэн ч, хэзээ ч хуурахгүй
Одоо та хэнд ч хэзээ ч гомдохгүй
Одоо та хэнийг ч , хэзээ ч хуурахгүй
Одоо таныг хэн ч , хэзээ ч гомдоохгүй
Одоо та хэзээ ч, хаана ч өвдөхгүй
Одоо та хэзээ ч, хаана ч өвгөрөхгүй
Одоо таныг хэн ч, хэзээ ч өвтгөхгүй
Одоо таныг хэн ч, хэзээ ч өвгөрүүлэхгүй

Одоо та өвдөх биегүй, харах нүдгүй, сонсох чихгүй
Одоо та үнэрлэх хамаргүй, явах хөлгүй, хөдлөх гаргүй
Одоо та хоосон чанарыг олж, хоосныг хэн ч устгахгүй
Одоо та цуурай, зэрэглээ, зүүд, дурсамж болжухуй.
Одоо та сүүлчийн удаа үхэж, эцсийн биеэ гээж байна.
Орчлон дээр олон үхэхээр хэзээ ч, хаана ч төрөхгүй
Одоо та хэзээ ч, хаана ч шаналах зовлон амсахгүй
Одоо та хэзээ ч, хаана ч шатрын нүүдэлд өртөхгүй
Одоо танд дээл хувцас хэзээ ч, хаана ч хэрэггүй
Одоо танд хоол унд хэзээ ч хаана ч хэрэггүй
Одоо танд унаа хүлэг хэзээ ч хаана ч хэрэггүй
Одоо танд эд хогшил хэзээ ч хаана ч хэрэггүй
Одоо танд аав ээж чинь үхэхийн зовлонгүй
Одоо танд алдар нэр чинь сэвтэхийн зовлонгүй
Одоо танд амраглах, янаглах, хардахын зовлонгүй
Одоо танд алуулах, хорлогдох, айхын зовлонгүй
Одоо танд мөнгө төгрөг хэзээ ч, хаана ч хэрэггүй
Одоо танд үхлийг баясгалан төгөлдөр инээмсэглэн тосч
Орчлонг сүүлчийн удаа харах агшин чинь ирлээ.
Танд одоо юу ч хэрэггүй болох цаг яг иржээ
Таавар оньсого мэт үхэлтэй тэврэлдэх мөч ирлээ
Танд одоо баяр хүргэе, үхэл бол ялалт мөн
Танд одоо баяр хүргэе, амьдрал-намгийг туулсанд!
Танд одоо юу ч хэрэггүй болох цаг яг ирлээ
Энэ бол гайхамшиг юм.
(Орчлонд заавал нэг юм хэрэгтэй байдаг
Олохын тулд зовдог)
Танд одоо хэн ч хэрэггүй болох цаг ирлээ
Энэ бол гайхамшиг юм.
(Хорвоод заавал хүн нэг хүнд хэрэг болдог
Холдож чадахгүй дасаад өөрөө зовдог)
Одоо та энэ хорвоо дээр хэзээ ч хаана ч уйлахгүй
Одоо таныг хэн ч, хэзээ ч уйлуулж чадахгүй
Одоо та хаана ч, хэзээ ч, хэнд ч баярлахгүй
Одоо та хуурамч цэнгэлийн зовлонг хэзээ ч эдлэхгүй
