Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Миний мэдэх бvх л хvн "Гадагшаа л гарч амьдармаар байна" гэсэн чин хvсэлтэй явдаг. Учир нь Монголд монгол хvн ямар ч vнэгvй учраас тэр. Тєрийн болон хувийн зардлаар  
гадаадад мэргэжил эзэмшээд ирсэн залууст ч олигтой цалинтай ажил олддоггvй. Хэчнээн мэдлэг чадвартай ч монгол ажилчин гадаад мэргэжилтнээс, хятад барилгачнаас хэд дахин багаар vнэлэгддэг жишиг зєвхєн манайд л бий. Гэтэл дэлхийн аль ч улсад Монголчууд мэдлэг чадвараараа гайхагдаж байна. Тиймээс мянга мянган монгол залуус амьдралын эрхээр хилийн дээс алхсаар арваад жилийг vджээ. Vр дvнд нь мєнгєтэй болж амьдрал нь дээшлэх ч тvvнээс амин чухал vнэ цэнэтэй гэр бvлээ алдаж байгаа жишээ дэндvv олон. Интернэтэд тавигдсан зарим захидал, сэтгэгдлийг хvргэе.



Хэдхэн халтар тєгрєгний золиосонд сvйрч буй монгол гэр бvлийн vнэ цэнийг хэнээс нэхэх вэ?

ДУРЛАХГVЙГЭЭР VНСЭЛЦЭЖ, ГЭРЛЭХГVЙГЭЭР СЕКСДЭНЭ

Бие хол бол сэтгэл хол гэдэг. Хосоор амьдрах жамтай хорвоогийн хуулийг зєрчиж, гэр бvлдээ vнэнч байх гэж олон жил хvйтэн хєнжилд, хєлєє тэвэрч хэвтэнэ гэдэг амаргvй даваа. Гэхдээ хамтдаа амьдрах, утга учир гэр бvлийн vнэ цэнээ vгvй хийсэн хvмvvс бусдын аз жаргал, амьдрал дундуур ордог юм уу гэж бодогддог. Энэ бол Монголын, бидний эмгэнэл болжээ.
Зочин:
"…Эхнэр, хvvхдийнхээ тєлєє л энд таван жил морь, нохой мэт ажиллалаа. Энэ бvхнийг туулж гараад Монголдоо сайхан амьдарна гэсэн бодол минь тэр мэдээг сонсох єдрийг хvртэл намайг хурцалж байсан юм. Таван жил гэртээ очоогvй, эхнэрийнхээ барааг хараагvй атал бага хvvхэд маань хоёр нас хvрч байгааг сонсоно гэдэг нартай єдєр аянга буух шиг болсон доо…"
Зочин:
"…Манай эхнэр дєрвєн жилийн ємнє англи явсан. Би дєрвєн настай хvvгээ хараад vлдсэн юм. Гэтэл хоёр жил болоод л эхнэр маань утсаа авах нь багасаад, худлаа яриад байгаа нь мэдэгдэж эхэлсэн. Азаар Англи явах ажил гарч эхнэр дээрээ очтол нэг хар залуутай хэвтэж байсан даа. Одоо надад хэн нэгэн бvсгvйтэй дахин амьдралаа холбож, гэр бvлийн жаргал амсах ямар ч итгэл, сонирхол алга. Нэгэнт л амьдрал босгосон бол эхнэр, нєхєр хамт л байх ёстой юм байна гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон ч нэгэнт оройтжээ.
Зочин:
"...Бие биедээ хэчнээн хайртай ч эхнэрээсээ удаан хугацаагаар хол байна гэдэг хэцvv юм билээ. Би эхнэртээ хайртай. Гэхдээ хvнд ажлын стресс, ганцаардсан бие сэтгэлээ сэргээхийн тулд сардаа 1-2 удаа "ягааны гудамж"-д очдог юм даа…"

