Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Хүмүүс амьдралынхаа ханийг өөр албан байгууллага, үдэшлэг уулзалт, олон нийтийн газар, найр цэнгээний үеэр, эсвэл бүр гудамжнаас ч эрж хайдаг гэдэг.

Тэгж яваад олох удаа бий ч, бас олдохгүй байх бий. Гэтэл заяаны ханиа эртний анд, хуучин танил, оюутан сурагч ахуйн найз нөхдөөсөө эрж хайх нь найдвартай гэж сэтгэл зүйчид нотолж байна!

Зарим хүмүүс заяаныхаа ханийг эрж хайдаг бол, зарим нь "Заяаны хань зам дээр тосоод зогсож байдаг" гэх мэтийн дэл сул үгэнд итгэн хэнэг ч үгүй явдаг. Бараг л зам дээр тааралдаад шууд дурлаад л амьдрал болчих юм шиг ярьдаг.

Заяаны хань зам дээр тосоод зогсож байх нь ч хаашаа юм, гэхдээ огт санаандгүй учралаар танилцаад заяаны ханиа олох тохиолдол ч байдаг.

Гэвч зарим нь урт удаан хугацааны эрэл хайгуул болж байж хань ижлээ олох нь ч бий. Гэтэл зарим нь заяаных ч үгүй, завсрынх ч үгүй гон бие гозон толгой гиюүрч явах нь ч бий. Гэхдээ хамгийн гол нь заяаны ханиа хаанаас эрэх вэ гэдэг асуудал юм.

Цаг хугацаа бүхний багш гэдэг. Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа хойш бүгдийг ялан дийлж, эзэгнэж ирсэн ч гагцхүү цаг хугацааг л буцаан эргүүлж хараахан чадалгүй байсаар олон мянган жилийг үдэж буй бөлгөө.

Он удаан хугацааны үерхэл нөхөрлөл нь хүмүүсийн хооронд урт удаан барилдлагыг бий болгодог гэж сэтгэл зүйчид үздэг. Энэ нь жирийн нэг үнэлэлт дүгнэлт биш болох нь амьдрал дээр ч олонтаа нотлогдоод байгаа ажээ.

Олон жил үерхэж нөхөрлөнө гэдэг мэдээж цаг хугацааны шалгуурыг дааж давна гэсэн үг. Олон жил сайхан дотно анд, найз нөхдийн харьцаатай явсан хүмүүс бие биенээ ёстой л гарын арван хуруу шигээ мэддэг болчихдог гэдэг. Тэр тусмаа монголчууд ийм нөхөрлөлийн ач тусыг "Дотор нь ороод гарсан юм шиг мэддэг" гэж хүртэл хэлдэг.

Энэ бол амьдралын бодит сургамж. Олон жил анд нөхдийн холбоотой явсан хүмүүс ядаж л бие биенийхээ,
- Зан,
- Хүн чанар,
- Ааш авир,
- Санаа бодол,
- Хичээл зүтгэл,
- Дадал зуршил,
- Мэдлэг боловсрол,
- Сайн явдал,
- Муу явдал,
- Элдэв араншин... гээд гадаад болоод дотоод бүхий л мөн чанаруудыг нь сайтар мэдэж, ойлгож ухаарч авсан байдаг.

Ийм л найз нөхдөөсөө заяаны ханиа сонгох юм бол амьдралын тань хаалга зөв нээгдэн онгойлоо гэсэн үг.

Харин хуучны анд найзаа нууц амрагаа болгох гэж оролдох нь түүнийг өөрөөсөө бүрмөсөн холдуулах ч тохиолдол бий.

Гэвч хуучны анд найз чинь таны үүрдийн амраг байсан байж болно шүү дээ. Магадгүй, та түүнд аятайхан санагддаг байсан ч янз бүрийн шалтгаанаас болоод ойлголцох боломжгүй явсан байж болох юм. Үүнийг мэдэхийн тулд, сэтгэлийн нууцыг нь нээх туршилт хийх хэрэгтэй.

- Би заяаны ханиа олоогүй л явна даа. Чи бид хоёрын үерхэл надад маш чухал байна. Тийм болохоор энэ үерхлээ хэзээ ч эвгүй байдалд оруулахгүй юмсан. Чи бид хоёрын харьцаа зүгээр нэг үерхэлээс илүү юм шиг санагдаад байна. Чи юү гэж боддог вэ?... гэх мэтчилэнгээр тандан өдөж болно.

Гэхдээ хэдийгээр өөрт чинь горьдлого төрж байлаа ч хайр сэтгэлийн талаарх энэ яриа таныг ч, түүнийг ч эвгүй байдал руу түлхэх ёсгүй юм шүү.

- Хайр сэтгэлээс чи юуг нь гол гэж үздэг вэ?... гэх мэтээр асууж болно.Та хоёр нууцаар амарлаглаж эхэллээ ч гэсэн үүнийг мэдэж байвал зохино.

- Цаашдаа юу болохыг мэдэж байна уу. Миний жаргалтай байгааг чи мэддэг үү. Чин үнэнээ хэлээрэй!... гэж асуу.