Урт замыг туулж уулын орой дээр гарчээ.
Уулзах анд-Үхэл чинь таныг угтан авах гэж хүлээж буй.
Усыг зэрэглээ гэж эндүүрэн гүйсэн бага насаа гээжээ та
Угтаа амьдрал-зүүднээсээ сэрэх цаг чинь иржээ.
Найранд ирсэн гийчин үдэш оройхон буцахын адил
Нартын цуглаанаас гэрийн зүг-нөгөө ертөнц рүү одогтун!
Мартагдлын хар сүүдэр нөмрөн авахаас бүү айгтун!
Манан замхарч, уулс тодрох адил үхлийг тосогтун!
Хэзээ нэгэн цагт бүх юм танд хэрэгтэй байсан бол
Хэн ч, юу ч хэрэггүй болжээ, энэ бол эрх чөлөө!
Хэзээ нэгэн цагт энэ хорвоод хүлээстэй байсан бол
Хэрчин тасалжээ, хүлээсийг чинь. Энэ бол эрх чөлөө!
Хэрэгцээ гэдэг шулам таныг дэлхий дээр торлож
Хэдэн арван жил амьдрахдаа эрхшээлд нь чи явсан.
Хэрэгцээ одоо танд хэзээ ч, хаана ч хэрэггүй.
Хэлэх үг, явах зам, хийх ажил чинь дууслаа, баяр хүргэе!
Амьд явах хоногийн чинь тоо дууслаа, найз минь
Амсаж үзэх, унд идээний чинь хэмжээ дууслаа
Амьдралд бүх юм чинь дууслаа, найз минь баяр хүргэе.
Амьсгалын чинь тоо цөөрч байна найз минь баяр хүргэе
Жаран жилийн өмнө та хаана байсан тийшээ одох болно
Жаргал зовлонгоос хагацаж цэвэр хоосонд шилжих боллоо.
Танд баяр хүргэе, таалал төгсөж буйд чинь
Танд баяр хүргэе, тамын зовлонгоос хагацсанд чинь
Одоо та өвлийн хүйтнээс айх аюулгүй болжээ.
Одоо та галын халуунаас айх аюулгүй болжээ.
Одоо танд орох оронгүйн аюул үгүй болжээ.
Орчлон ертөнц өнөөдрөөс таны гэр болно.
Одоо танд ганцаардлын зовлон хэзээ ч үгүй
Одоо танд үхлийн зовлон хэзээ ч, хаана ч үгүй
Олон тэрбум үхэгсдийн араас одох цаг болжээ, та
Олон тэрбум үхэгсдийн зовлонг гэтлэн туулжээ, та
Танд одоо баяр хүргэе, үхлийн давааны оройд гарсанд чинь
Танд одоо баяр хүргэе, амьдрахуйн далайг гаталж чадсанд чинь
Үлдсэн бүх хүн өөрийн чинь араас тэрбум тэрбумаараа гэлдэрнэ.
Үүрд баяртай, диваажингийн хаалган дээр сүүлд уулзъя.


















