ГАНДСАН ЕРТӨНЦИЙН НУУЦ

 

Зовлонг таньж ухаарлаа гээд
Зовлонгоосоо чи хагацаx уу
Гомдлын шүлэг бичлээ гээд
Гомдлоо тайлж чадах уу

 

Луугийн хүрхрэх дуугаар ертөнцийг түгшээж болно
Лусын аймгийн хэлээр номыг номлож болно
Цацын зүү эргэлдэвч ертөнц дэлхий хоосон
Цаашдын үйлийн үрийг хэзээ хэн ч мэдэхгүй

 

Тэнгисийн гүн ёроолоос сүүмгэр хөх туяа цоройлоо
Тэнгэрийн охид гэрлийг шүүрч,бугуйвч чимгээ болголоо
Шаргал сүнстэй наран,шандуурсан зөгий шиг согтжээ
Шар сүмийн шүтээнээ нанчидыг өргөвөөс зөөлөн эгшигт баясмуй

 

Хэмнэл төгс мөрүүд нь хэзээд минийх байдаг
Хэрэг болгон уншвал хоосон чанарын ухаарал
Сүнсний ертөнцийн сүүдэр нь сүг зураг шиг байдаг
Сүмийн хонхны чимээ нойрссон орчлонг сэрээжээ

 

Тамын амьдралын зураг нь миний амьдрал байдаг
Таашааж нэг үзвэл ертөнц дахиныг ойлгоно
Амгалан орчлонгийн дээврээс тэнгэрийн нулимс урсжээ
Аугаа гайхамшигт наран сүүлчийн удаа мандлаа

 

Эрин эринийг дамжсан чулуун арслан цогнойж
Эсэрваагийн дуунд найрсах яруу үгсийг өгүүлнэ.