Moderator: mgl_300
34 настай Д гэдэг бvсгvй єнгерсєн аравдугаар сарын 17-нд гурав дахь хvvхдээ тєрvvлжээ.Бvсгvйн гурав дахь хvv ємнєх хvvхдvvдээс эцэг єєр. Шинээр амьдрал зохиож,
хамтдаа сайхан амьдралыг эхлvvлнэ гэж бодож байсан хvн нь хvvхдээ тєрєхєд ирсэнгvй, сураг тасарчээ. Гурвын гурван хvvхдийг ганцаараа єсгєнє гэдэг нялх биетэй Д-д дааж давшгvй ачаа юм шиг санагдаж, Нєгеє талаар эх, хvv хоёрыг "голоод" явчихсан тэр хvнд гомдож, шаралхахдаа бvсгvй хvvхдээ
хvнд єргvvлэхээр шийджээ.
Тvvний зорьж очсон хvн нь Эрvvл мэндийн дэд сайд асан, "Хатагтай" эмнэлгийн захирал А.Отгонболд байлаа. Тєрєєд 13 хонож байгаа хvvгээ сайн хvнд vрчлvvлж єгєхийг бvсгvй эмчээс гуйжээ. УИХ-ын єнгєрсєн сонгуульд нэр дэвшиж байхдаа А.Отгонболд эмч хvvхдийн асрамжийн газартай гэж ярьж байхыг нь зурагтаас харсан учраас бvсгvй тvvнд хандсан нь энэ байлаа.
Бvсгvйн хvссэнээр эмч ч тvvнд тусалжээ. Бvр єєрєє vг зааж єгєєд єргєдєл бичvvлж авлаа...
Энэ явдлаас хойш 10-аад хоногийн дараа буюу хvvхэд 20 гаруй хоногтой болсны дараа бvсгvй алдаа гаргаснаа ойлгож А.Отгонболд эмч дээр эргэж очлоо. Хvvгээ эргvvлж авахыг хvсэхэд хvнд єргvvлээд 2-3 хонож байна гэж эмч хэлэв. Д бvсгvй, хvvгийн эцэг хоёр тэр єдрєєс эхлэн хvvгээ олж авахаар хєєцєлдєж байгаа ч одоо болтол барааг нь хараагvй л байна. Аргаа барахдаа Хvvхдийн тєлєє vндэсний тазарт хандаж. Хvvхдийн тєлєє vндэсний газрын ємгєєлєгч энэ дагуу Сvхбаатар дvvргийн цагдаагийн хэлтэст хандахад А.Отгонболд эмчтэй холбоотой ийм гомдол єнгєрсєн жил ч мєн гарсан хэмээн цагдаагийн ажилтнууд хэлжээ. Хvvхдээ А.Отгонболд эмчийн "Хатагтай" нэртэй хувийн асрамжийн газарт єгсєн ээж хvvгээ эргvvлж авахаар очиход бас л хvнд єргvvлчихсэн байж. Таван настай хvvхдийнхээ эрэлд хатсан эх баахан уйлж, унжиж цагдаагийн байгууллагаар явсан тухай тэд ярьсан байна. Гомдлын дагуу цагдаа нар шалгахад "Хатагтай" асрамжийн газар Нийгмийн хамгаалал, хєдєлмєрийн яамнаас авсан албан ёсны зєвшєєрєлгvй байсан гэнэ. Эрvvл мэндийн дэд сайдтай холбоотой энэ асуудал чухам ямар учиртайг єєрєєс нь тодрууллаа.
-Танай асрамжийн газарт хvvхдээ єргvvлсэн нэгэн ээж хvvхдээ эргvvлж авах гээд чадахгvй байгаа гэж сонслоо. Энэ ямар учиртай юм бэ?
-Єнгєрсєн сард нэг эмэгтэй над дээр ирээд амьдралын боломж муу, хvvхдийг маань асрамжийн газартаа аваач гэж гуйгаад ирсэн. Би хvvхдийг авч хэд хоног асраад хvvхэд vрчилж авахыг хvссэн нэг айлд єргvvлсэн. Гэтэл нєгєє эмэгтэй эргэж ирээд хvvхдээ авъя гэсэн. Би тэг л гэсэн. Одоо тэгээд авсан эсэхийг нь мэдэхгvй байна.
-Єргєж авсан хvмvvс нь хvvгийн ээжээс 500 мянган тєгрєг нэхээд байгаа гэсэн. Энэ ямар учиртай мєнгє юм бол?
-Хvvхдийг Булганы айлд єргvvлсэн юм. Бодвол тэд зардал энэ тэрээ л нэхсэн байх. Намайг та нар хvний наймаачин гэж бодоод байх шиг байна. Тийм юм байхгvй.
-Танд хvний хvvхдийг хvнд vрчлvvлэх эрх байгаа гэж vv?
