Чамдаа би дурлахгүй байхын аргагүй Чанга тэврэхэд чин уярахгүй байж чадахгүй Өөрийг тань би хайрлахгүй байхын аргагүй Өр зүрхэндээ дуулахгүй байж чадахгүй нь Сайхан чамайгаа санахгүй байхын аргагүй Саруул дүрийг чинь зүүдлэхгүй байж чадахгүй Хонгор чамайгаа харамлахгүй байхын аргагүй Холын холоос ч тэмүүлэхгүй байж чадахгүй . Эгэлхэн чамтайгаа ярихгүй байхын аргагүй Эр хонгор дуунд чинь уяраад эрхлэхгүй байж чадахгүй Нуугдаж надаар тоглох гээ юу
    Намрын бороонд ч алга байна шvvдээ чи
    Хэт гvнзгий дотносол над бэлэглэчихээд
    Хэлэх ч vгvй явчихлаа гэж vv дээ чи
    Хэрсvv суух нас минь болсон ч гэлээ
    Хэнээс ч илvv эрхэм юм даа чи наддаа

    Хан Хoхvйн оргил шиг oндoр холын уулзварт
    Харц харцаараа хайрлалцах учрал бий .


      











    ☆★ <***АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ ***>>>> ☞ <***АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ ***>>>>☜ 
    profile


    profile 

     

    Хамаг бүгдээр чамайг
    Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
    Хамгийн сайн хүмүүс гэж
    Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
    Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
    Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
    Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
    Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
    Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
    Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
    Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
    Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
    Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
    Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
    Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
    Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
    Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
    Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
    Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
    Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
    Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
    Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
    Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
    Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
    Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
    Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
    Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
    Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...