Moderator: mgl_300
ХҮНИЙ ТОМУУ ХАНИАД (신종플루) -НЫ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАРИЛГЫГ ТАРИУЛАХ ЭТГЭЭД,УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАРИЛГЫН ХУВААРЬ
Уншсан 1646 vote 0 2009.11.18 11:37:43Хүний томуу ханиаднаас урьдчилан сэргийлэх тарилга хийлгэхээр захиалга өгөх тухай танилцуулах нь 6сар ~ 36сар хүртэлх хүүхдэд хийх хүний томуу ханиаднаас урьдчилан сэргийлэх тарилга нь улсын бүртгэлийн
зөвшөөрөл олгогдоогүй, лаборторийн туршилтын шатанд явагдаж байна............................... . 36сар ~ 6нас хүртэлх(сургуулийн өмнөх насны хүүхэд)
хүүхдэд хийх хүний томуу ханиаднаас урьдчилан сэргийлэх тарилгын захиалгыг 11сарын 18-ны өдрөөс, 6сар ~ 36сар хүртэлх хүүхдэд хийх тарилгын захиалгыг 11сарын 23-наас эхлэн авна. 11сарын 18-наас хойш УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАРИЛГА (예방접종 관리 도우미http://nip.cdc.go.kr) сайт руу нэвтэрч орон ХҮНИЙ ТОМУУ ХАНИАДНААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАРИЛГЫН ЗАХИАЛГА ӨГӨХ (신종인플루엔자 접종 예약하기) гэсэн бичгэн дээр даран вакцин хийлгэхийг хүсч байгаа эмнэлгээ сонгон, хүүхдийнхээ овог нэр, төрсөн он сар өдөр болон захиалга өгөх он сар өдрөө оруулаарай. Урьдчилан сэргийлэх тарилгыг тариулах этгээд, урьдчилан сэргийлэх тарилгын захиалга өгөх хуваарь
Урьдчилан сэргийлэх тарилганд хамрагдах этгээд Урьдчилан захиалга авч эхлэх огноо Урьдчилан сэргийлэх тарилга тарьж эхлэх огноо Тариулахаар ирэх үедээ бэлдэх зүйлс 3нас~сургуулийн өмнөх насны хүүхэд 2009.11.18 2009.12.07 Хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр зэрэг тухайн этгээд мөн болохыг тодорхойлох бичиг баримт хавсаргана. 6сар~ 36сар хүртэлх хүүхэд 2009.11.23 2009. 12.07 Хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр зэрэг тухайн этгээд мөн болохыг тодорхойлох бичиг баримт хавсаргана. Жирэмсэн эх 2009.11.25 2009.12.21 Жирэмсэн эхийн хяналтын дэвтэр хавсаргах юмуу жирэмсний тест авна. 18наснаас доош насны хүүхэд (сургуульд суралцдаггүй хүүхэд хамрагдана) 2009.12.02 2009.12.16 Эрүүл мэндийн даатгалын дэвтэр зэрэг тухайн этгээд мөн болохыг тодорхойлох бичиг баримт хавсаргана. Архаг хууч өвчтэй хүмүүс (65наснаас дээшхи архаг хууч өвчтэй хүмүүс хамрагдана.) 2009.12.16 2010.01.07 Эрүүл мэндийн байгууллагаас урьдчилан сэргийлэх тарилганд хамрагдах тухай танилцуулга хавсаргана. Жич : Захиалга өгөхдөө насны ангилал заасан захиалга өгөх хугацааг мөрдөнө үү.
Хүний томуу ханиадны шинжилгээ үнэ төлбөргүй хийж үйлчилж байна.
Саннуг дүүргийн эрүүл мэндийн төв болон Данвон дүүргийн эрүүл мэндийн төвүүд нь гадаад иргэдэд зориулан үнэ төлбөргүй хүний томуу ханиадны шинжилгээг хийж үйлчилж байна. Шинжилгээ хийлгэсний дараа эм уух шаардлагатай тохиолдолд эмжийн жор бичиж олгоно. (Эмийн жороор эмийн сангаас эм худалдаж авна.) Эмнэлгээр үйлчлүүлсэн тохиолдолд шинжилгээ л гэхэд эрүүл мэндийн даатгалтай бол 65,000вон бөгөөд эрүүл мэндийн даатгалгүй бол ойролцоогоор 200,000вон болдог.
Саннуг дүүргийн эрүүл мэндийн төв (Саннуг бугонсу)
· Вэб хаяг : http://snshealth.iansan.net
· Хаяг : Ансан хот Саннуг дүүрэг Чадулбэги гудам (ансанши саннуг дүүрэг чадулбэгигил) 19
(са хороо (садун))
· Утас : 031-481-5938 / 010-4535-5157
Данвон дүүргийн эрүүл мэндийн төв(Данвон бугонсу)
· Вэб хаяг : http://health.iansan.net
· Хаяг : Ансан хот Данвон дүүрэг Хуаран гудам (ансанши данвонгү хуаранну) 110
(хотын захиргааны дэргэд(шичон))
· Утас : 031-481-3475 / 010-4635-5157
Солонгос улсад хууль бусаар ажиллаж амьдарч байгаа гадаад иргэд болон гэрээгээр ажиллаж буй гадаад ажилчид дээр дурдсан Ансан хотын Данвон дүүргийн эрүүл мэндийн төв, Саннуг дүүргийн эрүүл мэндийн төв рүү хандан хүний томуу ханиадны шинжилгээг үнэ төлбөргүй хийлгэн, уг ханиадыг туссан бол эм авах боломжтой.