-Байгаа.
-Яг ямар хуулиар олгосон эрх байна вэ?
-Ямар ч л байсан наад эхэд хvvхдээ гудамжинд хаях гэж байснаас илvv эрх байгаа. Манайх хувийн асрамжийн газар. Асрамжийн газарт хvvхэд vрчлvvлэх эрх бий. Тэгж ярих юм бол наад эмэгтэйд чинь хvvхдээ гудамжинд хаях гэж байсан гэдгээр нь эрvvгийн хэрэг vvсгvvлсэн ч болно шvv дээ.
-Хvvхдээ гудамжинд хаях гэж байсан гэж та яаж мэдэж байгаа юм бэ?
-Намайг аваагvй бол тэгэх л байсан байлгvй дээ. Чи бодоод vз дээ, vр хvvхдээ гудамжинд хаяж байгаа ийм эх хvний оюун ухаан эрvvл саруул гэж vv?
-Та vvнийг эрvvгийн хэрэг vvсгvvлэх vндэслэл гэж vзэж байгаа юм бол яагаад тухайн vед нь хуулийн байгууллагад хандаж болоогvй юм бэ?
-Яах юм, би тэгж хvний мууг vзэх дургvй. Хэрэв би хvvхдийг аваагvй бол тэр хvvхэн єдийд хvvхдээ жорлон, муу усны нvх рvv чулуудчихсан байгаа.
-Таны асрамжийн газар албан ёсны зєвшєєрєлгvй юм биш vv?
-Байгаа. 2000 хэдэн онд ч билээ дээ, НХХЯ-наас єгсєн тусгай зєвшєєрєл бий.
-Єнгєрсєн жил бас таныг таван настай хvvхдийг нь хvнд єргvvлчихээд єгєхгvй байна гэсэн гомдол Сvхбаатар дvvргийн цагдаад ирсэн байна лээ?
-Тийм юм байхгvй. Байсан бол одийд намайг шоронд хийнэ биз ,дээ. Би асрамжийн газар ажиллуулаад 10 гаруй жил болж байна. Энэ хугацаанд миний тухай иймэрхvv хэл ам зєндєє л гарсан. Би хvний наймаачин биш, намайг гvтгэж байна.
-Танай асрамжийн газарт одоо хэдэн хvvхэд байна вэ?
-Ганц байсныг нь хvнд єргvvлчихсэн.
-Бусад нь хаачсан юм бэ?
-Хvнд єргvvлчихсэн.
-Д-д одоо болтол хvvхдийг нь єгєхгvй байгаа шалтгаан нь юу юм бол?
-Наад хvмvvс чинь хоорондоо ойлголцохгvй байгаа /Ярилцлагын эхэнд тэр Д хvvхдээ авсан эсэхийг мэдэхгvй гэж байсан/. Тэгээд ч эхийн сэтгэц эрvvл эсэхийг шалгаж байж хvvхдийг ЄГЄХ ёстой. Ер нь ч тэгээд хvvхэд єргєж авсан тэр эцэг эхийн сэтгэл ямар хэцvv байгаа нь ойлгомжтой. Монголд хvvхэд vрчилж авсан хvмvvсийн эрх зєрчигддєг, эрх зvйн орчин байдаггvй шvv дээ. Би єєрєє ч гэсэн хоёр хvvхэд єргєж авсан хvн.
Хvvхдээ 20 гаруй хоногтойгоос нь эхлээд авах гэж хєєцєлдєж байгаа Д-гээс болсон явдлын талаар тодрууллаа.
-Танд юу тохиолдсон юм бэ?
-Би маш том алдаа хийсэн. Vvндээ харамсаад барахгvй юм. Хvvгээ олж авч чадахгvй єдийг хvрчихлээ. Анх А.Отгонболд эмчид хvvгээ єгєх гэж хоёр удаа очсон ч зvрх хvрэхгvй буцсан. Тэгээд гурав дахиа очихдоо єгсєн. Хvvг маань сайн хvнд єргvvлээд єгєєч, амьдрал хvнд байна гэж тvvнээс гуйсан. Тэр ч надад єєрєє зааж єгєєд єргєдєл бичvvлж авсан. Ингэхдээ хvvг чинь хєдєєний айлд єргvvлэхгvй ээ, малчин зарц болгочихдог юм гэж байсан. Гэтэл одоо хvvг маань Булганы айлд єргvvлчихсэн байдаг.
-Хvvгээ эргvvлж авна гэхэд таныг тэр яаж хvлээж авсан бэ?
-Тэг ээ л гэсэн. Гэсэн ч одоо болтол хvv минь алга.
-Яагаад. Та єєрєє хєєцєлдєхгvй байгаа юм биш биз?