ОРОН ГЭРТЭЙ БОЛОХ УУ, ГЭР БVЛЭЭ САЛГАХ УУ?
Хадмындаа юм уу, хєлсний байранд амьдрахын зовлонг амсаагvй хvн Монголд байхгvй биз. Єєрийн гэсэн орон гэртэй болох гэж явсан тэд эргэж ирэхдээ амьдрал нь ингэж єєрч-лєгдєнє гэж бодоогvй нь мэдээж. Германд аавуудыг гэрт нь илvv олон цагаар байлгахын тулд ажлын цагийг нь богиносгох тухай яригдаж байхад манайд харин эсрэгээрээ. Нє-хєргvй хvvхнvvд єрх толгойлон амьдарч, аавгvй хvvхдvvд єдрєєс єдєрт олширсоор.
Зочин:
"…Онгоцны буудал дээр байсан бvх хvн намайг єрєвдсєн харцаар харж байсныг би сайн санадаг. Учир нь би таван настай охиноо хєтлєєд, томоо гэдэстэй, нvдэндээ нулимстай нєхрєє Солонгос руу vдсэн. Гэхдээ бид хоёрын аль нь ч ирээдvйгээ баллах, хоёр хvvхдээ єнчрvvлэх алхам хийж байгаагаа мэдээгvй болохоор явах болсонд нь ямар их баярлаж байсан гээч. Нєхрєє явуулаад сарын дараа хvvгээ тєрvvлж, нялх хvvхдээ асрах, охиноо халамжлах гээд єрх толгойлсон эмэгтэйн амьдралаар амьдарч эхэлсэн. Гэрээгээр явсан нєхєр маань vйлдвэрээ сольж, харласнаар олигтой ажил тєрєл олдохгvй, цалин мєнгєє ч явуулах нь цєєрсєєр хvvгээ хоёр нас хvрэхэд архинд орсон, амьдралын ямар ч зорилго, идэвхгvй болсон хvн баригдаж ирсэн дээ. Ирээд ч бид гуравтай амьдраагvй. Би одоо хоёр хvvхдээ аавгvй єсгєж байгаадаа маш их харамсдаг. Хvний амьдралд хамгийн чухал нь элэг бvтэн амьдрал, эв найртай гэр бvл юм шvv…"
Зочин:
"…Манай нєхєр Солонгост гурван жил ажиллаж байна. Тэнд нэг эмэгтэйтэй хамтран амьдрах болсон юм билээ. Эхэндээ нуудаг байсан ч сvvлдээ vнэнээ хэлсэн л дээ. Эмэгтэй хvний халамжгvй бол хvний нутагт ажиллана гэдэг vнэхээр хэцvv, ойлгоорой гэж ярьсан нєхрєє би уучлах ёстой юм уу, эсвэл салах ёстой юм уу, бvv мэд. Єєрийн гэсэн орон гэртэй байсан бол, эндээ ажиллаад авах боломжтойсон бол бид хоёр юу гэж ийм байдалд орох вэ дээ гэж бодохоос энэ тєр засгийг барьж байгаа хvмvvст дургvй хvрэх юм даа…"

ХVVХДЭЭ ХАРААГVЙ ААВУУД, ААВЫГАА МАРТСАН ХVVХДVVД
Хvvхдийнхээ хvvхэд насыг мэдэхгvй, хєєрхєн vеийг нь харахгvй єнгєрvvлнэ гэдэг харамсалтай. Охин хvvхэд ааваараа, хєвгvvд ээжийгээ харан эсрэг хvйстэндээ хандах хандлага нь тєлєвшдєг гэдэг. Гэтэл энэ олон мянган аав, ээжгvй єсч буй хvvхдvvд хэнийг харж хvмvvжиж байгаа бол. Нийгмийн эмзэг давхаргад шилжин, хагас єнчин болгон байж мєнгє олохоор явсан аав, ээжийнхээ тухай тэд юу боддог бол. "Ээж аав нь амьд буй хvн бvтэн аз жаргалтай, нэг нь vгvй бол тал аз жаргал vгvй болно, хоёулаа vгvй бол аз жаргал vvрд одмуй" гэж О.Дашбалбар агсан бичсэн байдаг. Гэтэл бид мєнх бусын хорвоогийн жа-маар бус мєнгє тєгрєгийн тєлєє vр хvvхдийнхээ аз жаргалыг хагасалж сууна.
Зочин:
"…Би хvvгээ зургаан настай байхад Солонгост ирсэн. Одоо том эр болсоон, дараа жил иргэний vнэмлэх гардах болчихож. Сvvлийн vед шєнє оройтож ирдэг, хатуухан vг хэлэхээр уурладаг болсон гэж ээж нь ярьж байна. Эндээс мєнгє явуулж, эхнэр маань хvvдээ аль єнгєтэй єєдтэйг ємсvvлж, амттай сайхныг єгч байгаа ч чангахан гараар барих эцгийн ухаан дутаж байх шиг. Тиймээс би ирэх жилээс харина. Тэр vед хvvдээ vг хэлэхэд "Та ямар надад хэрэгтэй vед хажууд байсан биш" гэвэл яана даа гэж бодож сууна даа…"
Зочин:
"…Би найзынхаа амьдралд тохиолдсон зvйлийг бичье. Найзын маань аав архичин болохоор ээж нь аргагvйн эрхэнд салж, байраа зараад Солонгос явсан. Найз маань хоёр эрэгтэй дvvтэйгээ эмээ, євєєгийндєє vлдсэн. Тэр их сургуульд орж янз бvрийн хvvхдvvдтэй нийлж эхэлсэн. Юм бvхнийг сонирхож байдаг єсвєр насанд нь хэлж зєвлєх, харж хандах эцэг эх нь байхгvй болохоор буруу замаар явах болсонд би найзын хувьд харамсдаг. Гэр бvл салалт, эцэг эх нь vр хvvхдээсээ хол амьдарна гэдэг хамгийн буруу юм шигээ…"

