Moderator: mgl_300
Хувцаслах соёл гэдэг бол бусдад өөрийгөө үг дуугүй илэрхийлж байгаа хэрэг юм. Хүн өөрийн мэдэлгүй л өөрийн гэсэн стилтэй болдог. Энэ нь янз бүрийн асуудалтай холбоотой. Гэхдээ үүнээс ч илүү нарийн мэдрэмж чамд хэрэгтэй.
Эмэгтэйчүүд дараах байдлаар чиг хандлагаа тодорхойлдог байна.
1. Хүмүүсийн хувцаслалтаар: Сайхан хувцас өмөссөн эмэгтэй хажуугаар зөрхөд эрчүүд эзнийг нь харин эмэгтэйчүүд хувцасыг нь шохоорхож хардаг. Бие биеийнхээ өмөссөн зүүсэн, эдэлж хэрэглэж буй зүйлийн өө сэв болоод давуу байдлыг анхаарч сонжиж байдаг нь бараг эмэгтэй хүн бүринй төрлөх зан. Тйим ч учраас түүний өмөссөнийг, түүнтэй адилханыг авах юмсан гэж боддог бүсгүйчүүд олон.
2. Олны танил хувцаслалт: Нэртэй хүмүүсийн хувцаслалт хамгийн зөв бөгөөд дэгжин сонголт гэсэн ойлголт байдаг. Учир нь тэд бүгдийн нүдэнд байнга ил байдаг болохоор нүүр улаалгахгүй хуцваслаж байгаа нь лавтай.
3. Төсөөллөөр: Хүний төсөөлөл ямар их хүчэй байдгийг та төсөөлөхчгүй байх. Өөрт яг таарах өмнө нь хаана ч харж байгаагүй даашинз гутал, цүнх гээд л бүгдийг. Надад яг л иймэрхүү хувцас зохино гэж төсөөлөөд сэтгэлдээ бүтээсэн загвартай хувцасаа дэлгүүрээс хайдаг эсвэл хийлгэж өмөсдөг.
4. Дэлгүүр хэсэж байгаад: Дэлгүүр хэсэх бол өөрийн загварыг тодорхойлох хамгийн хялбар арга юм. Өнгө нь ямар байх уу? Өсгий хэр өндөртэй нь дээр бол. Миний бие үүнийх шиг биш гэдэгтэй санаа зовох юм байхгүй. Таарч байгаа зохиж байгааг нь өмсөж үзээд л мэдчихнэ.
5. Брэнд бараа: Ямар нэг брэндийг юмуу загвар зохион бүтээгчийн шинэ загварыг үг дуугүй авдаг хүмүүс ч бас байдаг.Тэдний хийсэн бүр нь шилдэг гэдэгт итгэдэг, шүтэн биширдэг. Энэ брэндийг хэрэглэж байгаагаараа бахархаж гайхуулдаг. Зохион бүтээгчтэй нь ижил сэтгэж дотроос нь мэдэрдэг.