Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

?????????????

Уншсан 1830 vote 0 2009.11.12 23:33:17
Жирэмсэн эмэгтэйн эмнэлзүйн онцлог
Томуугийн А хүрээний (H1N1) 2009 вирүсийн халдвартай жирэмсэн эмэгтэйн эмнэлзүйн илрэл нь жирэмсэн биш эмэгтэйн эмнэлзүйтэй төстэй боловч томуугийн тахлын үеийн сургамжинд үндэслэн дараах зүйлсийг анхааруулж байна. Үүнд:

• Жирэмсэн ялангуяа хавсарсан эмгэгтэй эмэгтэйд эмнэлзүйн илрэл нь илүү хүнд хэлбэрээр илэрнэ.
• Томуугийн А хүрээний (H1N1) 2009 вирүсийн халдвар нь жирэмсэн эмэгтэйчүүдэд ураг аяндаа зулбах, амьгүй болох, дутуу төрөх эрсдлийг нэмэгдүүлнэ.
Томуугийн А хүрээний (H1N1) 2009 вирүсийн халдвар нь халуурах шинж тэмдэггүй эмнэлзүйн хөнгөн хэлбэрийн амьсгалын дээд замын үрэвсэлээс маш хүнд хэлбэрийн үхэлд хүргэх уушгины хатгаа хүртэл олон хэлбэрээр илэрч байна. Олонх тохиолдолд хүндрэлд хүргэхгүй илаарших боловч 2% -6% -д нь эмнэлгийн тусламж шаардлагатай байдаг.

Нярайн  эмнэлзүйн онцлог
Томуугийн А хүрээний (H1N1) 2009 вирүсийн халдвар нь өмнөх томуугийн тахлаас ямар ялгаатайгаар нярайг өвчлүүлж байгаа нь одоогоор бүрэн  тогтоогдоогүй байна. Тохиолдлуудаас харахад 6 хүртэл сартай хүүхдүүдэд тухайн  үеийн улирлын томуугийн дэгдэлттэй  холбоотойгоор илүү эрсдэлтэй явагдаж байна. Хүүхэд хоол тэжээлийн дутагдалтай шингэний хомсдолтой бол удаан хугацаагаар бөөлжиж, суулгаснаас хүндрэх эрсдлийг нэмэгдүүлнэ. 

Нярайд ихэнхдээ томуугийн өвөрмөц шинжээр илрэхгүй. Ихэнхдээ амьсгал тасалдах, халуурах, амьсгаадах, хөхрөх, унтамхай болох, ядрах, хоол ундандаа дургүй болох, шингэн алдах зэрэг өвөрмөц бус шинж тэмдгээр илэрдэг тул амьсгалын замын бусад эмгэгээс ялган оношлоход бэрхшээл учруулж, хүндрэлд хүргэх шалтгаан болно.

Томуугийн А хүрээний (H1N1) шинэ вирүсийн халдварын үед үзүүлэх тусламж
1. Томуугийн шинж тэмдэг илрээгүй жирэмсэн эмэгтэй
1.1 Томуугийн А хүрээний (H1N1) шинэ вирүсийн халдвар авахаас сэргийлнэ
Ерөнхий арга хэмжээ:

Нийт хүн амын адил амаа дарж ханиах, гар барьж тэврэлдэн мэндлэхээс зайлсхийх, гараа байнга угаах дэглэмийг сахина.

Жирэмсэн эмэгтэй, нярайд авах өвөрмөц арга хэмжээ:
• Жирэмсэн эмэгтэй, төрсөн эх, нярайг олон хүн цугласан газраас аль болох хол байлгах  
• Томуугийн А хүрээний (H1N1) 2009 вирүсийн халдвартай байж болзошгүй, халдвар авсан хүмүүстэй ойртохгүй байх
• Амьсгалын замын өвчний шинж тэмдэг бүхий хүмүүс, хэвийн байгаа жирэмсэн эмэгтэй, төрсөн эх, нярайгаас хол байх
• Нярайг төрснөөс хойш 30 минутын дотор амлуулах, дан хөхөөр хооллох, ойр ойрхон хөхүүлэх
• Эцэг эхчүүд, хүүхэд асарч байгаа хүмүүст томуугийн А хүрээний (H1N1) шинэ вирүсийн халдварт өртөхөөс урьдчилан сэргийлэх. Үүнд:

-Нярайг аль болохоор ээжтэй нь цуг байлгах
-Өөрсдийн болон нярайн гарыг тогтмол угаах
-Ханиалгаж, найтаах үедээ ам хамраа дарж хэвших. Хэрэв цаас, алчуур хэрэглэсэн бол тагтай хогийн саванд хаяж,дараа нь гараа угаах

Өвөрмөц арга хэмжээ:
• Жирэмсэн эмэгтэй болон нярайд ихэнхдээ эмийн урьдчилан сэргийлэлт хийхийг зөвлөдөггүй тул томуугийн А хүрээний (H1N1) 2009 вирүсийн халдварт өртөмтгий бүлэгт тооцогдог.  
• Томуугийн А хүрээний (H1N1) 2009 вирүсийн эсрэг вакцин хийх боломжтой бол жирэмсэн эмэгтэйг дархлаажуулна.
• Улирлын шинжтэйгээр дэгддэг томуугийн эсрэг вакцин нь томуугийн А хүрээний (H1N1) 2009 вирүсийн халдвараас хамгаалахгүй учир нэмэлтээр хавсран хэрэглэж болно.
• Жирэмсэн эмэгтэй, 24 сар хүртэлх нярайд зөвхөн идэвхгүйжүүлсэн вакцин хэрэглэнэ. Амьд, сулруулсан вакциныг хэрэглэхгүй.


1.2  Жирэмсний хяналт
• Томуугийн А хүрээний (H1N1) 2009 вирүсийн халдварын тархалт өндөр үед жирэмсэн эмэгтэйд ямар нэгэн зовиургүй, онцын шаардлагагүй бол эмнэлэгт очихгүй байх хэрэгтэй.
• Жирэмсний явц ямар нэг эрсдэлгүй бол давтан үзлэгийг хэд хоногоор хойшлуулна.
• Хэрэв боломжтой бол эмнэлэгт ирэхдээ нийтийн тээврээр зорчихоос зайлсхийнэ.
• Халдварын шинж тэмдэггүй жирэмсэн эмэгтэйг шинж тэмдэг бүхий эхчүүдээс хол байлгана.
• Жирэмсэн эмэгтэйд хяналтын үзлэг хийхдээ амьсгалын замын өвчний шинж тэмдэг буй эсэхийг шалган, халууныг заавал хэмжинэ. Хэрэв ямар нэг шинж тэмдэг илэрвэл яаралтай тусгаарлана.
• Урт дараалалтай эмнэлгийн үзлэгээс аль болохоор зайлсхийнэ.
• Тархалт өндөр байгаа нөхцөлд төрөх эхчүүдийг төрөлтөндөө бэлтгэхэд нь тусална, яаралтай нөхцөл үүсч болзошгүйг тооцож бэлэн байдлыг хангана. Тухайн үеийн нөхцөл байдлыг эхэд болон тэдгээрийн ар гэрт дор бүрт нь мэдээлнэ.
• Жирэмсэн эмэгтэйд халдвар дамжихаас сэргийлэх бүх л арга хэмжээг авч ажиллана.  