Ийм яриа та хоёрт харилцан бие биедээ итгэх үндэс болж өгнө. Хэрвээ итгэлийн суурийг түргэхэн шиг тавихгүй бол урт удаан хугацааны холбоог бий болгоход маш хэцүү болж ирнэ шүү.
profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2410823/2c7/trackback

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2009.11.17 00:55:11
*.232.68.62



    Уйлуулж дуулуулж гомдоогоод яах нь вэ дээ

    Учир тавилантай чиний л амраг
    Асгаруулан мэлмэрч халаглуулаад яах нь вэ дээ Хорвоод азтай чиний л амраг Заяа тавиланг тэгшитгэж Энгэрт чин эрхлэх гэж Бусдаас эхэлж ургасан Бэлийн цэнхэр яргуй юмсан Эрх танхил зангаа эцгийн гэрт эс орхих Эхийнхээ Энгэрт чин эрхлэх гэж хоргодож ядсан Эрт ургасан цэцэг шиг Эмзэг нялх охин юмсан Охин хонгор зангаа Одоо л чиний дэргэд гээж Орь ганцхан чиний л амраг байх гэж Орд цагаан гэрийн гэргий чинь юмсан
    />





List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211354
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239275
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366648
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365250
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524264
8391 EMNELEGT ZUUCHILDAG GANTS HOYR GURVAN MERGEJLIIN ORCHUULAGCH. MERGEJLIIN EMCH HUUHNUUDEE [2] shagai99 2009-11-14 1849
8390 Эмэгтэйчүүд... [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-11-13 1091
8389 Амьдралынхаа хэв маягийг богино хугацаанд хэрхэн өөрчлөх вэ? [1] magic88 2009-11-13 3860
8388 Эрчүүдийг татах 100 зөвөлгөө [5] magic88 2009-11-13 4281
8387 хайрт-даа хэлж болохгүй 9 үг [1] magic88 2009-11-13 1227
8386 Хайр дурлалд азтай байя гэвэл… [2] magic88 2009-11-13 2154
8385 Гэр бүлийн харилцаа [2] magic88 2009-11-13 3605
8384 Хөх чангалах дасгал [4] magic88 2009-11-13 4975
8383 Эрчүүд жоохноосоо л тийм зантай [1] magic88 2009-11-13 1260
8382 Бүсгүйчүүдийн секс зурхай [1] magic88 2009-11-13 1680
8381 unshihad........... [1] magic88 2009-11-13 921
8380 eejuudees asuuya yaraltai [4] jeonju-s 2009-11-13 1033
8379 Hi urgiin bichgiig solongosoor yu gedeg yum bol khelj ugch tus bolooch. [2] munhuug 2009-11-13 1424
8378 asuuh zuil bna helj tuslaach [4] lucy888 2009-11-13 1221
8377 ???? [5] booby 2009-11-13 974
8376 hfxc OBM 2009-11-13 960
8375 eejuudee zovlooch [5] jeonju-s 2009-11-13 1432
8374 113 настай эр 17-той бүсгүйтэй гэрлэв [8] ๑۩۞۩๑ЭЭнЭЭ๑۩۞۩๑ 2009-11-13 1686
8373 Jiremsen ehchuudiin jensen omd... 19790522 2009-11-13 2586
8372 Танилцсан залуугаа мессежээр сэтгэлийг нь хөдөлгөх нь [2] Маралгоо 2009-11-13 1463
8371 Цистит өвчний үед барих гам [2] Маралгоо 2009-11-13 1154
8370 damjaanii talaar? [5] 김유진 2009-11-13 1265
8369 Vтрээсний салст бvрхэвчийн vрэвсэл гэж юу вэ? Маралгоо 2009-11-13 1108
» ХААНААС ЭРЭХ БЭ ХАЙХ БЭ ОЛОХ БЭ >>>> [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-11-13 1591
8367 www.huuhed.blog.banjig.net БОЛОР2 2009-11-13 6314
8366 medeh hun bval... [1] soro 2009-11-13 1112
8365 asuuya ? [1] Tiny_hk 2009-11-13 1076
8364 ЧЭЖҮДУ РУУ МОНГОЛООС ЯВАХАД [4] ЗАЯА 2009-11-13 1002
8363 huuhed ni ugjaar bdag eejuudees asuuh yum bnaa [8] manuka 2009-11-13 2018
8362 ????????????? Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-11-12 1830
8361 zuvluuche hvvhnvvdee [3] chejv 2009-11-12 1423
8360 busguichuudees asuuh yum bn [1] setgel uimraad 2009-11-12 1502
8359 dahiad l asuult [3] Мишээл 2009-11-12 1343
8358 bas asuuya aa [4] Мишээл 2009-11-12 1367
8357 hajuu uruu bn oyutan 1 emegteid hulsluulne. file OBM 2009-11-12 1086
8356 jiremsen eh-n huvcas [6] Ulibka 2009-11-12 4129
8355 ohid busguichuudee yaraltai asuuya aa [3] Мишээл 2009-11-12 1469
8354 huwtsasnii talaar??? [3] nyaluun amt 2009-11-12 1874
8353 tabilga [3] lg123 2009-11-12 1734
8352 sune bolon busguichuudees asuuy [7] otta 2009-11-12 1499
8351 ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭГДСЭН ШИНЖИЛГЭЭ file eruulmend 2009-11-12 794
8350 Hi oyutan bolon egch naraa asuux zvil bainaa yaraltai xariulj ogch tuslaach. Bayarlalaa [3] 157359 2009-11-12 1800
8349 ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭГДСЭН ШИНЖИЛГЭЭ ӨДРИЙН МЭНД 2009-11-12 889
8348 Ta 0-24 sartai byatshan urtei bol..... 19790522 2009-11-12 1003
8347 3 sartai huuhdiin darhlaag demjih [7] shagai99 2009-11-12 1816
배너신청
자생병원

배너신청