АЛХААД ГАРСАН ХИЛЭЭРЭЭ ЄРГVVЛЭЭД ИРЭХ НЬ ЦЄЄНГVЙ
Хэл соёл, ёс заншил, цаг агаар, хоол унд гээд бvх зvйлээрээ тэс ондоо Солонгост ажиллаж байгаа хvмvvсийн эрvvл мэнд, амь насанд санаа зовдог тєрийн тvшээ байдаг болов уу. Харин ч сайхан амьдрах хvслийг нь ашиглаж хэдэн мянгаар нь гадагшаа гаргана гэсэн амлалтаар гишvvн болдог гашуун vнэнийг сvvлийн гурван ч сонгуулиас харж болно. Харин эрvvл саруул, ид хийж бvтээх насандаа яваа залуус нь эргэж ирэхдээ євчний vvр, хvний сэг, архичин болоод ирдэг нь тэдэнд бас хамаагvй.
Зочин:
"…Би энд тємрийн vйлдвэрт ажилладаг. Маш хvнд нєхцєлтэй л дєє. Тиймээс есєн сарын ємнєєс нvvрээр дvvрэн улаан гvвдрvv туурч, тємрийн хордлоготой болсон. Цалин нь арай ахуй болохоор ойрын хоёр жилдээ ажлаа сольж чадахгvй байхаа. Учир нь би Улаанбаатарт X хороололд хоёр єрєє орон сууц захиалчихсан. Зээлээ тєлж дуусахаараа л єєр гайгvй ажил хайна даа. Тэр болтол энэ яр шарх минь гайгvй байгаасай л гэж бодож байна…"
Зочин:
"...Би Сєvлд барилга дээр ажилладаг. Жилийн ємнє найз маань барилга дээрээс унаж нас барсан. Уг нь найз маань таван жил болсон, удахгvй харих гэж байсан юм. Гэрийнхэн нь ирж цогцсыг нь авч явахыг харахад сэтгэл ємрєх шиг болсон. Эхнэр, хvvхдээ орхиод хvний нутагт цаг наргvй ажиллаж байгаад эцэст нь амиа алдсан монголчууд цєєнгvй байдаг. Мєн vйлдвэрийн хvнд нєхцєлєєс болоод гэмтэж бэртэх нь маш их. Ямар ч євчингvй, эрvvл саруул ирсэн залуус нутагтаа очоод ямар ч ажил хийх чадваргvй болоод буцаж байна даа…"

