Хатуу хэлхэд үнэн
Хөрч чадахгүй миний сэтгэл

Хайраар учирч хүслээрээ амьдардаг хорвоод
Хүний дээдээр боддог бодол минь чи билээ
Хоногоор холдож хааяа инээх  аядах чиний царайнд
Хүйтэн жавар хургаж хүрэн зүрх минь хайрагдаж явна

Бүүдгэр нарны илчинд бие минь бүлээцдэг
Будан татаж бороо асгархад ч халуухан.
Бусдаар  юу ч илүү хүсэхгүй,хүсээгүй
Би чиний хайраар  дутаж  даарч явна даа

Хүйн холбоотой юум шиг чамд би татагдахдаа
Хүсэл мөрөөдөл бус  хяслаар боогдож
Хайр үгүй болсон  хуурамч халамжинд
Хайрагдахдаа даарч л явна

Бүсгүй чиний янаг аалинд уярч,
Булиглах зурхэндээ согтож орхидог байсан
Хонгор чиний харцны сольбоонд
Хүйт даахдаа хөлдөж явна миний зүрх

Намрын хүйтэн бороонд
Нимгэн хувцасандаа даараагүй
Нулимсан дундаа  сэтгэл бөмбөрч
Намайг гэх хайр үгүйд
Нулимс минь задгай урсаж
Нууцлах аргагүй даарч явна

Өвөл зунгуй урсах цас бороонд
Өдөр бүхэн даардаг болжээ
Өнгөтэй бүхэн үгүй болж
Өөрийн эрхгүй юуны төлөө
Өр зүрх мөстөнө вэ???

profile