Зүүдэнд минь чи битгий ир
Зvгээр намайг зөнгөөр минь орхи
Эрх чөлөө мэт цалгилах гуниг гомдлынхоо нууранд
Энгэр норгож унах нулмисандаа жимүүлье
Салхи эсгэрч шороо босгосон зэврүүн өдөр байна
Санаа алдаж сэтгэл гэгэлзэж гуHиг төрж байнa
СэMхэн харахад зүрх догдлуулсан хайр ч юмуу
Сэвтээж гундаавал эргэж олдохгүй дурлал ч юмуу
Сэтгэл зүрхэндээ үүрд хадгалах мөрөөдөл минь
Гомдол залгидсан нулмисаа дотогш залгин
Гол зурсан үгийг чинь сонсоогүй гэж бодьё
Говьд нар жаргах шиг сэтгэлээс минь чи уналаа
Гойд юмгүй орчлонгоос хэнийгээ би хайх билээ
Дэгүйтэж явлаа ч чамаас би эмээдэг байсан
Дэргэдүүр чинь өнгөрөх бүрийдээ ичингүйрдэг байсан
Xараxсан гэж эрмэлздэг байсан
Xайрлаж байгаадаа бахархдаг байсан
яасан ч би чамдаа гомддогүй байсан
яагаад гэвэл чи миний өмнө бурхан байсан
Зүг зүгт тэнүүчлэн бэдрэх зүрх сэтгэл минь
Зөн билгээн дагаж зүүдний учиг тайлахаар одмуй
Холыг үл ажран хэсүүчлэх хонгор сэтгэл минь
Хорвоог бүхэлд нь нэгжин хүслийн харгуйг эрмүй