А.Отгонболд
-Хєєцєлдєлгvй яахав. Єргєж авсан хvмvvс рvv нь ярихад эхэндээ єгнє гэж байснаа сvvлдээ "Бид авсан хvндээ л аваачиж єгнє. Тэгээд єгєх авах дээрээ тулвал та нар бидний хєдєєнєєс ирж очсон зардлыг єгєх ёстой. 500 мянган тєгрєг болно" гэсэн. Харин А.Отгонболд эмч болохоор эхэндээ єгнє гэж байснаа одоо болохоор "Чиний сэтгэцийг шалгуулна. Нєхєр чинь эцэг нь мєн эсэхийг тогтоолгоно. Тэгээд хоёр cap манай сувилалд байлгана" гээд байгаа. Ингэж байгаад бvх зvйлийг миний эсрэг гаргаж хvvг маань єгєхгvй арга сvвэгчилж байх вий гэж би айж байна. А.Отгонболд эмч надад "Чи цагдаа шvvхээр яваад юу ч олж долоохгvй. Би танил тал ихтэй хvн шvv" гэснийг нь олон хvн гэрчилнэ. Vнэнийг хэлэхэд би тэрнээс айж байна. Намайг ил цагаан доромжлохгvй хэрнээ харилцаж, хэлж ярьж байгаа нь дорд vзсэн, басамжилсан янзтай байдаг болчихсон. Ингэж нэг талд улаан цайм vйлчлээд байгаа нь vнэнийг хэлэхэд vvний цаана мєнгє тєгрєгийн асуудал байгаа юм биш биз гэсэн хардлага тєрvvлж байна.
-Таныг хvvхдийнхээ эцэгт гомдоод ийм алхам хийсэн гэж сонссон?
-Хєдєє явчихсан байсныг нь мэдэхгvй тvvнд гомдоод ийм алхам хийсэн нь миний буруу. Єєрийгєє буруутгаж ханахгvй нь.
-Асрамжийн газар байгаа хvvхдийг хvнд vрчлvvлэх нь хуульд заасан vндэслэлтэй гэж А.Отгонболд эмч хэлж байна лээ?
-Тvvний энэ vйлдэл хууль бус гэж ємгєєлєгч хэлсэн. Тэгээд ч тэр нь асрамжийн газар биш байх аа. Сувилал гээд байдаг юм билээ.

Тураах бэлдмэл BIOS LIFE SLIM 30% SALE
Таныг Амеркийн нэгдсэн улсын 100% ын хөрөнгө оруулалттай 106 жилийн түүхтэй, дэлхийн шилдэг Эрдэмтэн Доктор, Профессоруудын бүтээсэн бүх төрлийн өвчнийг анагааж эмчилэж эрүүлжүүлэх компани-д урьж байна. Танд чихрийн шижин, даралт ихдэх, багадах, нойргүйдэл, үе мөч өвдөх, бэлгийн сулрал - хөрөлт, ганцаардах, цэвэршилт, сарын тэмдэг хугацаанаас өмнө зогссон, үр тогтохгүй зовиур, стресс, элэг ходооодны үрэвсэл өөрчлөлт, хэт таргалалт, хөгширөлт, ядаргаа, шөрмөс татах, цагаан мах гарах, сэтгэл санаа тогтворгүй байх, юм аа амархан мартдаг болох, зүрх өвдөх, харшил, өтгөн хатах, хоол шингэхгүй байх, хараа муудах зэрэг зовиур таныг ноёрхож байвал бидэнд яаралтай хандана уу...... Бид таны зовиурыг арилгахад туслан насан туршийн залуу, эрүүл амьдралыг бэлэглэх болно.
Тураах бэлдмэлийн танилцуулга
Витамин минерал нөхнө
Нэмэлт тэжээл өгнө
Арьсанд дутагдасан тэжээл өгнө
Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөний үйл ажиллагаанд нөлөөлнө
Дархлааг тогтооно
Гормоны балансийг зохицуулна
Хоол идсэний дараа нойрмоглохгүй сэргэг болгоно
Нойрыг уртасгана
Хавдараас сэргийлнэ
Зүрхний өвчнөөс сэргийлнэ
Чихрийн өвчний айдсийг арилгана
Муу холестринийг багасгана
Сайн холестринийг өндөрсгөнө
Триглицерид муу өөхлөлтийг багасгана
Хомоцистэйн түвшинг багасгана (цусан дахь хэрэггүй амин хүчил өөх тос, холестиролын хэмжээг багасгана)
Цусан дахь чихэрлэгийг багасгана
Хоол их идэх хэмжээг багасгана
Хоол их идэх дур багасгана
Биений өөхлөлтийг багасгана
Дахин өөхлөлтөөс хамгаалж зогсооно
BIOS LIFE SLIM 30% SALE хийгдэж байна.
Vнэ:185.900> 130.000W зарагдаж эхэллээ.
Бvсгvйчvvдээ яааравчилаарай
Утас:010-6254-5499