Бичлэгийн тоо 5,522
Гандсан талаар тэнэсэн зэврүүн намрын салхин
Ганхсан дэрсний үзүүрийг сэмлэж амрах шөнөөр
Галбир төгс биеийг чинь шунан дурлан тэмтэрэхэд
Гарийн минь алга зүрхийг тань ололгүй төөрсөн
ГУНИГТАЙХАН ЗҮҮД МИНь
Өнгө өнгөөр жиргэсэн өглөө эртийн болжморууд
Өөдрөг яруу амьдралийг дуулдаг л байж таарна
Хамгийн сүүлчийн цасан талст хувиран орохдоо
Хаврын наранд гомдоод уйлдаг л байж таарнa
Салхиний сэмлэсэн үзүүр ангаж хатаж хугарсаар
Саарал дэрс мөлхөж үндэс зэрэгцэх цагаар
Торгон гэвлүүрт ичгүүрээ уран тасдан учирахдаа
Торонд хоригдсон сэтгэлийн чиньтүлхүүрийг ололгүй төөрсөн
ГУНИГТАЙХАН ЗҮҮД МИНь
Дуу дуугаар жиргэсэн оглоо эртийн болжморууд
Дундрахгүй алтан нарийг дуулдаг л байж таарна
Навч гандахад боловсорсон намар оройн жимс
Нар уйдсан харанхуйд уйлдаг л байж таарна