1.3 Төрөлтийн үеийн болон төрсний дараах тусламж:     
Эмэгтэйг хүлээн авах тасагт ирмэгц томуугийн шинж тэмдэг буй эсэхийг шалгана.
• Томуугийн А хүрээний (H1N1) 2009 вирүсийн халдвар авахаас сэргийлэх зөвлөмжүүдийг мөрдөнө. Төрөлтийн болон төрсний дараах эрт үед халдварын сэжигтэй, халдвартай хүмүүсээс тусгаарлана.
• Хүлээн авсан эмэгтэйг халдварт өртсөн эсэхийг илрүүлнэ (асуумж авах, халуун хэмжих, томуугийн шинж тэмдгүүдийг шалгах). Хэрэв сэжигтэй бол эмнэлэгт байх хугацааны турш тусгаарлаж тусламж үзүүлнэ.
• Эх, нярайн байдлыг сайтар нягтласны үндсэн дээр эмнэлэгт байх хугацааг аль болох богиносгож эмнэлгээс гарахад нь ЭМТ-д нь мэдээлнэ.  
• Эхийг эмнэлгээс гаргахдаа эмэгтэйд болон тэдний гэр бүлд тус халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгч, томуугийн А хүрээний (H1N1) 2009 вирүсийн халдварын шинж тэмдэг илэрсэн үед хийгдэх алхамуудын талаарх мэдээллээр хангана.  

1.4 Нярайд үзүүлэх тусламж ба хөхөөр хооллох
• Нярай хүүхдийг ээжтэй нь хамт байлгана.
• Шинээр төрсөн эх, нярайн өрөөнд шаардлагагүй бол эмнэлгийн ажилчид аль болохоор цөөн орох
• Эргэлтийн тоог хязгаарлах
• Нярай хүүхдийг төрснөөс хойш нэг цагийн дотор амлуулах, дан хөхөөр хооллох, ойр ойрхон хөхүүлэхийг зөвлөх
• Хүүхдийг хөхөөр хооллох тухай ДЭМБ-ын зөвлөмжийг баримтлахыг дэмжих

2. Жирэмсэн эмэгтэйн ажлын байранд мөрдөх заавар:
• Олон нийттэй харьцдаг ажил мэргэжилтэй жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авах эрсдэлтэй тул халдвараас сэргийлэх журмыг баримталж ажиллана.
• Халдварын сэжигтэй болон халдвартай шууд харьцдаг ажилтай жирэмсэн эмэгтэйчүүдийн (эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд) ажлыг томуугийн А хүрээний (H1N1) 2009 вирүсийн халдвартай хүмүүсээс аль болохоор зайтай байхаар зохион байгуулна.
• Жирэмсэн болон төрсний дараах тусламж үзүүлж байгаа эрүүл мэндийн ажилтнууд нь халдвараас хамгаалах заавар (өвчтөний цус, шингэнтэй харьцах)-ыг нарийн чанд мөрдөж хувийн эрүүл ахуйн дэглэм (амны хаалт)-ийг баримталж ажиллана.  

3. Томуугийн А хүрээний (H1N1) 2009 вирүсийн халдварын сэжигтэй болон халдвартай жирэмсэн эмэгтэйд үзүүлэх тусламж
Томуугийн А хүрээний (H1N1) 2009 вирүсийн халдварын сэжигтэй болон халдвартай жирэмсэн эмэгтэй, төрж байгаа болон төрсний дараах эхчүүдэд дараах нэмэлт тусламжийг үзүүлнэ.

3.1 Халдвараас сэргийлэх

• Томуугийн А хүрээний (H1N1) 2009 вирүсийн халдварын сэжигтэй болон халдвартай эхчүүдийг эрүүл эхчүүдээс бүрэн тусгаарлаж тусламж үзүүлнэ.  
• Халдварын сэжигтэй болон халдвартай эхчүүдийн төрөх өрөөг тусгаарлана.
• Өрөөг тогтмол агааржуулна.
• Эх нь томуугийн А хүрээний (H1N1) 2009 вирүсийн халдварын сэжигтэй болон халдвартай байсан ч нярайг эхтэй нь хамт байлгана.
• Эмнэлгийн ажилтнууд халдвар хамгааллын дэглэм (гадаргууг ариутгах, цагаан хэрэглэлийг солих, хог хаягдлыг устгах)-ийг нарийн чанд мөрднө.
• Эмнэлгийн ажилтнууд халдварын сэжигтэй болон халдвартай эхчүүдэд тусламж үзүүлэхдээ амны хаалт хэрэглэнэ.
• Томуугийн А хүрээний (H1N1) 2009 вирүсийн халдварын сэжигтэй болон халдвартай эхчүүдийн төрөлтийг удирдахдаа  цус бусад шингэн үсрэхээс сэргийлж нэмэлт хамгаалалтын хувцас өмсөнө.
• Томуугийн А хүрээний (H1N1) 2009 вирүсийн халдварын сэжигтэй болон халдвартай эхчүүдэд дараах дэглэмийг мөрднө:
• Амны хаалт тогтмол хэрэглэх, ханиалгаж найтаах үедээ амаа дарах
• Гараа тогтмол угаах
• Халдвартай хог (нойтон алчуур, ариун цэврийн цаас) хаягдлыг тагтай, зориулалтын хогийн саванд хаях