ЗАЛУУ НАС, ЭРVVЛ МЭНД, АЗ ЖАРГАЛАА ЮУНД ЗОРИУЛААД БАЙНА ВЭ?
Vнэндээ бидэнд хэдэн ногоон цаас ийм их vнээр олдож байна. Харийн мєнгєн тэмдэгт монгол гэр бvлийн vнэ цэнийг vгvй хийсний жишээ vvгээр дуусахгvй. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад тєрєє зас гэдэг дээ. Харин улс орон оршин тогтнох гол нуруу болсон гэр бvлийн байдал монголд хэдийнэ ганхаж эхэлжээ. Гэр бvл гэдэг нь аав ээж, vр хvvхэд гэсэн бvтэцтэй байдаг бол одоогийн монголын гэр бvл аавтайгаа юм уу, ээжтэйгээ амьдардаг хvvхдvvдээс бvрдэх болсон.
Зочин:
"… Би долоон жил тємрийн хогон дунд уушгаа цоортол хор амьсгалж, биегvй болтлоо ажиллан олсон хэдэн тєгрєгєє эхнэртээ явуулдаг байлаа. Нутаг буцах гээд хоног тоолж байтал миний хуруу хумсаа хуйхалж хураасан мєнгийг эхнэр маань аваад АНУ руу нэг залуу дагаад явсан байсан. Одоо надад нас, эрvvл бие, гэр бvл, мєнгє гээд юу ч vлдсэнгvй. Хэний тєлєє, юуны тулд амьдарч байгаагаа ч ойлгохгvй байна…"
Зочин:
"…Би арваад жилийн ємнє нєхєртэйгєє хамт Солонгос руу ажиллахаар явсан. Тэнд хєєрхєн охинтой болсон. Харин жил гаруйн ємнє нєхрийн маань бие муудаж хоёулаа Монголд ирсэн. Харамсалтай нь нєхєр маань хориодхон хоноод єєд болсон доо. Бид хоёр солонгост байхдаа нєхрийнхєє тєрсєн дvvд мєнгє явуулж хоёр єрєє байр авахуулсан юм. Гэтэл нєхрийн дvv нар ахынхаа авгай, тєрсєн ганц охиноос нь байрыг нь авахаар улайран шvvхдэлцэж байна. Мєнгє олох гэж яваад ханиа алдчихаад ирсэн надад одоо нєхрийн минь амь насаар олдсон байр нь ч олдохгvй болж мэдэхээр байна. Амьдрал vнэхээр гашуун байх юм аа…"

