
Далан зургаан гишүүн зургийн хичээл хийж байна
Далан зургаан хуудас чуулганы ширээнд хөглөрч байна:
Дарга Лүндээгийн гарт хөөрөг бариулж зурсан байна
Даалин руугаа оронд нь алх шургуулаад сууж байна
Хөөрүү Гүндалайн "өнөөх"-т нь бэлгэвч углаж зурсан байна
Хөөрхөн хүүхэн хажууд нь чагнуур бариад зогсож байна
"Үнэг" Батаагийн гарт нь буу атгуулж зурсан байна
Үүлэн дундуур ангуучлахдаа онгоц андуурч унагасан байна
Аварга Бат-Эрдэнийг харин купальник өмсүүлж зурсан байна
Алдарт зодог шуудгийг нь Арвин гишүүнд зээлдүүлсэн байна
Залуу гишүүдэд өмдөн дотор нь памперс давхарлаж өмсүүлжээ
Занданшатарыг дунд нь хөзөр эргүүлээд суулгажээ
"Ажнай" Бат-Эрдэнэ ганцаараа адууны жүчээнд янцгааж байна
Алдарт уяач Улаан амгай цулбуураас нь зулгааж байна
Сансрын нисгэгч Гүррагчаад саалийн хувин бариулжээ
Саваагүй Жагаа хажууд нь савга ноолууртай зууралдаж байна...