Moderator: mgl_300
Гадилын эрүүл мэндэд үзүүлэх ашиг тус
Гадил нь калий аминдэмүүдийн эслэгийг төгс харьцаатайгаар агуулдаг. Гадил нь бусад жимснээс хүний бие махбодод үзүүлэх олон талын ашиг тустай. Харшил үүсгэх нь ховор байдаг ба бага насны хүүхдийн хоолны шингэцэд сайнаар нөлөөлдөг. Энгийн сахар агуулдаг учир цусны эргэлтийг дэмжиж өгдөг. Гадиланд байгаа фолийн хүчил нь оюун ухааныг сайжруулдаг ба аминдэм С-ийн 17%-ыг хангадаг. С аминдэм нь бие махбодод байгаа хорыг саармагжуулах ба шөрмөс болон мөгөөрсний холбогч эдийг бүрдүүлдэг коллаген уургийн нийлэгжилтэнд оролцдог. Ингэснээр ядаргааг арилгах тустай. Мөн гадиланд эслэг их хэмжээгээр агуулагддаг ба энэ нь холестролыг багасгах түүнчлэн зүрхний өвчний эрсдлийг бууруулдаг. Өдөрт хоёр ширхэг гадил хэрэглэснээр хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг хэвийн болгож өтгөн хаталтаас сэргийлдэг.
Гадилтай самартай талх
Орц:
-1/4 ц/х давс
-1 ц/х хөөлгөгч
-1 аяга элсэн чихэр
-3 ш гадил / нухсан/
-2 ш өндөг
-1/2 аяга цөцгийн тос
-2 аяга гурил
-1/2 аяга хэрчсэн хушга
Хийх арга. Халаасан хайруулын тавганд масло хийж хайлуулаад дээрээс шигшсэн хуурай гурил болон бусад хольцоо хийнэ. Дээр нь 1 минут орчим хөөсөртөл цохисон өндгөө хийж сайн хутгаад хэвэнд хийж 350С температурт 45 минут жигнэж болгоно.
Гадилтай бин
Орц:
-1,5 аяга гурил
-1 ц/х хөөлгөгч
-1/4 ц/х хүнсний сод
-1/4 ц/х давс
- 3/4 аяга ус
-4 ш гадил
-5 аяга ургамлын тос /шарах/
Хийх арга: Том саванд 1 аяга гурил, хөөлгөгч, хүнсний сод, давсаа хийж дээр нь усаа хийж зуурмагаа жигд болтол зуурна. Гадил болгоноо ташуу 3 хэрчим болгоно. Нийт 12 ширхэг гадил болно. Хэрчсэн гадил жимсээ үлдсэн 0.5 аягатай гурилдаа өнхрүүлээд дараа нь зуурмагтаа хийж бүрээд халаасан тостой хайруулын тавганд 4-6 ширхэгээр хийж алтан шаргал өнгөтэй болтол нь 3-5 минут шарж болгоно