Зүгээр чамайг санаагүй

 

Зүгээр чамайгаа санаагүй
Зүрхэн дундуур хатгуулахдаа
Зүүдэнд үе үе ирээд байхаар чинь
Зориод очих хүсэл төрөх юм

Хайртай байсан сэтгэл дийлж
Хаяад явсандаа харамсах юм
Хөөрхөн царайг чинь дахин нэг харахсан
Хэнэггүй зан гаргасандаа гэмших юм

Гэсэн чи минь дураараа яв даа
Гэрэлт орчлон сайн хүн олон
Ганцхан олдох амьдралдаа
Гэгээхэн хайртай учирч аз жаргалтай
          амьдраарай
Батунка2009кореа.

profile