Бодсон бvхэн минь биелээгvй л явна хорвоо

Бор цаасан тегрег дутаад байна

Бvтэн биеэрээ зvтгээд ч

Бvрэн гvйцэд бvрдэхгvй л байна

Сансан бvхэн минь бvтээгvй л байна хорвоо

Сайхан харагдах доллор гачигдаад байна

Санаа сэтгэлээ чилээгээд ч

Сансаны зоргоор олдоогvй л байна

Гэхдээ битгий баярла хорвоо

Гэрэлт нарыг харж байгаа цагт

Гэнэн бодол гэгээн мерееделее орхихгvй ээ

Гар бяр ухаан байгаа цагт би

Гартаа оруулсаныг бат атгаад

Гадагшаа алдахгvй хав дарнаа гэж хе.