Жич : Хууль бусаар оршин сууж буй хүүхэд, эмэгтэйчүүд урьдчилан сэргийлэх тарилга хийлгэх боломжгүй гэнэ.
Тамифлю капсул: 75 мг
Нэршил: Oseltamir (INN) Oseltamivir phosphate
Химийн нэршил: ethyl (3R,4R,5S)-5-amino-4-acetamido-3-(pentan-3-yloxy)cyclohex-1-ene-1-carboxylate
Үйлдвэрлэгч: Roche, Chugai Pharmaceutical Co.
Найрлага: Оселтамивир75 мг
Хэлбэр, Савлалт: 10 капсул, сироп, аэрозоль /75 мг/
Хадгалах арга: Тасалгааны хэмд хадгална
Фармакологийн үйлдэл: Нейроаминидазын ингибитор томуугийн вирүсийн эсрэг үйлдэлтэй урьдал бодис /prodrug/ бөгөөд халдварын шалтгаант эсийн гэмтлээс амьсгалын замд гарсан өөрчлөлтийг засдаг сиалын хүчлийн аналог. Нейроаминидазын идэвхийг саатуулснаар халдварлагдсан эсээс вирүс эрүүл эсэд тархахаас сэргийлдэг.
А ба В хүрээний вирүсээр үүсгэгдсэн томуугийн үед амантадин, римантадины нэгэн адил вирусын эсрэг нөлөөт эмийн бэлдмэл. Тамифлюг хэдий эрт хэрэглэж эхэлбэл эмчилгээний үр дүн төдий сайн. Учир нь томуугийн вирүсийн халдвар авсны дараа эхний 24 цагийн дотор вирүсийн үржлийг саатуулах, халуурах зэрэг томуугийн анхны шинж тэмдэг илэрснээс хойш 36-48 цагийн дотор хэрэглэж чадвал өвчний явц 1-2 өдрөөр богиносох ба 2-догч хүндрэлийг хүүхэд, насанд хүрэгсдэд нэгэн адил бууруулдаг болохыг АНУ-ын Хүнс Эмийн Хороо /FDA/ плацеботой судалгаагаар нотолсон байна.
Фармакокинетик шинж чанар: Биохүрэхүй 75% /0.75/. Ууж хэрэглэдэг продраг элгэнд эстеразын нөлөөгөөр идэвхжиж вирүсийн эсрэг үйлдэлтэй Оселтамирын чөлөөт карбоксилат (GS4071) болж хувирдаг ба бие махбодод сайн тархдаг, бөөрөөр ялгардаг, хагас ялгаралтын үе (Т1/2) 6-10 цаг.
Хэрэглэх заалт:
Томуугийн А хүрээний /H1N1/ шинэ вирүсийн халдварын эмчилгээ, урьдчилан сэргийлэлт
Хүнд явцтай хордлогот томуу, томуугийн вирүсийн шалтгаант энцефалит, миокардит, уушигны гэмтэл, зүрхний гажиг, бөөрний архаг дутагдал, 6-9 сартай жирэмсэн, ХДХВ, ДОХ-той хүмүүс, архаг өвчний хүндрэл

- 소개 :
- 신종인플루엔자 유행을 차단하기 위해 주요 감염 연령층과... 자세히 보기
- 일정 :
- 2009년 10월 27일 (화) ~ 2010년 2월
- 접종안내 :
- 예방접종 전·후 주의사항, 이상반응 발생시 대처요령
- 관련정보 :
- 예방접종 사전 예약제, 신종플루 거점병원/약국
신종인플루엔자 예방접종 안내 자세히 보기
접종 대상자 |
접종시기 |
접종장소 |
접종비용 |
---|---|---|---|
의료종사자·방역요원·군인 |
2009년 10월 ~ 11월 2010년 1월 ~ 2월 |
- |
- |
초·중·고교 학생 |
2009년 11월 ~ 12월 |
학교 또는 위탁의료기관 |
학교접종 시 무료 위탁의료기관 이용 시 접종비 본인 부담 |
6개월 ~ 만 6세, 임산부 |
2009년 12월 ~ 2010년 1월 |
위탁의료기관 |
위탁의료기관 접종비 본인부담 |
만성질환자 |
2010년 1월 이후 |
위탁의료기관 |
위탁의료기관 접종비 본인부담 |
건강한 65세 이상 노인 |
2010년 1월 이후 |
보건소 또는 위탁의료기관 |
보건소 이용시 무료 위탁의료기관 이용 시 접종비 본인 부담 |