Сэвлэгт нялх хүүхдийн инээд жингэнэх дуунаар
Сэртэс хийтэл хараад миний сэтгэл горьддог оо
ширгэсэн хөхөнд минь сүү ивлэн чинэж
Сэдэрсэн шархандаа халуурч хонодог оо
Хажууд минь хүүхэд цочин уйлах дуунаар
Хар дарсан зүүднээсээ арай хийн сэрдэг ээ
Хөхний минь товч хөндүүр оргин чийгтэж
Хөлөрсөн зүрх минь оволзож байдаг аа

 

profile
Өөдгүй зантай хүний өөлсөн үгэнд  гомдовч
Өнгө мөнгө дутаж өөрчилж солимоор санагдавч
Өөдрөг эхэлсэн ажлаа үргэлжилүүлж заавал дуусга
Өөрөө өөрийхөө мөрөөдөлөөс урваж битгий амьдар