Moderator: mgl_300
6-н удаа өөрийнхөө охин хальсыг сэргээж нөхөртөө бэлэг барьсан эмэгтэй сэхээнд оржээ.
Уншсан 1829 vote 0 2009.11.22 16:13:20Amidrald sonin yum ih bhiimaa gej
24 настайдаа энэ эмэгтэй нөхөрт гарсан бөгөөд төрөлхийн сайхан төрсөн тэрээр эрчүүдийн анхаарлын гадуур байж чадаагүй учир нөхөрт гарахдаа охин насаа гээсэн байжээ. Наташа өөрийнхөө нөхөрт хуримынхаа анхны шөнө бэлэг барьж чадаагүйдээ их харамсдаг байжээ.
Нөхөр нь энэ байдалд үргэлж сэтгэл дундуур байсан байна.
Нөхөртөө сюрприз барихаар шийдсэн нь: Наташа цэвэр ариунаараа байж чадаагүйдээ сэтгэлдээ үргэлж харамсч явдаг тул нөхөртөө сюрприз барихаар шийджээ. Ингээд мэс засалчид хандсан байна.
-Эмчээ миний онгон хальсыг сэргээж өгөөч хуримынхаа 1 жилийн ойг тохиолдуулан нөхөртөө бэлэг барих гэсэн юм гэж тэр хэлэв. Хамтдаа хуримынхаа жилийн ойг тэмдэглэн ресторанд хооллож байхдаа орой түүнийг ямар бэлэг хүлээж байгааг нөхөр нь сонсоод баяр хөөрөө барьж чадаагүй гэнэ. Үүнээс хойш Наташа энэ бэлгийг жил бүр хуримынхаа ойгоор барьдаг болжээ. 5-н жил дараалан хуримынхаа өмнөхөн мэс засалчид хандаж охин хальсаа сэргээлгэдэг болов. Харин 6 дахь мэс заслынхаа дараагаар тэр сэхээнд оржээ.
Төлөөс: 6 дахь удаагаа мэс засал хийлгэх гэж байхад нь эмч нь
-Хонгор минь энэ мэс заслыг ингэж байнга хийлгэх нь аюултай. Одоо би чамд оёо тавихаас ч айж байна гэж хэлжээ. Гэвч Наташа өөрийнхөөрөө зүтгэсээр л байв. Шууд л эмчийн орон дээр тэр ухаан алдаж шоконд оржээ.