Талын алаг чулууг тасдаж түүгээд яанам
Таньд хэрэггүй хаягдаж тал ээж нь бэтгэрнэ
Танихгүй хүний үрийг сургаар муулаад яанам
Тараасан цуу яриаг тань ээж нь сонсвол өтөлнө
Өөхөн цагаан чулууг өнгөлж будаад яанам
Өөрчилөгдсөн мэт харагдавч өнгө нь дотроосоо гэрэлтэнэ
Өөрөө танихгүй хүнээ мэдэмхийрч муулаад яанам
Өөлсөн тэнэмэл яриаг тань ээж нь сонсвол өтөлнө
Хөсөр хэвтэх чулууг хөөргөж өшиглөөд яанам
Хөлд тань тээглэхээ болисон ч өөр чулуунд бүдэрнэ
Хүний гэнэн үрийн алдаанд баярлаад яанам
Хөнгөн зугаа яриаг тань ээж нь сонсвол өтөлнө
Эргийн цэгээн чулууг эгдүүцэж шидээд яанам
Эмтэрч нурсан ормонд нь усан далай дүүрнэ
Элдвийн худал үгээр ээжүүдийг зовоогоод яанам
Эсээ хувааж төрүүлсэн үрээ л ямагт өмөөрнө

profile
Өөдгүй зантай хүний өөлсөн үгэнд  гомдовч
Өнгө мөнгө дутаж өөрчилж солимоор санагдавч
Өөдрөг эхэлсэн ажлаа үргэлжилүүлж заавал дуусга
Өөрөө өөрийхөө мөрөөдөлөөс урваж битгий амьдар