Бичлэгийн тоо 2,391
Нүд нь харахгүй болоод өнгөрсөн бол би түүнтэйгээ гэрлэх байсан…
Уншсан 2258 vote 0 2009.11.11 16:28:05Сайн байна уу. Надад энэ сайтад хүмүүс чин сэтгэлээсээ ярилцаж байгаан нь маш их таалагддаг. Би өөрт тохиолдсон нэг түүхийг бичихээр шийдлээ. Энэ бичсэн зүйлд минь итгэхгүй ч байж магадгүй гэхдээ амьдралд минь бодитоор тохиолдсон зүйл шүү. Үүнийг солонгос кинонд л гардаг, амьдрал дээр огт байхгүй зүйл гэж бодож явсан ч амьдрал гэдэг сонин байдаг юм байна. Би 25 настай эрэгтэй, гадаадад 6 жил суралцаж байгаад ирээд удаагүй байгаа. Өөрийн сонирхолтой эзэмшисэн мэргэжилээрээ ажилаад сэтгэл өөдрөг л явдаг. Гэхдээ надад тохиолдсон нэг зүйл миний амьдрал маш том сорилт гэхүү миний сэтгэлд маш том зүйлийг үлдээсэн юм. Би 2005 онд монголд түр ажилаар ирэхдээ нэг найз охинтой болсон юм. Уул нь бид 2 нэг нэгнээ багаасаа мэддэг холбоотой байдаг байсан. Дээр үеэс л нэг нэгнээ харж явсан юм л даа. Тэр маань их царайлаг, хөөрхөн охин, эрчүүд ч араас нь их гүйдэг байлаа. Бид 2 маш аз жаргалтай байдаг байсан, гэрлэнэ, хүүхэдтэй болно, сайхан амьдрана гээд л ярьдаг байлаа. Би ч гадны нэг компани ажилд орхоор шийдэгдэж хайрыгаа өөр лүүгээ татаад амьдралаа цэгцлэнэ гэж төлөвлөөд бүх юм энэ чигэээрээ гэрэлтэй гэгээтэй сайхан байх юм шиг л 2-уулаа бодож байлаа. Гэвч амьдралд юм бүхэн байдаг юм билээ. Гэрэлтэй үе байхад нар жаргаж харанхуй болох үе ч байх юм. Монголдох ажил дуусан би буцаж тэр маань монголдоо үлдэн удахгүй араас минь очихоор болсон юм. Би ч хөөрөөл хайртай хамт байх үеийг тэсэн ядан хүлээгээл, өдөр бүр утсаар ярьж догдолж байв. Гэвч виза нь гарахгүй нэлээн удлаа. Нэг орой түүнрүүгээ ярьдгаараа ярилаа. Тэгсэн чинь хайрынх нь нүд муудаад байх шиг байна гэлээ. Би ч нээх юм санасангүй хараа шалгуулаад болохгүй бол шил зүүсэн ч яахав гээд л өнгөрлөө. Гэтэл хэд хоногоос бүр хурдан муудаад эхлэв. Энгийн хараа мууталт гэхэд арай л хурдан муудаад байх шиг. Найз охин маань яанаа гээд л уйлаад би бүр яахаа мэдхээ болив. Эмчид үзүүлсэн чинь нүд биш мэдрэлийн гаралтай юм байна, мэдрэлийн эмчид оч гэсэн гэнэ. Нүд нь өдрөөс өдөрт муудсаар л. Би бүр байж сууж чадхаа болилоо. Давхиад очмоор байвч хол газар дээрээс яалт ч төгсөх дөхөөд ямар ч боломжгүй. Ярих болгонд л тэр минь уйлана. Шнэхээр хэцүү. Гэтэл зөвхөн нүд биш байлаа. Би гэдэг хүн байнга л залгаастай, тэгтэл нэг өдөр тэр маань "хайр нь юм их мартаад байна" гэлээ. Мэдрэлийн гаралтай өвчин байсан болхоор яваандаа тархинд нь нөлөөлж эхэлж байсан юм байна лээ. Эхэн үедээ урд өдрийн зүйлээ, Дараа нь