Сар хүртэл атаархаж хонодог байсан

Сайхан учралуудын дээд нь минийх байсан

Бурханаас илүү юуг хүсэх вэ?

Би орчлонд дэндүү жаргаж үзсэн хүн

Одод хүртэл харуусч хонодог байсан

Олон хагацалуудын нэг нь минийх байсан

Туулсан шаналанг бусад нь бүү эдлэг

Тавилангын хажууд би сөхөрч үзсэн

Он жилүүд бүхнийг аван одсон ч

Орчлонгийн маргааш угтаж ирдэг

Жаргалд мартагдсан зүрх минь

Шаналангийн дарс нэрж хөлчүүрдэг

Амьдралаас өөр юу ч үл хүснэ

Ганцхан чамайг хайрлахдаа

Гагцхүү чамайг хайрлахыг хүссэн ч

Гэнэн залуу насныхаа дэврүүн сэтгэлээр

Ганцхан жижиг алдаанаас хамаг бүхнээ алдсан юм

Хайрыг би амсаагүй ээ

Хагацалд би сөхрөөгүй

Хайралдаг байсан юм шүү чамайгаа

Минийх гэж харамлахдаа

Мөн ч их гэнэн байж дээ

Холдоё гэж холдсонгүй ээ хайрт минь

Хорвоо биднийг салгасан юм

Хайрлан хайрлах тоолонд

Хичнээн их жаргалтай байсан гээч

Чинийхээ зургийг хараад

Чимээгүйхэн уйлахдаа би

Чин зүрхэндээ

Чи минийх гэж хэлсэн юм

Орой бүр гуниглан суухдаа

Өөрийн эрхгүй чамайгаа боддог шүү

 

Өөрөө би чамайг хуураагүй ч

Өр зүрх минь намайг хуурчээ

Холын холоос тэмүүлэн байх

Хонгор чамайгаа би яана

Холбож нийлэхгүй амьдрал байсан юм бол

Хос зүрхийг цохилуулж байсны учир юу вэ?

Газарын холоос тэмүүлж байх

Гол халуун сэтгэлээ би яана

Гарыг чинь мөнхөд атгахгүй юм бол

Гэгэлхэн сэтгэлээ холбосны учир юу бэ?

Мөнхийн тэнгэрлэг амьдралыг зөгнөж

Мөрөөдөж бүхэн минь чамруу тэмүүлсэн ч

Минийх болоогүй хайрт минь чи

 Мөрөөдөл бүхэн минь чамруу тэмүүлсэн ч

Аглаг холоос чамтайгаа би учирч

Амраг хайрын сэтгэл үүсгэсэн ч

Амьдрал болоогүй хайр минь чи

Аз жаргалын бяцхан хараацай байж дээ

Уярал хайраар дүүрсэн харцыг чинь

 Уянгат дуундаа би шингээе

Ялдам зөөлөн аашийг чинь

Яруу найргийн мөрөнд мөнхлөе

Гэгээ татуулсан мөрөөдлийг чинь

Гэрэлт амьдралдаа би биелүүлье

Гэнэн хонгор чамайгаа би

Гэгэлзэх сэтгэлдээ мөнхөлж явъя  

shulgiig hen bichseniig medehgui