Орчлон мөнх бусийг сануулсаар намар ирэхэд
Огших ,тэсрэх сэтгэлийн гүнээс нэгэн шувуу нислээ
Тэр шувуу сансарын хуйлрах аянгaнаас гэрэл зууж
Мэдрэхүйн долгисыг хөглөн буулаа
Сэтгэлийн эмзэг дэлбээг минь нэг нэгээр нь илбэж
Сарны гунигтай,намрын шаргал өдрүүдийг асгалаа
Зөгнөл тэмтчин алхах бүдгэрсэн харгуйг гийгүүлж
Зүүд тарааж цацсан гэгээн шөнүүдийг авчирлаа
Зүрхний үгийг минь сонсох өвсний намуухан амьсгал
Зөв бурууг ухааруулж өлмийг минь үнсэж өндийхөд
Зөн совинд зүүгдэх он жилүүдийн давалгааг гишгэн
Зүүдний учиг тайлах битүүлэг ертөнцрүү тэмүүллээ
Итгэлт сэтгэлийн гэмшил гэрэл болохуйд
Илгээх гэгээн аялгуунд яруусаж хонолоо
Ирэх өдрийн үйлийг хайраар тосож
Эмтэлсэн амгаланд хорогдсоор намрын өглөөг угтлаа


|
Юу бодож буйгаа анхаарч бай |
учир нь бодол үг болдог |
Юу хэлж буйгаа хянаж бай |
учир нь үг үйлдэл болдог |
Юу хийж буйгаа анхаарч бай |
учир нь үйлдэл зуршил болдог |
Юуг үргэлж хийдгээ анхаарч бай |
учир нь зуршил зан чанар болдог |
Зан чанараа анхаарч бай |
учир нь зан чанар |
| |
ХУВЬ ТАВИЛАН болдог |