хэдэн цагийн өмнөхийг, Явандаа 5 минүтийн өмнө хэлсэн үгээ ч санахгүй болсон. Хөөрхий аав ээж 2 нь яахаа мэдэхгүй гүйгээд монголын бүхий л сайн гэсэн эмч нараар яваад бүтсэнгүй. Бүгд л монголд оношилж эмчилж чадахгүй л гэцгээсэн. Юутай ч тархны эд эс нь хүнд гэмтсэн байна, Яг юнаас болж өвдсөн нь мэдэгдэхгүй, тархины ямар ч гадны гэмтэл энэ тэр аваагүй болхоор яах аргагүй гэж байсан гэсэн. Солонгос руу шинжилгээг нь явуулсан ч эмчилэх боломжгүй гэсэн хариу ирсэн. Түүнтэйгээ утсаар ярьсаар л байлаа. Нэг удаа тэр минь надад "хайр нь юмаа мартаад байх шиг байна, Удахгүй чамайгаа ч танихгүй болчих байх. Тэгсэн ч би чамдаа хайртай шүү" гэж хэлсэн. Сэтгэлд минь хатуу гэхэд дэндүү хатуу буусан. Энэ уг миний зүрхэнд одоо ч сонсогддог. Утсаа тавиад би уйлсан. 25 хүртлээ тэгж шаналсандаа харамссандаа уйлж байгаагүй. Надад хүнд гэхэд дэндүү хүнд байсан. Би нэг кореа найзтайгаа хамт өөрөө хөлслөдөг байсан юм. Надаас 5 ах л даа. Кореа хүмүүс чинь маш их романтик хүмүүс юм байна лээ. Надад тохиолдсон зүйлийг сонсоод маш их шоконд ороод"би кореа кинонөөс л ийм юм үзэж байсан, амьдрал дээр байдаггүй гэж бодож байлаа" гээд уйлж байж билээ. Тэрний маань нүд бүр харахгүй болсон байлаа. Би арай ядан сургуулиа төгсөөд амь тэмцэн түүнрүүгээ ярьсан. Монголдоо буунгуутаа л гүйгээд очлоо. Даанч нүд халтирмаар, сэтгэл шимширмэр байсан. Хайр минь намайг хальт мульт таниад байгаа ч юм шиг надруу удаан хараал, Юм ярихаар муухан инээмсэглээл. Аав ээж нь их өрөвдөлтэй байсан. Хүн бүр л өөр өөрийнхөөрөө онош тавиад, элдэв шалтаг хайцгааж байсан ч надад ганцхан тэр минь л эргээд урьднийх шигээ болоосой гэсэн хүсэл л байсан. Одоо тэр минь гэртээ асрамжинд байдаг. Хүчтэй эм эрчимтэй эмжилгээний дүнгээр нүд нь хардаг болоод босож явдаг ч мэдрэлийнх болоод тэрүү хүссэн зүйлээ хийж чадахгүй болсон. Гэхдээ ой санамж нь байхгүй болсон. Намайг танихгүй, хэн гэдгийг минь мэдэхгүй. Надад очиж уулзахад маш хэцүү байдаг. Би тэрэндээ хайртай тэр минь ч надад хайртай байсан, таарж тохирохгүйгээсээ эсвэл хэн нэгнээ хуурж мэхлээд 2 тийшээ болоогүй болхоор их харамсмаар. Хэрэв тэр минь зөвхөн нүд нь харахгүй болоод өнгөрсөн бол би түүнтэйгээ гэрлэх байсан. Амьдрал гэдэг хатуу үедээ даанч хатуу байх юм даа. Би түүндээ хайртай хэвээрээ. Түүнтэйгээ хамт өнгөрүүлсэн гайхалтай дурсамжууддаа хайртай. Залуусаа, хайртай хүнээ чин сэтгэлээсээ хайрлаж яваарай. Хайр чинь өнөөдөр чамтай хамт байв ч маргааш юу болохыг хэн ч мэдэхгүй шүү дэ. Хайртайгаа хамт байх тэр цаг мөчийг үргэлж хайрлаж нандигнаарай. Баярлалаа.