profile
 Image

 

 

Эх орон гэдэг төрж өссөн нутаг ус
Эх орон гэдэг төрүүлж өсгөсөн эцэг эх
Эх орон гэдэг мөр зэрэгцсэн анд нөхөд
Эх орон гэдэг мөнгөөр үнэлшгүй хувь заяа

 
 
 

        


    

Хариу
2009.12.01 21:42:10 (*.203.201.3)
mgldevochka

Хариу
2009.12.01 21:49:52 (*.32.84.86)
ji he

emoticonemoticon

Хариу
2009.12.02 21:51:04 (*.85.26.205)
enh.2011
NEG  BODLIIN  UNEN CH  UM  SHIG
Хариу
2009.12.03 21:06:03 (*.176.113.145)
Cnonsaa
profile

aimar shulrg bna gehdee unen ch yum shig kkkk

Хариу
2009.12.04 18:17:18 (*.100.111.77)
boldonbaldan
Unen ni unen l dee gehdee ... amidrah saihaaan / nadaa ene shuleg amidrah bol mash hetsuu tam, yal , zowlon gej helj buigaar buudag/ Tsag yedee buteej tuurvisan ter huniig bi yamar shuumjleltei bish ... ih l sonin setgej bsan , sonin setgeh tusmaa yaruu nairagchaas yum gardag gedeg . Bi turj bui huuhded shuleg bichmeer sanagdlaa ...
Дугаар
Гарчиг
Нэр
4217 Тавилан 4
batunka
2009-12-06 2049
4216 ********* 3
Cnonsaa
2009-12-06 3287
4215 Бяцхан хошигнол... хэхэхэ 6
ajilchin_zalyy
2009-12-05 2433
4214 хамтдаан жаргаарай 5
zarko
2009-12-05 2012
4213 ЧАМАЙГ БИ ОЛСОНГҮЙ 2
MMongol
2009-12-05 2009
4212 Аавын охин *** * Тука 2009/04/07 **** 4
Маралгоо
2009-12-05 2377
4211 С.Есенин Монголоор “дуулж байна” 3 file
Boog_3399
2009-12-05 2425
4210 Хvн vхсэний дараа 49 хоногт яадаг вэ? 2
morinhuur
2009-12-04 2603
4209 minii uureg 2
bib
2009-12-04 2184
4208 Дурлал гэж. 4
beschka_hair
2009-12-04 2309
4207 ^_^........... 4 file
baby girl
2009-12-03 1437
4206 bi chamaas nisen odno...^^ 4 file
baby girl
2009-12-03 2105
4205 tend baigaa 3
bib
2009-12-03 2079
4204 ★♥Huleelt♥★ 2 file
Cnonsaa
2009-12-03 1878
4203 Хайрын цацал 3 file
Happy_3
2009-12-02 1968
4202 HANGUGIIN SHARGAL NAMARAAAA 4
amurise
2009-12-01 1817
4201 Ч.Энхжаргал- Ухаарал 4 file
Happy_3
2009-12-01 2044
4200 Шидэт ээмэг 2
Маралгоо
2009-12-01 1985
О.Дашбалбар : Үхэж буй хүнд баяр хүргэсэн шүлэг 5
Маралгоо
2009-12-01 2294
4198 Монгол хүмүүний зүрхний бичээс /Т.Галсан/ 2
Маралгоо
2009-12-01 9213
4197 herbee bi hyn baisan bol 1
bib
2009-11-30 1580
4196 solongo.........nar 2
bib
2009-11-30 2962
4195 Бэхэрэ- Дууслаа ш дээ 4 file
Happy_3
2009-11-29 1446
4194 Нулимсанд минь гуниг бүү тунаг 6 file
Happy_3
2009-11-29 3000
4193 C.Болдсайхан- Сэтгэл 4 file
Happy_3
2009-11-29 1611
4192 or 2
bib
2009-11-28 1447
4191 busgui tanid 5
bib
2009-11-28 2757
4190 er hun tanid 4
bib
2009-11-28 2365
4189 Une tolborgui solongos hel zaana 3
joyful
2009-11-28 1394
4188 tusalnuu
nvvdelchin_M
2009-11-27 947
4187 MINII HVREN AT 2
amurise
2009-11-26 3402
4186 helj uguuch
goofy
2009-11-26 996
4185 Тэд намайг мэдэхгүй 2
mgldevochka
2009-11-26 1448
4184 МОНГОЛ ОЮУТНУУДЫН ТАНИЛЦАХ ҮДЭШЛЭГТ ТА БҮХНИЙГЭЭ УРЬЖ БАЙНА. 1
19860306
2009-11-26 1444
4183 ЭХИЙН СЭТГЭЛ 2
bayarmaa_korea
2009-11-25 2407
4182 ӨГЛӨӨ ЭРТИЙН БОЛЖМОРУУД 2
bayarmaa_korea
2009-11-25 1380
4181 Ээждээ нэг очиод ирээрэй 2
anuaaaaa
2009-11-24 1666
4180 mglradio.com iin msgr 1
delhii_00
2009-11-24 1628
4179 Битгий баярла хорвоо чи 2
anuaaaaa
2009-11-24 1465
4178 Bi Mongol hun /mgldevochka/ 3 file
Cnonsaa
2009-11-24 3038
4177 Өглөөний Санамж 1 file
Азжаргал789
2009-11-23 1187
4176 Цаснаар,,, 4
batunka
2009-11-22 1933
4175 даарч явна 9
batunka
2009-11-22 2298
4174 ГАНДСАН ЕРТӨНЦИЙН НУУЦ 3
MMongol
2009-11-21 1481
4173 ******************************Бясалгал******************************
erchim
2009-11-20 1221
배너신청
자생병원

배너신청