Монголын анхны хип хопчдын нэг “Люмино” хамтлагийнхан 10 жилийнхээ ойг удахгүй тэмдэглэх гэж байгаа. Сүүлийн үед тус тусдаа уран бүтээл хийж байгаа хамтлагийн гишүүд ойрноос дахин хамтлагийнхаа уран бүтээлд ханцуй шамлан орсон сурагтай. Харин тус хамтлагийн ахлагч МС Тэмүүжин энэ ондоо багтаан нэгэн номыг гаргахаар бэлтгэж байгаа аж. Сүүлийн үед гарч ирж байгаа хип хоп хамтлагууд хип хоп гэхээсээ илүүтэй поп дуу дуулах боллоо хэмээн тэрбээр нэлээд шүүмжилдэг нэгэн. Тиймдээ ч жинхэнэ хип хоп гэж ямар байдаг, хип хопын үүсэл хөгжил, өнөөгийн хип хоп урсгалуудын талаар залуу хамтлаг дуучиддаа зориулсан сурах бичиг гаргахаар шийджээ. Монголын анхны хип хоп хамтлагийн хувьд туршлага, чадвараараа ийм ном гаргах хэмжээнд хүрсэн хэмээн МС Тэмүүжин ярьж яваа сурагтай.