3.2 Томуугийн А хүрээний (H1N1) 2009 вирүсийн халдвартай эмэгтэйн жирэмсэн, төрөлтийн, төрсний дараах үеийн тусламж, нярайн тусламж
Томуугийн А хүрээний (H1N1) 2009 вирүсийн халдвартай эмэгтэйчүүдэд тус халдварын үеийн ерөнхий зарчмуудыг мөрдөхөөс гадна дараах өвөрмөц тусламжуудийг үзүүлнэ:

3.2.1 Жирэмсэн үеийн тусламж
Жирэмсэн эмэгтэйд дараах тусламжийг нэмэлтээр үзүүлнэ:  
• Томуугийн А хүрээний (H1N1) 2009 вирүсийн халдварын сэжигтэй болон халдвартай жирэмсэн эмэгтэйчүүд, төрсний дараах болон хөхүүл эхчүүдэд вирүсийн эсрэг oseltamivir, zanamivir эмчилгээ хийнэ. Эмийг бусад насанд хүрэгчидтэй адил тунгаар хэрэглэнэ. Эмчилгээг 5 хоног үргэлжлүүлнэ.  
• Шинжилгээний хариуг хүлээлгүйгээр вирүсийн эсрэг эмчилгээг эхэлнэ.  
• Жирэмсэн эмэгтэй болон 5-аас дээш насны хүүхэд, нярай хүүхэд хүнд хэлбэрийн болон давших явцтай эмнэлзүйн шинжтэй бол oseltamivir-ээр эмчилэх ба эмийн тунг нэмэх, үргэлжлэх хугацааг уртасгах арга хэмжээ авч болно.    
• Бусад насанд хүрэгчдийн адил хүндрэлийн аюултай (амарч байхад эсвэл биеийн хөдөлгөөн хийхэд амьсгаадах, амьсгал давчдах, хөхрөх, цусархаг цэр гарах, цээжээр өвдөх, сэтгэл санаа тавгүйтэх, 3 хоногоос дээш хугацаагаар өндөр халуурах, артерийн даралт буурах) шинжүүд жирэмсэн эмэгтэйчүүдэд илэрч болно.
• Жирэмсний тээлтийн эрт хугацаанд халуурах (>38° C) нь ихэнхдээ ургийн гажиг хөгжилтэй холбоотой байдаг бол хожуу хугацааны халууралт нь голдуу төрөлт тойрсон хүндрэл дагуулдаг.  Жирэмсэн эмэгтэйчүүд, төрөх үйл ажиллагаа эхэлсэн эхчүүд, төрсний дараах хөхүүл эх томуугийн А хүрээний (H1N1) 2009 вирүсийн халдвартай холбоотойгоор халуурвал парацетамолоор эмчилнэ.  
• Аль болохоор тэжээллэг хоол хүнс хэрэглэж, хангалттай шингэн хэрэглэхийг эмэгтэй болон түүний гэр бүлд зөвлөнө.  
• Урьдчилан сэргийлэх зорилгоор антибиотик хэрэглэхээс зайлсхийнэ.
• Хоёрдахьч халдвараас сэргийлэхийн тулд хэрэглэж байгаа антибиотик нь  жирэмсэн эмэгтэйчүүд, хөхүүл эхэд аюулгүй эсэхийг батлана.

