Шинэ Зеландийн шигшээ баг Бахрейний багийг талбай дээрээ 1:0-ээр хожсоноор 1982 оноос хойш анх удаа ДАШТ-д оролцох боллоо.
Бахрейнтэй хийсэн эхний тоглолтонд 0:0-ээр тэнцэж чадсан тул Шинэ Зеландийн багт давуу байдал үүсгэж байсан, үүнийгээ ч тэд ашиглалаа. Довтлогч Рори Фаллон тоглолтын ганц гоолыг мөргөж хийсэн байна. 51 дэх минутанд Бахрейний тоглогч Мохамед торгуулийн цохилтыг муу цохиж, хаалгасан нь Бахрейнийг ДАШТ-ийн гадна үлдээлээ. Мохамед гэгч энэ тоглогч Бахрейнд ямар их шүүмжлэл, хараал зүхлийн бай болж байгаа бол, хөөрхий.
Тоглолтыг 35194 үзэгч үзсэн нь Шинэ Зеландийн түүхэнд хөлбөмбөгийг хамгийн олон үзэгч үзсэн тохиолдол болжээ.