Тєгсгєл vг:
Оюутолгойн гэрээнд гарын vсэг зурж, 250 сая доллар євєртлєхєєр болсон монголчууд бид цаашид баян амьдрах боломжтой тухай тєр, засгийн тэргvvнvvд мэдэгдсэн. Тэгвэл сvvлийн 15 жилийн турш бие хаа, эрvvл мэнд, нас хvйсээрээ сонгогдон яваад, хvний нут-гийн хамгийн хэцvv, хvнд, бохир ажлыг хийж, гэр бvлээ тэжээж буй залуусаа эх оронд нь авчрахсан. Хvн бvрт "Эх орны хишиг" тараана гэж тоо бодож суухаар vр хvvхэд, хань ижлээсээ хол аз жаргал, эрvvл мэндээрээ дэнчин тавьж Хангуг vндэстний дунд ажиллаж, амьдарч буй 30 гаруй мянган Монголчуудаа эх орондоо ажиллаж, амьдрах боломжийг бий болгох юмсан. Харийг зорьж буй залуусын цувааг зогсоож, тэднийг эх нутагтаа харьж ирэх бодлогыг тєр, засгаас дорвитойхон авахгvй бол монгол хvний vнэ цэнэ, монгол гэр бvлийн vнэ цэнэ, Монгол Улсын тусгаар тогтнолч vнэгvйдэж мэдэхээр байна
profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2475946/aad/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211353
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239274
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366628
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365247
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524262
8841 asuuh zuil bna [1] anar od 2009-12-02 1425
8840 asuuya [3] Hi... 2009-12-02 1911
8839 ZOKHION BICHLEGIIN URALDAAN [1] eruulmend 2009-12-02 1488
8838 eejvvdees asuuya [7] dewter 2009-12-02 1879
8837 asuuyaa [2] tsetsetse 2009-12-02 1221
8836 asuuh zvil bnaa [5] Цагаан уул 2009-12-02 1735
8835 turaax em [5] duck duck 2009-12-02 2950
8834 Elgemsuu egchid bayarlalaa jeonju-s 2009-12-02 1029
8833 Nyarai huuhdiin... 19790522 2009-12-02 1568
8832 klizm yaj tavih ve? [4] jeonju-s 2009-12-02 4923
8831 end gereegeer ajilj bgaad gereegee duusgaad ajilj bolhuu [1] tsetsegiin delbeeeee 2009-12-02 1215
8830 КИОБ (IBK) банк гадаадын ажилчдыг үнэ төлбөргүй гэнэтийн ослын даатгалд хамруулж эхэллээ. ӨДРИЙН МЭНД 2009-12-01 1039
8829 ОХИН ҮРТЭЙ ЭЭЖҮҮД ЗААВАЛ УНШААРАЙ [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-12-01 2569
8828 heleed ogooch [3] neemon 2009-12-01 1339
8827 ЭЭЖ МИНЬ БАЙВАЛ ЖАРГАЛТАЙ ИЖИЙДЭЭ ОЧООРОЙ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-12-01 1801
8826 turaadag em slimiig uuj vzsen hvn bnuu? [5] bombogor(''-'') 2009-12-01 1801
8825 zuvulguu uguuch busguichuudee [16] cophaco 2009-12-01 3372
8824 hi medeh hun bval helj ogooch? [2] joy_mgl 2009-12-01 1423
8823 hi asuult? [4] 김아연 2009-12-01 1444
8822 하기스 jivh hymd zarna file [4] bi bol sexy 2009-12-01 1339
8821 Huuhdiin baasnii talaar asuuy [3] pujina 2009-12-01 1390
8820 goo shan orchuulj uguuch [2] svnstei baishin 2009-12-01 2087
8819 asuuy [2] buuvei9 2009-12-01 1289
8818 eejvvdees asuuya [5] anar od 2009-12-01 1224
8817 11 r Sariin 2......Huugee tzetzerlegt ogloo....... (HUURHUN SANAGDAAD) [3] Маралгоо 2009-12-01 1496
8816 Индонезэд 8.7 кг жинтэй хүү мэндэлжээ [1] Маралгоо 2009-12-01 1241
8815 hi bvsgvichvvdee [2] svnstei baishin 2009-12-01 1466
8814 hi eejuudees asuuh zuil bna aa [7] snsd 2009-12-01 1518
8813 hariulj ogooch busgyuchuudee [3] nandin2 2009-12-01 1856
8812 hariulj ogooch busgyuchuudee [2] nandin2 2009-12-01 1440
8811 suu haymd zarj bna manuka 2009-12-01 1096
8810 ХАРИН .......МИНИЙ СЭТГЭЛИЙГ ЗОВООЖ БУЙ .... [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-12-01 1203
8809 Solongost unegui toroh sain emneleg haij baigaa bol [1] 19790522 2009-12-01 1478
8808 huuhed avch yavah talaar asyye [2] margan 2009-12-01 1333
8807 NEG SARTAI HUUHED YAVUULAH GESIIN HELJ UGCH TUSLAACH? [7] tuay69 2009-12-01 1692
8806 sevxnii krem [9] shineleg buxen 2009-12-01 1616
8805 serum gj yag yum be? [3] joy_mgl 2009-12-01 3605
8804 МОНГОЛЧУУД СОЛОНГОСТ ИНГЭЖ..АЗТАЙ БАЙНА [10] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-12-01 2292
» ОРОН ГЭРТЭЙ БОЛОХ УУ, ГЭР БVЛЭЭ САЛГАХ УУ? Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-12-01 1353
8802 bvsgvichvvdee noir muudaad bnaa yah ve [3] Цагаан уул 2009-11-30 1831
8801 Гадаадын иргэний хүүхэд сургуульд элсэн суралцах [2] ӨДРИЙН МЭНД 2009-11-30 1431
8800 zahialgiin himd bair bnuu [3] off 2009-11-30 1980
8799 hi ejuude hel tus bolooch [5] cdkeycrack 2009-11-30 2237
8798 turuh duhuud irehleer yaaj uvddug we? [9] tuul_0724 2009-11-30 21794
8797 십자수 hiideg busguichuudee heleed ogooch [1] hee 2009-11-30 1658
배너신청
자생병원

배너신청