3.2.2 Төрөлтийн үеийн тусламж үйлчилгээ:
• Хэрэв ямар нэг хүндрэлгүй бол ердийн үеийн тусламж үйлчилгээг үзүүлнэ.
• Хэрэв жирэмсэн, төрөлт, төрсний дараах бусад хүндрэл тохиолдвол тухайн хүндрэлийн үед үзүүлдэг удирдамжийг мөрднө.  
Томуугийн А хүрээний (H1N1) 2009 вирүсийн халдвартай жирэмсэн эмэгтэйчүүд дутуу төрөх өндөр эрсдэлтэй.
• Судасны цохилт хурдсах, цусны даралт буурах зэрэг гаж нөлөөг тооцон токолитик эмүүдийг хэрэглэнэ.
• Дутуу төрөхөөр завдвал ургийн уушигны хөгжлийг дэмжих кортикостероидуудыг мөрддөг удирдамжийн дагуу хэрэглэнэ.  
Томуугийн А хүрээний (H1N1) 2009 вирүсийн халдвартай жирэмсэн эмэгтэйн ураг бүтэх өндөр эрсдэлтэй тул кесар хагалгааны давтамжийг нэмэгдүүлнэ.
• Эмнэлзүйн хүнд явцтай жирэмсэн эмэгтэйн төрөлтийг удирдахдаа тусламж үзүүлж төрөх замаар төрөх, кесар хагалгаагаар төрүүлэх, төрөлтийн үеийн өвдөлт намдаалт зэргийн эрсдэлийг нягт нямбай тооцож ажиллана.

3.2.3 Нярайд үзүүлэх тусламж
• Эрүүл болон өвчтэй нярайг ээжтэй нь хамт байлгана.
• Хэрэв эх нь томуугийн халдвартай бол халдвар хамгааллын дэглэм (хүүхдээ асрах болон хөхүүлэхдээ амны хаалт зүүх)-ийг нягт баримтлан ээжтэй нь хамт байлгана.
• Нярай хүүхдийг төрснөөс хойш нэг цагийн дотор амлуулах, дан хөхөөр хооллох, ойр ойрхон хөхүүлэхийг зөвлөх
• Эх халдвартай, вирүсийн эсрэг эмчилгээ хийж байсан ч хүүхдээ үргэлжлүүлэн хөхөөр хооллоно, халуунтай бол нэмэлт шингэн хэрэглэнэ.
• Хэрэв эх хүүхдээ тэвэрч хөхүүлэх боломжгүй бол сүүг сааж, хүүхдийг аяга, халбагаар хооллоход нь тусална.
• Нярай  хүүхэд тус халдвараар өвчилсөн эсвэл хүндрэх эрсдэлтэй бол вирүсийн эсрэг эмчилгээг яаралтай эхэлнэ.  Оseltamivir өдөрт 2 удаа 30 мг/кг  5 хоног.
• Эмчийн зааваргүйгээр халуун бууруулах парацетамол зэрэг эмийг урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилгоор нярай хүүхдэд хэрэглэж буй эсэхийг үгүйсгэнэ. 
profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2409473/cd8/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211353
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239275
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366648
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365249
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524262
8391 EMNELEGT ZUUCHILDAG GANTS HOYR GURVAN MERGEJLIIN ORCHUULAGCH. MERGEJLIIN EMCH HUUHNUUDEE [2] shagai99 2009-11-14 1849
8390 Эмэгтэйчүүд... [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-11-13 1091
8389 Амьдралынхаа хэв маягийг богино хугацаанд хэрхэн өөрчлөх вэ? [1] magic88 2009-11-13 3860
8388 Эрчүүдийг татах 100 зөвөлгөө [5] magic88 2009-11-13 4281
8387 хайрт-даа хэлж болохгүй 9 үг [1] magic88 2009-11-13 1227
8386 Хайр дурлалд азтай байя гэвэл… [2] magic88 2009-11-13 2154
8385 Гэр бүлийн харилцаа [2] magic88 2009-11-13 3605
8384 Хөх чангалах дасгал [4] magic88 2009-11-13 4975
8383 Эрчүүд жоохноосоо л тийм зантай [1] magic88 2009-11-13 1260
8382 Бүсгүйчүүдийн секс зурхай [1] magic88 2009-11-13 1680
8381 unshihad........... [1] magic88 2009-11-13 921
8380 eejuudees asuuya yaraltai [4] jeonju-s 2009-11-13 1033
8379 Hi urgiin bichgiig solongosoor yu gedeg yum bol khelj ugch tus bolooch. [2] munhuug 2009-11-13 1424
8378 asuuh zuil bna helj tuslaach [4] lucy888 2009-11-13 1221
8377 ???? [5] booby 2009-11-13 974
8376 hfxc OBM 2009-11-13 960
8375 eejuudee zovlooch [5] jeonju-s 2009-11-13 1432
8374 113 настай эр 17-той бүсгүйтэй гэрлэв [8] ๑۩۞۩๑ЭЭнЭЭ๑۩۞۩๑ 2009-11-13 1686
8373 Jiremsen ehchuudiin jensen omd... 19790522 2009-11-13 2586
8372 Танилцсан залуугаа мессежээр сэтгэлийг нь хөдөлгөх нь [2] Маралгоо 2009-11-13 1463
8371 Цистит өвчний үед барих гам [2] Маралгоо 2009-11-13 1154
8370 damjaanii talaar? [5] 김유진 2009-11-13 1265
8369 Vтрээсний салст бvрхэвчийн vрэвсэл гэж юу вэ? Маралгоо 2009-11-13 1108
8368 ХААНААС ЭРЭХ БЭ ХАЙХ БЭ ОЛОХ БЭ >>>> [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-11-13 1591
8367 www.huuhed.blog.banjig.net БОЛОР2 2009-11-13 6314
8366 medeh hun bval... [1] soro 2009-11-13 1112
8365 asuuya ? [1] Tiny_hk 2009-11-13 1076
8364 ЧЭЖҮДУ РУУ МОНГОЛООС ЯВАХАД [4] ЗАЯА 2009-11-13 1002
8363 huuhed ni ugjaar bdag eejuudees asuuh yum bnaa [8] manuka 2009-11-13 2018
» ????????????? Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-11-12 1830
8361 zuvluuche hvvhnvvdee [3] chejv 2009-11-12 1423
8360 busguichuudees asuuh yum bn [1] setgel uimraad 2009-11-12 1502
8359 dahiad l asuult [3] Мишээл 2009-11-12 1343
8358 bas asuuya aa [4] Мишээл 2009-11-12 1367
8357 hajuu uruu bn oyutan 1 emegteid hulsluulne. file OBM 2009-11-12 1086
8356 jiremsen eh-n huvcas [6] Ulibka 2009-11-12 4129
8355 ohid busguichuudee yaraltai asuuya aa [3] Мишээл 2009-11-12 1469
8354 huwtsasnii talaar??? [3] nyaluun amt 2009-11-12 1874
8353 tabilga [3] lg123 2009-11-12 1734
8352 sune bolon busguichuudees asuuy [7] otta 2009-11-12 1499
8351 ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭГДСЭН ШИНЖИЛГЭЭ file eruulmend 2009-11-12 794
8350 Hi oyutan bolon egch naraa asuux zvil bainaa yaraltai xariulj ogch tuslaach. Bayarlalaa [3] 157359 2009-11-12 1800
8349 ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭГДСЭН ШИНЖИЛГЭЭ ӨДРИЙН МЭНД 2009-11-12 889
8348 Ta 0-24 sartai byatshan urtei bol..... 19790522 2009-11-12 1003
8347 3 sartai huuhdiin darhlaag demjih [7] shagai99 2009-11-12 1816
배너신청
자생병원

배너신청